монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм

on

  • 1,170 views

 

Statistics

Views

Total Views
1,170
Views on SlideShare
1,073
Embed Views
97

Actions

Likes
0
Downloads
20
Comments
0

2 Embeds 97

http://muisos-nbb.blogspot.com 82
http://www.muisos-nbb.blogspot.com 15

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft Word

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм Document Transcript

  • МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ЁС ЗVЙН ДVРЭМ Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн хурлаар батлав. Нэгдvгээр зvйл. Нийтлэг vндэслэл Хоёрдугаар зvйл. Мэргэшсэн нягтлан бодогчдын мэргэжлийн vйлчилгээний чанар, ёс зvйд хамаарах асуудлууд Гуравдугаар зvйл. Шударга ёс, бодит байдал Дєрєвдvгээр зvйл. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хянамгай байдал Тавдугаар зvйл. Хараат бус байдал Зургаадугаар зvйл. Мэдээллийн нууцыг хадгалах Долоодугаар зvйл. Техник арга зvйн стандартуудыг баримтлах Наймдугаар зvйл. Мэргэжлийн нэр хvндийг дээдлэх Есдvгээр зvйл. Татварын vйлчилгээнд ёс зvйн зарчмыг баримтлах Аравдугаар зvйл. Зарлал, сурталчилгааны болон єрсєлдєєний vеийн ёс зvйн асуудал Арван нэгдvгээр зvйл. Vйлчилгээний тєлбєрийн ёс зvйн асуудал Арван хоёрдугаар зvйл. Эрхлэхийг хориглох vйл ажиллагаа Арван гуравдугаар зvйл. Хилийн чанад дахь vйл ажиллагаа Арван дєрєвдvгээр зvйл. Нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчийн солигдох vеийн ёс зvй Арван тавдугаар зvйл. Ёс зvйн шаардлагыг хэрэгжvvлэх (Ёс зvйн зєрчлийг шийдвэрлэх) Арван зургаадугаар зvйл. Шийтгэл Арван долоодугаар зvйл. Vл зєвшєєрєх Нэгдvгээр зvйл. Нийтлэг vндэслэл 1.1 Монгол улсын Аудитын тухай хуулийн 15 дугаар зvйл болон бусад хууль, тогтоомж мєн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын Институтийн дvрмийн 3 дугаар зvйлийн 1 дvгээр хэсэгт заасны дагуу Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зvйн харилцааг зохицуулахад энэхvv дvрмийн зорилго оршино. 1.2 Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зvйн дvрмийг (цаашид ёс зvйн дvрэм гэх) Монгол улсад vйл ажиллагаа явуулж байгаа бvх мэргэшсэн нягтлан бодогч дагаж мєрдєнє. 1.3. Мэргэшсэн нягтлан бодогч нь ОУНБХ-ноос гаргасан мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зvйн дvрмийн агуулга зорилгыг ямагт баримталж байхын хамт хэрэв энэ дvрмийн шаардлагууд нь олон улсын холбооныхоос зєрvvтэй байвал энэ дvрмийн шаардлагыг баримтална. 1.4. Тусгайлан хязгаарлалт заагаагvй бол энэ дvрмийн зорилго, vндсэн шаардлагууд нь бvх мэргэшсэн нягтлан бодогч нарт адил хvчин тєгєлдєр байна.
  • Хоёрдугаар зvйл. Мэргэшсэн нягтлан бодогчдын мэргэжлийн vйлчилгээний чанар, ёс зvйд хамаарах асуудлууд 2.1. Мэргэшсэн нягтлан бодогчдын vйлчилгээний чанарын баталгааг хангах гол нєхцєл нь дараах шаардлагыг хангасан байх явдал мєн. Энэ нь: • Боловсрол – суурь боловсролын стандарт (vндсэн мэдлэг)-ыг хангасан, • Шалгалт – мэргэжлийн мэдлэгийн сорилтод тэнцсэн, • Мэргэжлээрээ ажиллаж туршлага эзэмшсэн байх зэрэг болно. 2.2. Мэргэжлийн эдгээр шаардлагыг хангасан байх vvргийг мэргэшсэн нягтлан бодогч бvр хvлээх ёстой боловч тvvний ажиллаж байгаа байгууллага нь тухайн мэргэжилтнээс энэ vvргээ биелvvлэхэд чиглэсэн бодлого хэрэгжvvлбэл зохино. 2.3. Нийтэд мэргэжлийн vйлчилгээ vзvvлдэг мэргэшсэн нягтлан бодогчдын vйл ажиллагаанд чанарын хяналтын тохиромжтой бодлого, горимыг хэрэгжvvлэх vvргийг тvvний ажилладаг мэргэжлийн vйлчилгээ эрхэлдэг байгууллага хvлээнэ. Энэ vvргийн хэрэгжилтийг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ) хянана. 2.4. Аудитын байгууллага нийтэд мэргэжлийн vйлчилгээ vзvvлэхдээ тухайн vйлчилгээний чанарын стандартыг хангаж чадах тvвшинд чанарын хяналтын бодлого горимыг дотооддоо тогтоож, тvvнийгээ хэрэгжvvлдэг байхыг шаардана. 2.5. Аудитын болон мэргэжлийн vйлчилгээ эрхэлдэг байгууллагын vзvvлж байгаа vйлчилгээний чанарын хяналтын бодлого горим нь мэргэжлийн vйлчилгээний цар хvрээ, чанар, тvvний газар зvйн тархалт, зохион байгуулалт болон єртєг (vйлчилгээний vнэ хєлс) зэрэг олон хvчин зvйлээс хамааран ажил тус бvрд ялгавартай байвал зохино. 2.6. Мэргэшсэн нягтлан бодогчдын онцлог шинж нь: • Боловсрол болон сургалтаар олж авсан мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бvрэн тєгс эзэмшсэн; • Удирдах байгууллагаас тогтоосон зан байдлын болон vнэт зvйлсийн нийтлэг дэг журам, нэн ялангуяа асуудалд бодитой хандах vзлийг баримталдаг; • Нийгмийн ємнє хvлээх vvрэг хариуцлагаа ухамсарласан байх явдал болно. 2.7. Мэргэжил болон нийгмийн ємнє хvлээсэн vvрэг зарим тохиолдолд тэдний хувийн сонирхол болон эсвэл ажил олгогчдоо vнэнч байх vvрэгтэй зєрчилдєх явдал гарч болзошгvй ч, нийгмийн ємнє хvлээх vvрэг хариуцлагаа эн тэргvvнд тавих нь энэ мэргэжлийн ялгагдах шинж хэмээн vзвэл зохино. 2.8. Мэргэшсэн нягтлан бодогчийн vvрэг хариуцлага нь дан ганц vйлчлvvлэгч буюу эсвэл ажил олгогчийн хэрэгцээг хангах явдал биш. Харин нийтийн ашиг сонирхолыг хангах явдлаар илvvтэй тодорхойлогдоно.
  • 2.9. Мэргэшсэн нягтлан бодогчид нь гагцхvv олон нийтийн итгэл найдварыг баттай хvлээсэн нєхцєлд л мэргэжлийн энэхvv євєрмєц vйлчилгээг нийтэд тогтмол vзvvлж, энэ байдлаа хадгалж чадна хэмээн vздэг байх ёстой. 2.10. Мэргэшсэн нягтлан бодогчдын мєрдлєг болгох vндсэн зарчмууд нь шударга ёс, бодит байдал, мэргэжлийн єндєр мэдлэг, ур чадвартай, хянамгай байх, хараат бус байдал, мэдээллийн нууцыг хадгалах, техник, арга зvйн стандартуудыг баримтлах, мэргэжлийн нэр хvндийг дээдлэх зэрэг болно. 2.11. Мэргэшсэн нягтлан бодогч нь ММНБИ-ийн дvрэмд заасан гишvvний эрх vvрэг болон энэхvv дvрмийг зєрчсєн бол мэргэжлийн ёс зvйг зєрчсєн гэж vзнэ. Гуравдугаар зvйл. Шударга ёс, бодит байдал 3.1. Шударга ёс гэдэг нь мэргэшсэн нягтлан бодогч мэргэжлийн vйлчилгээг vзvvлэхдээ шулуун шударга, vнэнч байхыг хэлнэ. 3.2. Бодит байдал гэдэг нь шударга байхын зэрэгцээ тал тохой татах буюу хор хохирол учруулах, сонирхолын зєрчил, эсвэл бодит байдлыг гажуудуулах, бусдын нєлєєнд автах боломж олгохгvй байх явдал мєн. 3.3. Мэргэшсэн нягтлан бодогч аливаа асуудалд хууль зvйн болон мэргэжлийн байр сууринаас шударга ёсыг баримтлан бодитойгоор хандвал зохино. 3.4. Мэргэшсэн нягтлан бодогч нар янз бvрийн vvрэг, албан тушаалыг гvйцэтгэж болох бєгєєд энэхvv vзvvлж байгаа vйлчилгээ, эрхэлж байгаа ажил vvргээс vл хамааран ямар ч нєхцєлд мэргэжлийн ёс зvйг сахин, шийдвэр гаргахдаа бодит байдлыг эрхэмлэж байвал зохино. 3.5. Мэргэшсэн нягтлан бодогч нь бодит байдлыг алдагдуулах буюу алдагдуулж болзошгvй нєхцєл бvрэлдэж болохыг урьдчилан харж сэргийлэх, тийм сэтгэгдэл тєрvvлэхээс зайлсхийх ёстой. 3.6. Мэргэшсэн нягтлан бодогч нь єєрийн бэлтгэсэн тайлан, мэдээлэл, гаргасан дvгнэлтийг засварлах, єєрчлvvлэх талаар санал тавих, тал тохой татах, дарамт шахалт vзvvлэх зэргээр бусдын эрхшээлд оруулж болзошгvй аливаа нєхцєл бvрэлдэхээс урьдчилан сэргийлж зайлхийвэл зохино. 3.7. Мэргэжлийн vйл ажиллагааны стандарттай зєрчилдєх vйлдлийн талаар vйлчлvvлэгч, эсвэл дээд удирдлагын зvгээс мэргэшсэн нягтлан бодогчид дарамт шахалт vзvvлсэн, эсвэл биелvvлэхийг шаардсан vед асуудлыг шийдвэрлvvлэх vvднээс дээд шатны удирдлагад хандана. 3.8. Дээд шатны удирдлагад танилцуулсаны дараа ч ёс зvйд харшлах байдал байсаар байвал тэр байгууллагаас гарах буюу тухайн vйлчилгээг vзvvлэхээс татгалзана.
  • 3.9. Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн vйлчилгээнд хамтран болон туслан оролцож байгаа ажилтнаар бодит байдлын зарчмыг мєрдvvлэх vvрэгтэй. 3.10. Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн шийдэлд мэдэгдэхvйц, зохисгvй нєлєє vзvvлнэ гэж vзэж болохоор бэлэг авах, эвсэл зугаа цэнгээний саналыг хvлээн авах буюу санал болгох ёсгvй. Дєрєвдvгээр зvйл. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хянамгай байдал 4.1. Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн vйлчилгээг буюу практик vйл ажиллагааг ур чадвар, хичээл зvтгэл гарган гvйцэтгэж, хууль тогтоомж болон арга техникийн сvvлийн vеийн ололт амжилтанд тулгуурласан чадварлаг vйлчилгээг vйлчлvvлэгч, ажил олгогчдод vзvvлэхэд шаардагдах тvвшний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байхаас гадна тэр мэдлэг чадвараа байнга хєгжvvлэх vvрэг хvлээнэ. 4.2. Мэргэшсэн нягтлан бодогч єєрт байхгvй нарийн мэдлэг буюу туршлагыг байгаа мэт танилцуулж болохгvй. 4.3 Мэргэшсэн нягтлан бодогч нь тухайн vйлчилгээг чанартай гvйцэтгэх мэргэжлийн шаардлага хангасан нєхцєлд гэрээт захиалгыг хvлээн авна. 4.4 Аль нэгэн vйлчилгээг vзvvлэхэд мэдлэг, дадлага дутагдалтай гэж vзвэл тухайн vйлчилгээнээс татгалзвал зохино. 4.5 Мэргэшсэн нягтлан бодогч vйлчилгээ vзvvлэхдээ хуульч, инженер гэх мэт нарийн мэргэжлийн мэргэжилтэнг урьж ажиллуулж болно. 4.6 Мэргэшсэн нягтлан бодогч нь нягтлан бодох бvртгэл, аудит, эрх зvйн чиглэлээр гарч байгаа шинэ мэдээлэлтэй байнга танилцаж, мэдлэг чадвараа дээшлvvлж байх нь тvvний ёс зvйн шаардлага мєн. 4.7. ММНБИ-ээс мэргэжлийн тасралтгvй боловсролын хєтєлбєрийн дагуу зохион байгуулж байгаа ээлжит сургалтаас хvндэтгэх шалтгаангvйгээр зайлсхийхийг ёс зvйн зєрчил гэж vзнэ. 4.8 Аудитын vйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн нягтлан бодогч нь гvйцэтгэсэн ажлаа бусдаар хянуулах, хэлэлцvvлэх гэх мэт дотоод хяналтад орж, vйл ажиллагаандаа vнэлэлт, дvгнэлт гаргуулж ажиллана. 4.9 Аудитын vйл ажиллагаа явуулж байгаа мэргэшсэн нягтлан бодогч нь ажилдаа хариуцлагатай, няхуур хандаж шалгаж байгаа мэдээлэлд ямар нэг алдаа мадагтай зvйл байж болзошгvй гэсэн мэргэжлийн хянамгай байх vзлийн vvднээс ажлаа тєлєвлєж гvйцэтгэнэ. Тавдугаар зvйл. Хараат бус байдал 5.1. Мэргэшсэн нягтлан бодогчийн vйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байна.
  • 5.2. Хараат бус байна гэдэг нь vйлчлvvлэгчээсээ гадаад нєлєєллийн болон сэтгэл зvйн хувьд ангид байх асуудлыг ойлгоно. Гэхдээ vvнийг нийгмийн аливаа гишvvн бусадтай хэлхээ холбоотой байдагтай холбон ойлгож болохгvй. 5.3. Хараат бус байдлыг дараах хоёр хvрээнд авч vзнэ. (а) Сэтгэл зvйн хараат бус байдал: Энэ нь мэргэшсэн нягтлан бодогч мэргэжлийн аливаа vйл ажиллагаа явуулахдаа шударга, бодитойгоор хандаж, мэргэжлийн хувьд холбогдох мэдээлэл нь vнэн зєв байна гэдэгт итгэх vзлийн vvднээс хандах боломжийг єєртєє бий болгож, мэргэжлийн шийдлийн vнэ цэнийг алдагдуулахад хvргэх аливаа нєлєєнд автахгvй байх явдал мєн. (б) Гадаад нєлєєллийн хараат бус байдал: Энэ нь мэргэжлийн vйл ажиллагаанд ашиглаж болох холбогдох бvх мэдээллийг олж авах болон хууль эрх зvйн хvрээнд чєлєєтэй ажиллах боломжоор хангагдсан, vйлчлvvлэгчээс захиргааны болон санхvvгийн хувьд хараат бус, мэргэжлийн хувьд мэдээллийн vнэн зєвийн баталгаажуулалтыг хэрэгжvvлэх боломжтой байж, мэргэжлийн шийдлийн vнэ цэнийг алдагдуулахад хvргэж болох аливаа нєлєєнд автахгvй байх явдал юм. 5.4. Нийтэд vйлчилдэг аудитын байгууллага, мэргэшсэн нягтлан бодогчид хараат бус байдлыг алдагдуулах, тvvнд сєрєг нєлєє vзvvлэх нєхцєл байдал тус бvрийг тодорхойлж, тvvнийг арилгахын тулд авбал зохих арга хэмжээнvvд буюу хvлээн зєвшєєрєгдсєн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжvvлнэ. Мэргэшсэн нягтлан бодогч нь нийтийн ашиг сонирхлын vvднээс хараат бус байдлыг алдагдуулах нєхцєл байгаа эсэх талаар vнэлгээ єгч, хамгаалалт хэрэглэх замаар сєрєг нєлєєг арилгах, эсвэл хvлээн зєвшєєрєгдєх боломжит хэмжээ хvртэл багасгах vvрэгтэй. Мєн аудитын байгууллага, баталгаажуулах ажлын багийн гишvvд болон vйлчлvvлэгчийн хоорондын хэлхээ холбоог судалж vнэлэхийн зэрэгцээ тус багаас гадна орших хувь хvмvvс болон vйлчлvvлэгчийн хоорондын хэлхээ холбоо хараат бус байдалд сєрєг нєлєє учруулж болох эсэхийг тооцоолж харгалзвал зохино. 5.5. Хараат бус байдлыг алдагдуулах, тvvнд сєрєг нєлєє vзvvлэх нєхцєл байдлын vнэлгээний зорилго нь: (а) Хараат бус байдалд учирч болох сєрєг нєлєєг тогтоох; (б) Эдгээр сєрєг нєлєє зєвшєєрєгдєх хэмжээнд байгаа эсэхийг vнэлэх; (в) Сєрєг нєлєє нь зєвшєєрєгдєх хэмжээнээс их байх тохиолдолд, тvvнийг арилгах буюу зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл багасгахад чиглэсэн хамгаалалтуудыг тогтоож єгєх зэрэгт оршино. 5.6. Сєрєг нєлєєг хvлээн зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл багасгахад тохирсон хамгаалалт бэлэн байхгvй тохиолдолд, тухайн сєрєг нєлєєг vvсгэж байгаа vйл ажиллагаа буюу ашиг сонирхлыг арилгах, эсвэл баталгаажуулах ажлыг хvлээн авах, vргэлжлvvлэхээс татгалзах арга замын аль нэгийг сонгоно.
  • 5.7. Хараат бус байдалд хувийн сонирхлын, єєрийгєє хянахын, ємгєєллийн, танилын болон айлган сvрдvvлэлтийн сєрєг нєлєє гарч болохгvй. 5.8. “Хувийн сонирхлын сєрєг нєлєє” нь аудитын байгууллага болон баталгаажуулах ажлын багийн гишvvний vйлчлvvлэгчтэй холбоотой санхvvгийн сонирхлоос, эсвэл vйлчлvvлэгчтэй зєрчилдсєн бусад хувийн сонирхлоос ашиг хvртэх боломжтой нєхцєлд vvснэ. Энэхvv сєрєг нєлєєг vvсгэж магадгvй нєхцєл байдлууд нь дараах зvйлvvдээр тодорхойлогдож болох бєгєєд гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгvй байж болно. Vvнд: (а) Vйлчлvvлэгчтэй санхvvгийн шууд ба шууд бус материаллаг санхvvгийн сонирхолтой байх; (б) Vйлчлvvлэгчээс юмуу тvvний аливаа нэгэн удирдах албан тушаалтнаас зээл эсвэл баталгаа авсан байх; (в) Vйлчлvvлэгчээс авах ажлын хєлснєєс хэтэрхий хамааралтай байх; (г) Уг ажлыг гvйцэтгэх боломжоо алдах талаар сэтгэл зовнидог байх; (д) Vйлчлvvлэгчтэй бизнесийн дотно хэлхээ холбоотой байх; (е) Vйлчлvvлэгчийн ажилтнаар орох далд боломжтой байх; (ж) Баталгаажуулах ажилтай холбоотой ажлын хєлсийг бэлнээр гардан авдаг байх. 5.9. “Єєрийгєє хянахын сєрєг нєлєє” нь: (1) Урьд ємнєх баталгаажуулах болон баталгаажуулалтын бус ажлын vр дvн буюу шийдвэрийг баталгаажуулах ажлын дvгнэлт гаргахдаа эргэж vнэлэх шаардлагатай болох, (2) Баталгаажуулах ажлын багийн гишvvн урьд ємнє баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн захирал юмуу удирдах албан тушаалтан байсан, эсвэл баталгаажуулах ажлын шалгах нэгжид шууд бєгєєд мэдэгдэхvйц нєлєє бvхий алба хашдаг ажилтан байсан зэрэг нєхцєлд vvснэ. Энэ сєрєг нєлєєг бий болгох нєхцєл байдлуудыг дор дурьдсан бєгєєд гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгvй байж болно. Vvнд: (а) Баталгаажуулах ажлын багийн гишvvн vйлчлvvлэгчийн захирал буюу удирдах албан тушаалтан байх, (б) Баталгаажуулах ажлын багийн гишvvн vйлчлvvлэгчийн эсвэл баталгаажуулах ажлын шалгах явцад шууд, ихээхэн нєлєє vзvvлэх албан тушаал бvхий ажилтан байх, (в) Баталгаажуулах ажлыг шалгах явцад шууд нєлєєлдєг vйлчилгээг баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчдээ vзvvлдэг байх; (г) Санхvvгийн тайлан болон бусад бvртгэлийг бэлтгэхэд ашиглагддаг анхдагч тоо мэдээг багийн гишvvн бэлтгэдэг байх 5.10. “Ємгєєллийн сєрєг нєлєє” нь аудитын байгууллага, эсвэл баталгаажуулах ажлын багийн гишvvн бодит байдлыг алдагдуулсан юмуу алдагдуулсан гэж ойлгоход хvргэсэн тvвшинд vйлчлvvлэгчийн байр суурь саналыг дэмжих, эсвэл дэмжиж байгаа мэт ойлгогдож болох тохиолдолд vvснэ. Мєн аудитын байгууллага болон баталгаажуулах ажлын багийн гишvvн vйлчлvvлэгчийн шийдвэрт єєрийнхєє шийдвэрийг захируулбал ийм байдал vvснэ.
  • Энэ сєрєг нєлєє vvсэхэд хvргэх нєхцєл байдлуудыг дор дурдсан бєгєєд гэхдээ эдгээрээр бvх нєхцєл хязгаарлагдахгvй. Vvнд: (а) Vйлчлvvлэгчийн хувьцаа болон бусад vнэт цаасыг борлуулах буюу борлуулахад дэмжлэг vзvvлдэг байх; (б) Шvvх ажиллагаанд эсвэл гуравдагч талтай vvсгэсэн маргааныг шийдвэрлэхэд vйлчлvvлэгчийн нэрийн ємнєєс ємгєєлєгчєєр ажилласан байх. 5.11. “Танилын сєрєг нєлєє” нь vйлчлvvлэгч, тvvний удирдах албан тушаалтан болон ажилтнуудтай дотно харилцаатай байдгийн улмаас баталгаажуулах ажлын багийн гишvvн нь vйлчлvvлэгчийн сонирхлыг аялдан дагалдах байдлаар хvлээн авах vед vvснэ. Энэхvv сєрєг нєлєєг бий болгох нєхцєл байдлуудыг дор дурьдсан бєгєєд гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгvй байж болно. Vvнд: (а) Баталгаажуулах ажлын багийн гишvvний ойрын садан тєрєл нь vйлчлvvлэгчийн захирал эсвэл удирдах албан тушаалтан байх; (б) Баталгаажуулах ажлын багийн гишvvний ойрын садан тєрєл нь vйлчлvvлэгчийн ажилтан бєгєєд баталгаажуулах ажлыг шалгах явцад шууд ихээхэн нєлєє vзvvлж чадах албан тушаалтан байх; (в) Аудитын байгууллагын аль нэгэн хувь нийлvvлэгч нь баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн захирал буюу удирдах албан тушаалтан, эсвэл баталгаажуулах ажлыг шалгах явцад шууд ба шууд бусаар ихээхэн нєлєє vзvvлж чадах албан тушаалтан байх; (г) Баталгаажуулах ажлын багийн ахлагч нь vйлчлvvлэгчтэй удаан хугацаагаар хэлхээ холбоотой байх; (д) Vнэ єртгєєрєє зєвшєєрєгдєх хэмжээнээс их бэлэг буюу зочлол хvндэтгэлийг vйлчлvvлэгч, тvvний захирал, удирдах албан тушаалтнаас хvлээн авах. 5.12. “Айлган сvрдvvлэх сєрєг нєлєє” нь vйлчлvvлэгчийн захирал, удирдах албан тушаалтан болон ажилтнуудын зvгээс vзvvлсэн бодитой эсвэл бодитой гэж ойлгогдохоор сvрдvvлэг нь багийн гишvvн буюу удирдлагад бодитойгоор мэргэжлийн vйл ажиллагаа явуулахад нєлєє vзvvлэх vед vvснэ. Энэхvv сєрєг нєлєєг vvсгэж бий болгоход хvргэх нєхцєл байдлуудыг дор дурдсан бєгєєд гэхдээ энэ нь эдгээрээр хязгаарлагдахгvй байж болно. Vvнд: (а) Нягтлан бодох бvртгэлийн зарчмыг хэрэглэх асуудлаар тохиролцоонд хvрээгvйн улмаас єєрийг нь єєр хvнээр солиулах гэсэн сvрдvvлэг; (б) Гvйцэтгэсэн ажлын хэмжээг зvй бусаар багасгаж, тєлбєрийг нь бууруулах гэсэн дарамт. 5.13. Хараат бус байдлыг алдагдуулж болох сєрєг нєлєєг тогтоох, тэдгээрийн ач холбогдлыг vнэлэх, хэрэв зєвшєєрєгдєх хэмжээнээс их сєрєг нєлєє байвал тvvнийг арилгах, эсвэл сэтгэл зvйн болон гадаад нєлєєллийн хараат бус байдлыг алдагдуулахгvй байлгах зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл багасгах талаар баталгаажуулах ажлын баг, аудитын байгууллагуудаас баримталвал зохих хамгаалалтын арга хэмжээнvvдийг єєрсдєє урьдчилан тогтоосон байвал зохино.
  • 5.14. Хараат бус байдлыг алдагдуулж болох сєрєг нєлєєг арилгах, эсвэл хvлээн зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл багасгахын тулд хэрэглэж болох хамгаалалтууд нь ажил vйлчилгээ тус бvрийн онцлог шинжээс хамаарна. Єєрєєр хэлбэл, баталгаажуулах ажил нь аудитын, эсвэл бусад тєрлийн ямар ажил болохоос хамааран хамгаалалтын арга хэрэгсэл єєр єєр байна. Иймд аудитын байгууллага тухайн ажлыг хvлээн авах эсэх, vргэлжлvvлэх эсэхийг шийдвэрлэх, тvvнчлэн шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг сонгож ашиглах болон тухайн хувь хvн баталгаажуулах ажлын багийн гишvvн байх эсэх талаар шийдвэр гаргахдаа холбогдох нєхцєл байдал,баталгаажуулах ажлын шинж чанар, хараат бус байдалд учирч болох сєрєг нєлєєний байдалд vнэлгээ єгч харгалзана. 5.15. Аудитын тєдийгvй аудитын бус баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид гvйцэтгэн єгч байгаа баталгаажуулах ажилд мєн дээрхтэй адил зvйлсийг харгалзах нь баталгаажуулах ажлын баг, аудитын байгууллагын гишvvд аудитын бус баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчээс хараат бус байх нєхцєлийг хангаж єгнє. Vvнд: а. Аудитын vйлчлvvлэгчид vзvvлсэн баталгаажуулах ажлын баг, аудитын байгууллагын ажилтан vйлчлvvлэгчээсээ хараат бус байх шаардлагатай; б. Аудитын бус vйлчлvvлэгчид vзvvлсэн баталгаажуулах ажлын хувьд, тодорхой тогтсон хэрэглэгч нар баталгаажуулах ажлын тайланг хэрэглэх хязгаарлалт тавиагvй байх vед баталгаажуулах ажлын баг, аудитын байгууллагын ажилтнууд vйлчлvvлэгчээсээ хараат бус байх шаардлагатай; в. Аудитын бус vйлчлvvлэгчид vзvvлсэн баталгаажуулах ажлын хувьд, тодорхой тогтсон хэрэглэгч нар баталгаажуулалтын тайланг хэрэглэх хязгаарлалт тавьсан бол уг хязгаарлалт тавьсан vед баталгаажуулах ажлын багийн гишvvд vйлчлvvлэгчээсээ хараат бус байх шаардлагатай. Vvний зэрэгцээ, аудитын байгууллага vйлчлvvлэгчтэйгээ холбоотой санхvvгийн шууд ба шууд бус материаллаг сонирхолтой байж vл болно. 5.16. Аудитын vйлчлvvлэгчийн хувьд тухайн vйлчлvvлэгчтэй холбоотой байгууллагуудыг хамарсан ашиг сонирхол болон харилцан vvссэн хэлхээ холбоог аудитын байгууллагууд урьдаас судалж тогтоосон байх ёстой. Баталгаажуулах ажлын бусад бvх vйлчлvvлэгчийн хувьд, тэдэнтэй холбоотой байгууллага нь аудитын байгууллага vйлчлvvлэгчээс хараат бус байдлыг vнэлэхэд учир холбогдолтой гэж баталгаажуулах ажлын баг vндэслэлтэйгээр vзвэл, хараат бус байдлыг vнэлж, тvvнд хэрэглэх хамгаалалтыг тухайн холбоотой байгууллагыг харгалзаж vзэж сонгоно. 5.17. Хараат бус байдалд учирч болох сєрєг нєлєєний талаар єгєх vнэлгээ, тvvний мєрєєр авах арга хэмжээ нь тухайн ажлыг хvлээж авахаас ємнє юмуу тvvнийг гvйцэтгэх явцад олж авсан нотлох зvйлээр батлагдсан байх ёстой. Хараат бус байдлыг алдагдуулж болзошгvй нєхцєл байдлын талаар аудитын байгууллага, баталгаажуулах ажлын багийн гишvvн мэдэж байгаа эсвэл мэдэх болно гэж зvй ёсоор найдаж болохоор vед ийм vнэлгээг хийх бєгєєд ингэснээр тvvний мєрєєр арга хэмжээ авах vvрэг vvснэ. Аудитын байгууллага, эсвэл хувь хvн энэ хэсгийг санаандгvй зєрчих тохиолдол гарч болзошгvй юм. Хэрэв ийм санаатай бус зєрчил
  • гарвал аудитын байгууллага хараат бус байдлыг арилгах чанарын хяналтын бодлого болон журмын дагуу зєрчлийг илрvvлэх ёстой бєгєєд тvvнийг нэн даруй арилгаж, аливаа шаардлагатай хамгаалалтуудыг хэрэглэвэл зохино. 5.18. Хараат бус байдлыг vнэлэхдээ мэдэгдэхvйц буюу эсвэл бага хэмжээний сєрєг нєлєє байгаа эсэхийг харгалзан vзнэ. Аливаа тодорхой асуудлын ач холбогдлыг авч vзэхдээ чанарын болон тооны хvчин зvйлсийг анхаарвал зохино. Асуудал ердийн бєгєєд ач холбогдолгvй байх зєвхєн тэр тохиолдолд л тvvнийг ялимгvй гэж тооцно. 5.19. Хараат бус байдалд учирч болох сєрєг нєлєєг арилгах юмуу хvлээн зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл багасгах хамгаалалтуудыг тогтоохдоо мэргэжлийн vvднээс хандана. Хараат бус байдалд учирч болох сєрєг нєлєє нь тvvнийг vvсгэж байгаа vйл ажиллагаа буюу ашиг сонирхлыг арилгах, хvлээн зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл багасгах, эсвэл баталгаажуулах ажлыг хvлээн авах юмуу эсвэл vргэлжлvvлэхээс татгалзах шийдвэр гаргах нєхцєлийг бvрдvvлнэ. 5.20. Хараат бус байдалд учирч болох сєрєг нєлєєг ялимгvй биш гэж тогтоосон бєгєєд аудитын байгууллага баталгаажуулах ажлыг хvлээн авах юмуу vргэлжлvvлэн гvйцэтгэхээр шийдвэрлэсэн бол шийдвэрийг баримтжуулах шаардлагатай. Тогтоогдсон сєрєг нєлєєг арилгах юмуу хvлээн зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл багасгах хамгаалалтуудыг баримтад тусгана. 5.21.Хараат бус байдалд учрах аливаа сєрєг нєлєєний шинж чанар, тvvнийг хvлээн зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл багасгахад зайлшгvй шаардагдах хамгаалалтуудыг vнэлэхдээ олон нийтийн ашиг сонирхлыг харгалзаж vзнэ. 5.22. Аудитын байгууллага болон баталгаажуулах ажлын багийн гишvvд ажлаа гvйцэтгэж байгаа нєхцєл байдал, хараат бус байдалд учрах сєрєг нєлєє, тvvнийг арилгах юмуу хvлээн зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл багасгах зорилгоор хэрэглэх хамгаалалтуудыг харгалзан vзсэний vндсэн дээр хараат бус байдлаа хадгалах vvрэг хариуцлага хvлээнэ. 5.23. Хэрэв зєвшєєрєгдєх хэмжээтэйгээс бусад сєрєг нєлєєг тогтоосон бол тэдгээр сєрєг нєлєєг арилгах юмуу хvлээн зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл багасгах зорилгоор хамгийн зохимжтой хамгаалалтуудыг олж хэрэглэвэл зохино. Энэ талаархи шийдвэрийг баримтжуулна. Хэрэглэх хамгаалалтуудын шинж чанар нь тухайн нєхцєл байдлаас хамаарч ялгаатай байна. Ингэхдээ холбогдох бvх мэдээлэл, тvvний дотор хэрэглэсэн хамгаалалтын тухай мэдээллийг гуравдагч тал хvлээн аваад хэрхэн vзэх тухай, тэндээс сєрєг санал гарч болох эсэх тухай vнэлгээг байнга хийж байвал зохино. Энд сєрєг нєлєєний тvвшин, баталгаажуулах ажлын шинж чанар, баталгаажуулах ажлын тайлангийн хэрэглэгч болон аудитын байгууллагын бvтэц зэрэг асуудлууд нєлєєлнє. 5.24.Хамгаалалтууд єргєн хvрээтэй гурван бvлэгт хуваагдана:
  • (а) Мэргэжил ба хууль тогтоомжоор тогтоогдсон хамгаалалтууд; (б) Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн хvрээний хамгаалалтууд; (в) Аудитын байгууллагын єєрийнх нь тогтолцоо болон журмаар тогтоогдсон хамгаалалтууд 5.25.Мэргэжил болон хууль тогтоомжоор тогтоогдсон дараах хамгаалалтууд байна: (а) Мэргэжлийг эзэмшихэд шаардлагатай боловсрол, сургалт ба туршлага; (б) Тасралтгvй боловсролын шаардлага; (в) Мэргэжлийн стандартын шаардлага болон сахилга батын журмууд; (г) Аудитын байгууллагын чанарын хяналтын тогтолцоог гаднаас эргэн хянах; (д) Аудитын байгууллагын хараат бус байдлын шаардлагыг зохицуулсан хууль тогтоомж. 5.26. Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн хvрээний дараах хамгаалалтууд байна: (а) Аудитын байгууллагыг баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн удирдлага сонгосон тохиолдолд гvйцэтгэх удирдлагаас бусад этгээд уг сонголтыг сайшаах юмуу баталдаг байх; (б) Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчтэй харилцаа тогтооход удирдлагын шийдвэр гаргах чадвартай ажилтнууд тєлєєлсєн байх; (в) Баталгаажуулах Санхvvгийн тайлагналыг шударгаар гvйцэтгэх талаар єєрийн vvрэг хариуцлагыг онцлон тусгасан бодлого болон дотоод журмуудтай байх; (г) Баталгаажуулалтын бус ажлын гvйцэтгэгчийг сонгохдоо бодит байдлаар хандах асуудлыг тусгасан дотоод журамтай байх; (д) Vйлчлvvлэгч нь аудитын байгууллагын vйлчилгээнд анхаарал тавьдаг, vйлчлэгч аудитын байгууллагын талаар мэдээлэл тvгээдэг, мєн компанийг удирдах эрх бvхий байгууллага юмуу аудитын хороотой байх. 5.27. Vйлчлvvлэгчийн аудитын хороо vйлчлvvлэгчийн гvйцэтгэх удирдлагаас хараат бус байвал тэд компанийн засаглалд чухал vvрэг гvйцэтгэж, аудитын байгууллагын vр єгєєжийг бvрэн ашиглаж чадна. Хараат бус байдалд нєлєєлнє гэж аудитын байгууллагын зvгээс зvй ёсоор бодож болох бусад асуудлын талаар хоорондоо тогтмол харилцаж байвал зохино. 5.28. Аудитын байгууллага хараат бус байдлын асуудлаар аудитын хороо болон засаглалын асуудлыг хариуцсан бусад талуудтай хамтран бодлого, журам боловсруулж ажиллана. Аудитын байгууллага нь vйлчлvvлэгчдээс хараат бус байдлын талаар жилд нэгээс доошгvй удаа аудитын хороонд мэдээлж байна. 5.29. Аудитын байгууллагын єєрийнх нь тогтолцоо ба дагаж мєрдєх журмуудад аудитын байгууллагыг бvхэлд нь хамарсан дараах хамгаалалтын арга хэмжээ тусгагдсан байх ёстой.
  • (а) Баталгаажуулах ажлын багийн гишvvд хараат бус байдалд онцгой ач холбогдол єгч нийтийн ашиг сонирхолд нийцэж ажиллах болно гэдэг итгэл хvлээсэн байх; (б) Баталгаажуулах ажлын чанарын хяналтыг хэрэгжvvлэх болон зохицуулах бодлого, эсвэл журамтай байх; (в) Хараат бус байдалд учирч болох сєрєг нєлєєг тогтоох, тэдгээрийн нєлєєллийг vнэлэх, сєрєг нєлєєг арилгах юмуу хvлээн зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл багасгах зорилгоор хамгаалалтуудыг тогтоох, хэрэглэх зэрэг асуудалтай холбогдсон хараат бус байдлын бодлогуудыг баримтжуулсан байх; (г) Хараат бус байдлын талаархи аудитын байгууллагын бодлого болон журмын мєрдєлтийг хянах дотоод бодлого, журмуудтай байх; (д) Аудитын байгууллага болон баталгаажуулах ажлын багийн гишvvд, баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн хоорондын ажил тєрлийн холбоо, тэдний ашиг сонирхлыг олж тогтоох боломжийг хангах бодлого, журамтай байх; (е) Тухайн баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчээс хvлээн авах орлогоос хамаарах аливаа асуудал байгаа эсэхийг хянах, хэрэв шаардлагатай бол энэ талаар бодлого, журам боловсруулж баталж мєрдєх; (ж) Баталгаажуулалтын бус vйлчилгээг баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид vзvvлэхдээ тус тусдаа сувгаар тайлагнах зарчмаар єєр єєр vндсэн аудитор болон багийг ажиллуулах; (з) Баталгаажуулах ажлын багийн гишvvн бус хувь хvмvvс баталгаажуулах ажлын vр дvнд нєлєєлєхийг хориглосон бодлого, журамтай байх; (и) Аудитын байгууллагын бодлого, журам болон тvvнд оруулсан аливаа єєрчлєлтийн талаар бvх vндсэн аудиторууд болон мэргэжлийн ажилтнуудад цаг тухайд нь мэдээлж, энэ талаар зохих сургалт явуулдаг байх; (к) Хамгаалалтын тогтолцооны ажиллагаанд хяналт тавих vvрэгтэй албан тушаалтныг дээд удирдлагаас томилдог байх; (л) Vндсэн аудиторууд болон мэргэжлийн ажилтнууддаа хараат бус байвал зохих баталгаажуулах ажлын vйлчлvvлэгч, тэдэнтэй холбоотой байгууллагын тухай мэдэгдэх арга хэрэгсэлтэй байх; (м) Бодлого, журмын мєрдєлтийг хангах сахилга батын механизмтай байх; (н) Хараат бус байдал, бодит байдлын талаар ажилтнуудын сэтгэлийг зовоосон аливаа асуудлаар аудитын байгууллагын дээд тvвшний удирдлагатай харьцах эрх мэдлийг ажилтнуудад олгосон бодлого, журамтай байх. 5.30. Аудитын байгууллагын єєрийн ажлын онцлогтой холбоотой дараах хамгаалалтыг дотоод журамдаа тусган ашиглана. Vvнд: (а) Гvйцэтгэсэн ажлыг эргэн хянуулах эсвэл шаардлагатай бол зєвлєгєє єгvvлэх зорилгоор мэргэшсэн нягтлан бодогчийг нэмж татан оролцуулах. Энэ нь аудитын байгууллага дотооддоо шийдвэрлэж болох асуудал боловч баталгаажуулах ажлын багтай холбоогvй этгээд, эсвэл гаднын хvн байж болно; (б) Мэргэжлийн зохицуулагч байгууллага болон бусад мэргэшсэн нягтлан бодогч зэрэг гуравдагч талын туслалцааг ашигладаг байх; (в) Ахлах аудиторуудыг ээлжлэн сэлгэж ажиллуулах; (г) Аудитын хороо буюу засаглалыг хариуцсан бусад талуудаар аудитын байгууллага хараат бус байдлаа хэлэлцvvлдэг байх;
  • (д) Vзvvлсэн vйлчилгээний шинж чанар, ногдуулсан тєлбєрийн цар хэмжээний талаар аудитын хороо буюу засаглалыг хариуцсан бусад талуудад мэдээлэх; (е) Баталгаажуулах ажлын багийн гишvvд нь vйлчлvvлэгчийн ємнєєс удирдлагын шийдвэр гаргахгvй юмуу ийм шийдвэрийн тєлєє хариуцлага хvлээхгvй байх нєхцлийг хангасан бодлого, журамтай байх; (ж) Баталгаажуулалтын ажил эсвэл тvvний зарим хэсгийг єєр аудитын байгууллагаар гvйцэтгvvлэх юмуу дахин гvйцэтгvvлэх боломжтой байх; (з) Баталгаажуулалтын бус vйлчилгээг энэхvv vйлчилгээний тєлєє хариуцлага хvлээлгэх хэмжээнд дахин гvйцэтгэх єєр компанийг татан оролцуулах боломжтой байх; (и) Баталгаажуулалтын багийн гишvvний санхvvгийн ашиг сонирхол юмуу ажил тєрлийн холбоо нь хараат бус байдалд сєрєг нєлєє vзvvлэхээр бол тvvнийг баталгаажуулах ажлын багийн бvрэлдэхvvнээс гаргадаг байх. 5.31. Дээр дурьдсан хамгаалалтууд нь хараат бус байдалд учирч болох сєрєг нєлєєг арилгах юмуу хvлээн зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл багасгахад хангалтгvй байх, эсвэл тухайн сєрєг нєлєєг vvсгэсэн vйл ажиллагаа юмуу ашиг сонирхлыг арилгахгvй гэсэн дvгнэлтийг аудитын байгууллага хийсэн бол баталгаажуулалтын ажлыг гvйцэтгэхээс татгалзвал зохино. 5.32. Баталгаажуулах ажлын хугацаанд багийн гишvvд болон аудитын байгууллага vйлчлvvлэгчээс хараат бус байвал зохино. Ажлын хугацаа нь баталгаажуулах ажил давтагдах шинж чанартай байхаас бусад тохиолдолд, баталгаажуулах ажлын баг баталгаажуулах ажлыг гvйцэтгэж эхэлснээр эхэлж, баталгаажуулах ажлын тайланг гаргаснаар дуусгавар болно. Хэрэв баталгаажуулах ажил дахин давтагдахаар хvлээгдэж байгаа бол, мэргэжлийн vйлчилгээний vйл ажиллагааг дуусгавар болгон хамтын ажиллагааны гэрээг цуцалснаар баталгаажуулах ажлын хугацаа дуусгавар болсонд тооцогдоно. 5.33.Аудитын ажлын хугацаа аудитын байгууллага санхvvгийн тайланд дvгнэлт гаргасан хугацаагаар дуусгавар болно. Хэрэв vйлчлvvлэгч нь санхvvгийн тайлангийн хугацааны явцад эсвэл тvvний дараа аудитын vйлчлvvлэгч болсон бол аудитын байгууллага хараат бус байдалд аливаа аюул vvсгэх дараах нєхцєл байгаа эсэхийг харгалзан vзнэ. Vvнд: 1. Санхvvгийн тайлангийн хугацааны явцад эсвэл тvvний дараа, гэхдээ аудитын ажлын захиалгыг хvлээн авахаасаа ємнє аудитын vйлчлvvлэгчтэй тогтоосон санхvvгийн болон бизнесийн хэлхээ холбоо; 2. Аудитын vйлчлvvлэгчид урьд ємнє vзvvлсэн vйлчилгээ. 3. Аудитын бус баталгаажуулах ажлын тухайд аливаа санхvvгийн юмуу бизнесийн хэлхээ холбоо эсвэл урьд ємнє vзvvлсэн vйлчилгээ хараат бус байдалд аюул учруулах эсэхийг аудитын байгууллага харгалзан vзнэ. 5.34.Хэрэв санхvvгийн тайлангийн хугацааны явцад эсвэл тvvний дараа, гэхдээ аудитын мэргэжлийн vйлчилгээ vзvvлж эхлэхээс ємнє баталгаажуулалтын бус vйлчилгээг аудитын vйлчлvvлэгчид vзvvлсэн бол энэ vйлчилгээний улмаас хараат бус байдалд нєлєєлж болзошгvй аливаа аюул байгаа эсэхийг харгалзан vзвэл
  • зохино. Хэрэв аюул ялимгvй биш бол, зайлшгvй хэрэглэх хамгаалалтуудыг сонгож, хvлээн зєвшєєрєгдєх хэмжээ хvртэл уг сєрєг нєлєєллийг багасгах зорилгоор хэрэглэнэ. Энд дараах хамгаалалтуудыг ашиглаж болно: • Баталгаажуулалтын бус vйлчилгээтэй холбогдсон хараат бус байдлын асуудлыг vйлчлvvлэгчийн аудитын хороо гэх мэт удирдах vvрэгтэй этгээдтэй хэлэлцэх; • Баталгаажуулалтын vйлчилгээний vр дvнгийн тєлєє хариуцлага хvлээх мэдэгдлийг аудитын vйлчлvvлэгчээс авах; • Баталгаажуулалтын бус vйлчилгээ vзvvлсэн этгээдийг аудитын ажилд оролцуулахаас татгалзах; • Баталгаажуулалтын бус vйлчилгээний vр дvнг єєр компаниар эргэн хянуулах эсвэл эдгээр vйлчилгээний тєлєє хариуцлага хvлээх боломжийг олгохуйц хэмжээнд баталгаажуулалтын бус vйлчилгээг єєр компаниар дахин гvйцэтгvvлэх. 5.35. Хараат бус байдал алдагдахад нєлєєлєх vндсэн хvчин зvйлvvд нь: • Санхvvгийн сонирхолтой байх • Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчдээс хамааралтай байх • Аудитын vйлчлvvлэгчидтэй холбоотой байх • Аудитын бус баталгаажуулах ажлын vйлчvvлэгчидтэй холбоотой байх • Зээл болон тvvний баталгаа гаргахтай холбогдсон vйл ажиллагаа • Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчтэй бизнесийн дотно хэлхээ холбоотой байх • Гэр бvлийн ба хувийн хэлхээ холбоотой байх • Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн талд ажил эрхлэх • Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид сvvлийн vед алба хашсан байдал • Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн Удирдах Зєвлєлийн гишvvн аль нэгэн албаны захирлын алба хашсан байдал • Ахлах тушаалын ажилтан баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчтэй удаан хугацаанд хэлхээ холбоотой байх • Баталгаажуулалтын бус vйлчилгээг баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид vзvvлэх • Нягтлан бодох бvртгэлийн баримтууд ба санхvvгийн тайланг бэлтгэх • Vнэлгээний vйлчилгээ vзvvлэх • Аудитын vйлчлvvлэгч дотоод аудитын vйлчилгээ vзvvлэх • Мэдээллийн технологийн vйлчилгээг аудитын vйлчлvvлэгчид vзvvлэх • Аудитын vйлчлvvлэгчдэд єєрийн ажилтныг тvр томилон ажиллуулах • Шvvх ажиллагаанд дэмжих vйлчилгээг аудитын vйлчлvvлэгчид vзvvлэх • Аудитын vйлчлvvлэгчдэд хуулийн vйлчилгээ vзvvлэх • Ахлах тушаалын удирдах ажилтанг ажилд авах • Байгууллагын санхvvгийн албаны vvрэг ба тvvнтэй адилтгах vйл ажиллагаа эрхлэх • Аудитын vйлчилгээний тєлбєр болон vнийг хэлэлцэн тогтох • Бэлэг авах болон дайллагад оролцох • Vйлчлvvлэгчтэйгээ харилцаа муудсаны улмаас шvvх vйл ажиллагаанд оролцох зэрэг байж болно.
  • 5.36. Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчдэд ”Санхvvгийн сонирхолтой байх нь” хараат бус байдлыг алдагдуулна. Санхvvгийн сонирхол нь хєрєнгє оруулалтад юмуу эзэмшиж буй санхvvгийн сонирхолд (хамтын сан, итгэмжлийн сан, тvvнтэй адилтгах зуучлалын хэрэгслvvд г.м.) тухайн хувь хvн хяналт тавих боломжтой байхаас єгсvvлээд хувь хvн санхvvгийн сонирхлыг хянах (тухайлбал, итгэмжлэгчийн хувьд), хєрєнгє оруулалтын шийдвэрт нєлєєлж чадах хvртэл хvрээг хамарна. Хараат бус байдлыг алдагдуулах сєрєг нєлєєллийг vнэлэхдээ, эзэмшиж буй санхvvгийн сонирхол, тvvний хєрєнгє оруулалтын стратегид тавьж болох хяналт юмуу vзvvлэх нєлєєний тvвшинг харгалзан vзэх нь чухал юм. Хэрэв хяналт тавигдаж байгаа бол санхvvгийн сонирхлыг шууд хэмээн vзнэ. Vvний эсрэгээр буюу санхvvгийн сонирхол бvхий этгээд санхvvгийн сонирхолд ийм хяналт тавих чадваргvй байвал тэрхvv санхvvгийн сонирхлыг шууд бус хэмээн vзнэ. 5.37.“Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчдээс хамааралтай байх” нєхцєлд хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Хэрэв баталгаажуулах ажлын багийн гишvvн юмуу тvvний гэр бvлийн гишvvн баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид санхvvгийн шууд сонирхол, эсвэл материаллаг шууд бус сонирхолтой байвал, • Хэрэв баталгаажуулах ажлын багийн гишvvн юмуу тvvний гэр бvлийн гишvvн, тухайлбал, єв залгамжлал, бэлэглэл эсвэл нийлж нэгдсэний vр дvнд гэх мэт арга замаар баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчтэй холбоотой санхvvгийн шууд сонирхол, эсвэл материаллаг санхvvгийн шууд бус сонирхол vvсвэл, • Хэрэв баталгаажуулах ажлын багийн гишvvний ойрын тєрєл садангийн хvн нь баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид санхvvгийн шууд сонирхолтой, эсвэл материаллаг санхvvгийн шууд бус сонирхолтой байгааг мэдэж байвал, • Хэрэв аудитын байгууллага юмуу баталгаажуулах ажлын багийн гишvvн нь баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид итгэмжлэгчийн хувиар санхvvгийн шууд сонирхолтой, эсвэл материаллаг санхvvгийн шууд бус сонирхолтой байвал, • Баталгаажуулах ажлын багаас гадуурхи хувь хvмvvс, тэдний ойрын садан тєрєл болон гэр бvлийн гишvvд санхvvгийн шууд сонирхолтой, эсвэл материаллаг санхvvгийн шууд бус сонирхолтой байх зэрэг болно. 5.38.“Аудитын vйлчлvvлэгчидтэй холбоотой байх” хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Хэрэв аудитын байгууллага аудитын vйлчлvvлэгчтэй санхvvгийн шууд сонирхолтой байвал • Хэрэв аудитын байгууллага аудитын vйлчлvvлэгчид материаллаг шууд бус санхvvгийн сонирхолтой байвал • Хэрэв аудитын байгууллага нь аудитын vйлчлvvлэгчийн хяналтын эрхтэй байгууллагад материаллаг санхvvгийн сонирхолтой байвал, • Хэрэв аудитын байгууллагын тэтгэврийн хєтєлбєр нь аудитын хэрэглэгчид санхvvгийн сонирхолтой байвал, • Хэрэв багийн ахлагч партнер болон бусад партнер тvvний дотор баталгаажуулах
  • ажил гvйцэтгээгvй партнер буюу тэдний гэр бvл нь аудитын vйлчлvvлэгчид санхvvгийн шууд сонирхолтой, эсвэл материаллаг шууд бус санхvvгийн сонирхолтой байвал, • Багийн ахлагч партнерийн ажлаа явуулдаг албан ажлын байр нь vйлчлvvлэгчийн ажлын байранд хамт байрладаг байвал, • Хэрэв аудитын vйлчлvvлэгчид баталгаажуулалтын бус vйлчилгээ vзvvлж байгаа, гэхдээ илт мэдэгдэхvйц биш оролцоотойгоос бусад партнер ба удирдлагын ажилтнууд буюу тэдний гэр бvлийн гишvvд аудитын vйлчлvvлэгчид санхvvгийн шууд сонирхол, эсвэл материаллаг санхvvгийн бус ашиг сонирхолтой бол, • Хэрэв аудитын байгууллага, эсвэл баталгаажуулах ажлын багийн гишvvн vйлчлvvлэгч байгууллагад санхvvгийн шууд сонирхолтой, эсвэл аудитын vйлчлvvлэгч болон тvvний захирал, албан тушаалтан, хяналт тавьдаг эзэн аудитын байгууллагад хєрєнгє оруулсан байвал тус тус хараат байдал алдагдана. 5.39.“Аудитын бус баталгаажуулах ажлын vйлчvvлэгчидтэй холбоотой байх” нєхцєлд хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Хэрэв аудитын байгууллага аудитын бус баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчтэй санхvvгийн шууд сонирхолтой байвал, • Хэрэв аудитын байгууллага аудитын бус баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид материаллаг санхvvгийн шууд бус сонирхолтой байвал • Хэрэв аудитын байгууллага аудитын бус баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн хяналтын эрх бvхий байгууллагад материаллаг санхvvгийн сонирхолтой байвал тус тус хараат байдал алдагдана. 5.40. “Зээл болон тvvний баталгаа гаргахтай холбогдсон vйл ажиллагаа”-тай холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Vйлчлvvлэгч банк ба тvvнтэй адилтгах байгууллагаас аудитын байгууллагын авсан зээл нь хэмжээний хувьд баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн эсвэл аудитын байгууллагын хувьд материаллаг байвал • Хэрэв аудитын байгууллага болон баталгаажуулах ажлын багийн гишvvн банк, эсвэл тvvнтэй адилтгах байгууллага, баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчээс зээл авсан юмуу тvvгээр зээлийн баталгаа гаргуулсан, ийнхvv vvссэн хувийн сонирхол буюу зээл, тvvний баталгаа нь аудитын байгууллага, баталгаажуулах ажлын багийн гишvvн болон баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн аль алинд материаллаг байвал тус тус хараат байдал алдагдана. 5.41.“Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчтэй бизнесийн дотно холбоотой байх” нєхцєлд хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Аудитын байгууллага, баталгаажуулах ажлын багийн гишvvн болон баталгаажуулах ажлын vйлчлvvлэгч юмуу тvvний удирдлагын хоорондын бизнесийн дотно хэлхээ холбоо нь арилжааны эсвэл санхvvгийн нийтлэг сонирхлыг бий болгож байвал, • Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчээс бvтээгдэхvvн ба vйлчилгээг аудитын байгууллага болон баталгаажуулах ажлын багийн гишvvн худалдан авах vйл ажиллагаа ердийн журмаар хийгдсэн бєгєєд холбоогvй талуудынх байвал, хараат
  • бус байдалд ерєнхийдєє сєрєг нєлєє vзvvлэхгvй. Гэхдээ ийм ажил гvйлгээнvvд хараат бус байдалд хувийн сонирхлын мэдэгдэхvйц нєлєє vvсгэхvйц шинж чанартай юмуу цар хэмжээтэй байвал тус тус хараат байдал алдагдана. 5.42. “Гэр бvлийн ба хувийн хэлхээ холбоотой байх” нєхцєлд хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Баталгаажуулах ажлын багийн гишvvний зvгээс баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн захирал, удирдах албан тушаалтан, нєлєє бvхий зарим ажилтантай гэр бvлийн юмуу хувийн харилцаа холбоотой байвал • Баталгаажуулах ажлын багийн гишvvний гэр бvлийн гишvvн нь баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн захирал, удирдах албан тушаалтан, эсвэл ажилтан бєгєєд энэ байдал нь баталгаажуулах ажлын шалгалтын явцад шууд, мэдэгдэхvйц нєлєєлєхєєр байвал • Баталгаажуулах ажлын багийн гишvvний ойрын тєрєл садангийн хvн баталгаажуулалтын vйлчлvvлэгчийн захирал, албан тушаалтан, эсвэл ажилтан мєн бєгєєд баталгаажуулах ажлын шалгах асуудалд шууд, мэдэгдэхvйц нєлєє vзvvлэх алба хашдаг бол, • Баталгаажуулах ажлын багийн гишvvний ойрын садан тєрєл юмуу гэр бvлийн гишvvн биш боловч баталгаажуулах ажлын багийн гишvvнтэй дотно хэлхээ холбоотой хvн нь баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн захирал, албан тушаалтан, эсвэл ажилтан байж, баталгаажуулах ажлын шалгах асуудалд шууд, мэдэгдэхvйц нєлєє vзvvлж чадах алба хашиж байвал • Аудитын байгууллагын баталгаажуулах ажлын багийн гишvvн биш хир нь партнер болон бусад ажилтан нь баталгаажуулах ажлын шалгах асуудалд шууд, мэдэгдэхvйц нєлєєтэй баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн захирал, албан тушаалтан, ажилтантай хувийн юмуу гэр бvлийн хэлхээ холбоотой байвал тус тус хараат байдал алдагдана. 5.43. “Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн талд ажил эрхлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Баталгаажуулах ажлын шалгах асуудалд шууд, мэдэгдэхvйц нєлєє vзvvлж чадах баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн захирал, албан тушаалтан, эсвэл ажилтан нь баталгаажуулах ажлын багийн гишvvн эсвэл аудитын байгууллагын партнер байсаар ирсэн бол, • Баталгаажуулах ажлын багийн гишvvн юмуу аудитын байгууллагын партнер эсвэл партнер асан баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид нэгдэн орсон бол, • Баталгаажуулах ажлын багийн гишvvн алсдаа хэзээ нэгэн цагт vйлчлvvлэгчид нэгдэж орно, эсвэл орж магадгvй гэдгээ мэдэж байхдаа, эсвэл ингэж найдах шалтгаантайгаар баталгаажуулах ажилд оролцсон байвал тус тус хараат байдал алдагдсанд тооцно. 5.44. “Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид сvvлийн vед алба хашсан байдал”-тай холбоотой хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн албан тушаалтан, захирал, эсвэл ажилтан байсан хvнийг баталгаажуулах ажлын багийн гишvvнээр ажиллуулах • Баталгаажуулах ажлын багийн гишvvн баталгаажуулсан тайланд хамрагдсан
  • хугацааны явцад баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн албан тушаалтан юмуу захирлаар ажиллаж байсан, эсвэл баталгаажуулах ажлын шалгах асуудалд шууд, мэдэгдэхvйц нєлєє vзvvлж чадах алба хашдаг ажилтан байсан бол, • Баталгаажуулалтын тайланд хамрагдсан хугацаанаас ємнє баталгаажуулах ажлын багийн гишvvн, баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн албан тушаалтан, захирлаар ажиллаж байсан, эсвэл баталгаажуулах ажлын шалгаж байгаа асуудалд шууд, мэдэгдэхvйц нєлєє vзvvлж чадах байр суурьтай ажилтан байсан бол тус тус хараат байдал алдагдсанд тооцно. 5.45.“Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн Удирдах Зєвлєлийн гишvvн буюу захирлын алба хашсан байдал”-тай холбоотой хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • аудитын байгууллагын партнер эсвэл ажилтан баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн удирдах зєвлєлийн дарга, эсвэл албан тушаалтнаар ажиллаж байвал, • аудитын байгууллагын партнер эсвэл ажилтан аудитын vйлчлvvлэгч компанийн нарийн бичгийн даргаар ажилладаг бол тус тус хараат байдал алдагдана. 5.46. “Ахлах тушаалын ажилтан баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчтэй удаан хугацаанд хэлхээ холбоотой байх”-тай холбоотой хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Аливаа нэгэн vйлчлvvлэгчийн баталгаажуулах ажилд тухайн нэг ахлах ажилтныг 5-аас дээш жилийн хугацаагаар оролцуулах • Багийн ахлагчийг аудитын ажилд 5-аас дээш жилийн хугацаагаар оролцуулах зэрэг болно. 5.47. “Баталгаажуулалтын бус vйлчилгээг баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид vзvvлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Аудитын байгууллагуудаас баталгаажуулалтын бус менежментийн зєвлєх дараах vйлчилгээг аудитын vйлчлvvлэгчид vзvvлсэн тохиолдолд хараат бус байдал алдагдана. Vvнд: - Ажил гvйлгээг зєвшєєрєх, гvйцэтгэх буюу дуусгах, эсвэл баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн нэрийн ємнєєс эрх мэдлийг хэрэгжvvлэх буюу ийнхvv гvйцэтгэх эрх мэдэлтэй байх; - Аудитын байгууллагын аль зєвлємжийг хэрэгжvvлвэл зохихыг тодорхойлох ; - Удирдлагын vvргийн дагуу засаглалын эрх бvхий этгээдэд тайлагнах зэрэг болно. • Аудитын байгууллагуудаас баталгаажуулалтын бус vйлчилгээний чанартай дараах vйл ажиллагааг vйлчлvvлэгчид vзvvлсэн тохиолдолд хараат бус байдал алдагдана. Vvнд: - Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн хєрєнгийг хадгалах; - Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн ажиллагчдыг єєрийн байнгын давтагддаг ажлаа гvйцэтгэхэд нь хяналт тавих; - Ажил гvйлгээ гарсныг нотолсон эх баримтыг цахим буюу бусад хэлбэрээр бэлтгэх (тухайлбал, худалдан авалтын захиалга, ажлын цагийн бvртгэл болон vйлчлvvлэгчийн захиалга бэлтгэх гэх мэт) зэрэг болно.
  • 5.48. “Нягтлан бодох бvртгэлийн баримтууд ба санхvvгийн тайланг бэлтгэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Аудитын байгууллага нягтлан бодох бvртгэлийн баримтуудыг хєтлєх, эсвэл санхvvгийн тайланг бэлтгэхэд оролцсон хир нь уг санхvvгийн тайланд тус аудитын байгууллагаас аудит хийдэг бол: • Аудитын байгууллага vйлчлvvлэгчийнхээ нягтлан бодох бvртгэлийн баримтуудыг хєтлєх, санхvvгийн тайланг бэлтгэхэд туслалцаа vзvvлж, удирдлагын шийдвэр гаргадаг бол, 5.49.“Vнэлгээний vйлчилгээ vзvvлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Аудитын байгууллага аудитын vйлчлvvлэгчийн санхvvгийн тайланд тусгагдах vнэлгээг гvйцэтгэн єгч, дараа нь уг байгууллагын санхvvгийн тайланг баталгаажуулдаг бол, • Vнэлгээний vйлчилгээ нь санхvvгийн тайланд тусгагдсан материаллаг зvйлийг хамарсан бєгєєд тэрхvv vнэлгээнд субьектив хандлага ихээхэн хэмжээгээр агуулагдсан байгаа бол тус тус хараат бус байдлыг алдагдуулна. 5.50. “Аудитын vйлчлvvлэгч нь дотоод аудитын vйлчилгээ vзvvлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдол нь: - Аудитын байгууллага аудитын vйлчлvvлэгчид дотоод аудитын vйлчилгээ vзvvлж, дараа нь хєндлєнгийн баталгаажуулах vйл ажиллагаа явуулдаг бол хараат бус байдал алдагдсанд тооцно. 5.51. “Мэдээллийн технологийн vйлчилгээг аудитын vйлчлvvлэгчид vзvvлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах нєхцєлvvд нь: • Vйлчлvvлэгчийн санхvvгийн тайлан гаргахтай холбогдсон мэдээллийг боловсруулах, санхvvгийн мэдээллийн технологийн системийг зохиох болон хэрэгжvvлэх vйлчилгээг аудитын байгууллага аудитын vйлчлvvлэгчдэд vзvvлдэг бол, • Vйлчлvvлэгчийн санхvvгийн тайлан гаргахтай холбогдсон мэдээллийг боловсруулахад хэрэглэгдэх санхvvгийн мэдээллийн системийг зохиох буюу хэрэгжvvлэх ажлын аль нэгийг багтаасан vйлчилгээг аудитын байгууллагаас аудитын vйлчлvvлэгчид vзvvлдэг бол тус тус хараат бус байдлыг алдагдуулна. 5.52. “Аудитын vйлчлvvлэгчдэд єєрийн ажилтныг тvр томилон ажиллуулах”-тай холбогдсон хараат бус байдал алдагдах нєхцєл нь: • Аудитын байгууллага ажилтнаа аудитын vйлчлvvлэгчид тvр хугацаагаар томилон, vйлчлvvлэгчийн данс бvртгэл юмуу санхvvгийн тайланг бэлтгэхэд нєлєєлєх алба хашуулж байгаа vед хєндлєнгийн аудит хийвэл хараат бус байдал алдагдана. 5.53. “Шvvх ажиллагаанд дэмжих vйлчилгээг аудитын vйлчлvvлэгчид vзvvлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах нєхцєлvvд нь: • Аудитын vйлчлvvлэгчид vзvvлсэн шvvх ажиллагааг дэмжих vйлчилгээ нь боломжит vр дагаврыг тооцоолох ажлыг хамардаг бєгєєд ингэснээр санхvvгийн
  • тайланд тусгагдах дvн буюу тодруулгад тэр нь нєлєєлдєг бол • Хэрэв тухайн аудитын байгууллага аудитын vйлчлvvлэгчийн нэрийн ємнєєс удирдлагын шийдвэр гаргах vvрэг хvлээсэн байвал тус тус хараат бус байдлыг алдагдуулна. 5.54.“Аудитын vйлчлvvлэгчдэд хуулийн vйлчилгээ vзvvлэх”-тэй холбоотой хараат бус байдал алдагдах нєхцєлvvд нь: • Аудитын байгууллага болон ажилтан аудитын vйчлvvлэгч байгууллагад хуулийн vйлчилгээ vзvvлж, тэр нь материаллаг нєлєє vзvvлэхvйц байгаа тохиолдолд аудит хийвэл, • Ажил гvйлгээг хэрэгжvvлэхэд аудитын vйлчлvvлэгчид дэмжлэг vзvvлэх хуулийн vйлчилгээ (тухайлбал, гэрээний дэмжлэг, хуулийн зєвлєгєє, хуулийн дагуу хянамгай хандах болон єєрчлєн зохион байгуулах) vзvvлдэг, тэр нь єєрийгєє эргэн хянах нєхцєлийг хангаж чадахгvй нєхцєлд аудит хийвэл, • Аудитын vйлчлvvлэгчийн санхvvгийн тайлангийн хувьд материаллаг гэж тооцогдох дvн хэмжээтэй холбогдсон маргааныг шийдвэрлэхэд, эсвэл шvvхийн ажиллагаанд аудитын vйлчлvvлэгчийн тєлєє оролцсон нєхцєлд аудит хийвэл, • Аудитын байгууллагын партнер эсвэл ажилтныг аудитын vйлчлvvлэгчийн хуулийн асуудал эрхэлсэн ерєнхий зєвлєхєєр томилсон нєхцєлд аудит хийвэл тус тус хараат бус байдлыг алдагдуулна. 5.55. ”Ахлах тушаалын удирдах ажилтанг ажилд авах”-тай холбогдсон хараат бус байдал алдагдах нєхцєл нь: - Ахлах тушаалын удирдах ажилтанг vйлчлvvлэгчийн баталгаажуулах ажлын шалгах ажилд нєлєє vзvvлэхvйц албан тушаалд авсан тохиолдолд хараат бус байдал алдагдана 5.56. “Байгууллагын санхvvгийн албаны vvрэг ба тvvнтэй адилтгах vйл ажиллагаа эрхлэх”-тэй холбогдсон хараат бус байдал алдагдах тохиолдлууд нь: • Байгууллагын санхvvгийн vйлчилгээ, зєвлєгєє буюу туслалцааг тухайлбал, хувьцааг сурталчлах, арилжих буюу андеррайтерийн vvрэг гvйцэтгэх, эсвэл ажил гvйлгээний нєхцлийг баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид vvрэг болгох буюу vйлчлvvлэгчийн нэрийн ємнєєс ажил гvйлгээг дуусгах зэрэг баталгаажуулах ажлыг vйлчлvvлэгчид vзvvлбэл • Байгууллагын санхvvгийн бусад vйлчилгээ тухайлбал, байгууллагын стратегийг боловсруулах, vйлчлvvлэгчийн шаардлага, шалгуурт нийцсэн хєрєнгийн эх vvсвэрийг олж тогтоох, тэдгээрт шаардлагатай эх vvсвэрийг тvvнд танилцуулах, санал болгосон ажил гvйлгээний нягтлан бодох бvртгэлийн vр нєлєєг судалж шинжлэх, бvтэц зохион байгуулалтын холбогдолтой зєвлєгєє єгєх зэрэг vйл ажиллагааг хэрэгжvvлбэл тус тус хараат бус байдал алдагдана. 5.57. “Аудитын vйлчилгээний тєлбєр болон vнэ тогтоох”-той холбогдсон хараат бус байдал алдагдах нєхцєлvvд нь: • Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчээс авсан нийт тєлбєр нь тухайн мэргэшсэн нягтлан бодогчдын байгууллагын нийт орлогын ихээхэн хэсгийг бvрдvvлж байгаа vед тэрхvv vйлчлvvлэгч буюу бvлэг vйлчлvvлэгчээс хараат байгаа юмуу
  • vйлчлvvлэгчээ алдаж болзошгvй гэдэг бодлоор аливаа нэг хандлага гаргаж байгаа бол • Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн тєлбєл зохих тєлбєр удаан хугацаагаар тєлєгдєєгvй хэвээр vлдсэн ялангуяа, хэрэв мэдэгдэхvйц хэсэг нь дараачийн жилийн баталгаажуулалтын тайланг гаргахаас ємнє тєлєгдєєгvй vед дараагийн vйлчилгээг vзvvлсэн бол, • Ємнєх аудитын байгууллагын тєлснєєс эсвэл бусад аудитын байгууллагаас тогтоосноос мэдэгдэхvйц бага тєлбєрєєр баталгаажуулах ажлыг гvйцэтгэсэн боловч vvнээс vvсэх сєрєг нєлєєг багасгах зорилгоор тухайн ажил vvргийг зохистой хугацаанд нь бага зардлаар гvйцэтгэх мэргэшсэн ажилтныг томилон ажиллуулах чадвартайгаа илтгэн харуулах мєн хэрэглэгдвэл зохих баталгаажуулалтын бvх стандарт, удирдамж болон чанарын хяналтын горимуудыг дагаж мєрдєх талаар шаардлага хангаагvй бол, • Аудитын байгууллага нь баталгаажуулалтын ажлын vр дvнгээс хамаарах болзолт vнэ хєлс тогтоосон бол (Болзолт тєлбєр гэдэг нь vйлчилгээний vр дvн буюу vр дагавар, эсвэл гvйцэтгэсэн ажлын эцсийн vр дvнтэй холбож ажлын хєлсний хэмжээг тооцсон тєлбєр юм) • Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчид vзvvлсэн баталгаажуулалтын бус vйлчилгээний болзолт vнэ хєлс тогтоосон бол • Vйлчлvvлэгчийн удирдах ажилтанд гэрээт ажлын хєлснєєс ямар нэг хэмжээгээр єгєх нєхцєлтэйгээр vйлчилгээ vзvvлэхээр тохиролцох зэрэгт тус тус хараат бус байдал алдагдана. 5.58. “Бэлэг авах болон дайллагад оролцох”-той холбоотой хараат бус байдал алдагдах нєхцєл нь • Баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчээс vнэ єртгєєрєє зєвшєєрєгдсєн хэмжээнээс их бэлэг, дурсгалын зvйл хvлээн авах, эсвэл дайлуулах явдал нь хараат бус байдлыг алдагдуулахад хvргэнэ 5.59. ”Vйлчлvvлэгчтэйгээ харилцаа муудсаны улмаас шvvх vйл ажиллагаанд оролцох”-той холбогдсон хараат бус байдал алдагдах нєхцєл нь: • аудитын байгууллага юмуу баталгаажуулах ажлын багийн гишvvн болон баталгаажуулах ажлын vйлчлvvлэгчийн хооронд шvvхэд зарга vvсгэх, сvрдvvлэх зэрэгтэй холбоотой шvvх ажиллагаа эхэлсэн, эсвэл эхэлж магадгvй нєхцєлд хараат бус байдал алдагдаж болзошгvйд хvрнэ. Зургаадугаар зvйл. Мэдээллийн нууцыг хадгалах 6.1 Мэдээллийн нууцыг хадгална гэдэг нь мэдээллийг бусадтай хуваалцахгvй байхын зэрэгцээ уг мэдээллийг хувийн, эсвэл аль нэгэн гуравдагч талын ашиг сонирхол, давуу талд ашиглуулахгvй байх талаар мэргэшсэн нягтлан бодогчийн хvлээх хариуцлага юм. 6.2 Мэргэшсэн нягтлан бодогч vйлчлvvлэгчийн мэдээллийн нууцыг хадгална. Энэ vvрэг нь vйлчлvvлэгчтэй байгуулсан гэрээт ажлын хугацаа дууссан тєдийгvйь
  • хоорондын харилцааь хамтын ажиллагаа дуусгавар болсны дараа ч хэвээр хадгалагданав 6.3 Мэргэшсэн нягтлан бодогч нь єєрийн туслагчид мэдээллийн нууцыг хадгалах vvргийг танилцуулжь дагаж мєрдvvлэх vvрэг хvлээнэ. 6.4. Мэдээллийг зєвшєєрєлгvйгээр бусдад ашиглуулахгvй гэсэн итгэлийг vйлчлvvлэгчид мэргэшсэн нягтлан бодогчид ажлын гэрээ болон бусад албан ёсны баримт бичгээр баталгаажуулж єгсєн байх ёстой. Ажил мэргэжлийн стандартын дагуу аудитын байгууллагын дотоод хяналт болон мэргэжлийн удирдах байгууллагын чанарын хяналтын явцад ажил vvрэг, хариуцлагаа vнэлvvлэх шаардлагаар нууц мэдээллийг бусад мэргэшсэн нягтлан бодогчид мэдээлэх нь энэ шаардлагад хамаарахгvй. 6.5. Нууц мэдээллийг бусдад ашиглуулж болох эсэхийг шийдвэрлэхдээ дараах нєхцлvvдийг харгалзан vзвэл зохино. Vvнд: (а) Мэдээллийг бусдад ашиглуулахыг зєвшєєрсєн тохиолдол байж болно. Мэдээллийг vйлчлvvлэгч буюу ажил олгогчоос зєвшєєрсєн тохиолдолд бvх талууд тvvний дотор ашиг сонирхол нь хєндєгдєж болох гуравдагч талуудын ашиг сонирхлыг харгалзан vзнэ. (б) Мэдээллийг бусдад ашиглуулахыг хуулиар шаардсан тохиолдол байж болно. Энэ нь нууц мэдээллийг бусдад ашиглуулахыг мэргэжлийн нягтлан бодогчоос хуулиар шаарддаг тохиолдлууд юм. Жишээлбэл: (1) Хуулийн байгууллагын хяналт шалгалтад шаардлагатай баримт материал, мэдээлэл, нотолгоо гаргах (2) Хууль зєрчсєн илрэлийг эрх бvхий холбогдох байгуулагуудад мэдээлэх. (в) Мэргэжлийн vvрэг болон эрхийн дагуу мэдээллийг бусдад ашиглуулах тохиолдол байж болно. Vvнд: (1) Техникийн стандарт болон ёс зvйн шаардлагыг мєрдєхийн тулд, мэдээллийг бусдад ашиглуулах; (2) Мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэжлийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд дээд шатны байгууллагаас холбогдох материалыг шаардах; (3) Гишvvн байгууллагын, эсвэл мэргэжлийн байгууллагын (эсвэл тvvнтэй адилтгах байгууллагын) дотоод хяналтын хєтєлбєрийг хэрэгжvvлэхтэй холбогдуулан чанарын хяналт тавих материалыг бэлтгэж ашиглах, (4) Гишvvн байгууллагын эсвэл зохицуулах байгууллагын асуулга, судалгаанд хариу єгєх зорилгоор тус тус мэдээллийг бусадтай хамтран ашиглаж болно. 6.6. Нууц мэдээллийг бусадтай хамтран ашиглаж болно гэж мэргэшсэн нягтлан бодогч шийдсэн тохиолдолд доор дурьдсан хvчин зvйлийг харгалзан vзвэл зохино. Vvнд: а) Ашиглаж байгаа мэдээ баримтууд нь vндэслэлтэй эсэхийг юуны ємнє харгалзана. Єєрєєр хэлбэл, vндэслэлгvй баримт мэдээлэл, дvгнэлтийг ашигласнаар vvсэх сєрєг
  • vр дагаврыг харгалзвал зохино. б) Мэдээллийг ямар хэлбэрээр ашиглах, хэнд хаяглах, хаяглагдсан талууд нь зохих хvлээн авагч мєн бєгєєд мэдээллийн мєрєєр арга хэмжээ авах vvрэгтэй эсэхийг магадлаж харгалзана. в) Мэдээлсэний улмаас мэргэшсэн нягтлан бодогч хуулийн аливаа хариуцлага хvлээх эсэх, тvvний vр дагаврыг харгалзана. Дээрх бvх нєхцєл байдалд мэргэшсэн нягтлан бодогч нар хуулийн зєвлєх буюу мэргэжлийн холбогдох байгууллагатай зєвлєлдєх нь зохистой. Долоодугаар зvйл. Техник арга зvйн стандартуудыг баримтлах 7.1.Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн vйлчилгээг техникийн арга зvйн болон мэргэжлийн зохих стандартын дагуу гvйцэтгэнэ. 7.2. Техникийн арга зvйн стандартууд гэдэг нь нягтлан бодох бvртгэл, аудитын олон улсын болон vндэсний стандартууд, тєрийн болон мэргэжлийн, олон нийтийн байгууллагаас гаргасан бvртгэл, аудитын vйл ажиллагааны удирдамж болох баримт бичгvvдийг ойлгоно. 7.3. Мэргэшсэн нягтлан бодогчид болон аудитын байгууллага vйлчлvvлэгч буюу ажил олгогчийн зааварчилгаа нь шударга ёс, бодит байдал, хараат бус байх шаардлагад нийцэж байвал анхааралтай, ур чадвартайгаар биелvvлэх vvрэгтэй. 7.4. Мэргэшсэн нягтлан бодогч болон аудитын байгууллага нь дараах байгууллагаас батлан гаргасан техникийн арга зvйн болон мэргэжлийн стандартуудыг мєрдєнє. а) Олон улсын нягтлан бодогчдын холбоо б) Нягтлан бодох бvртгэлийн олон улсын стандартын зєвлєл в) Гишvvнчлэл бvхий мэргэжлийн байгууллага буюу зохицуулагч бусад байгууллага г) Тєрийн холбогдох хууль, тогтоомж Наймдугаар зvйл. Мэргэжлийн нэр хvндийг дээдлэх 8.1. Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийнхээ нэр хvндийг єндєрт єргєх арга барилаар ажиллах бєгєєд мэргэжлийн нэр хvндэд харшлах аливаа vйлдлээс зайлсхийнэ. 8.2. Мэргэжлийн нэр хvндэд харшлах аливаа vйлдлээс зайлсхийх vvрэг нь ОУНБХны гишvvн байгууллагуудаас боловсруулсан ёс зvйн шаардлага, vйлчлvvлэгч, гуравдагч тал, нягтлан бодох бvртгэлийн мэргэжлийн бусад хvмvvс, ажилтан, ажил олгогч болон олон нийтийн ємнє мэргэшсэн нягтлан бодогчдын хvлээх vvрэг хариуцлагаар тодорхойлогдох бєгєєд тvvнийг биелvvлэх нь мэргэшсэн нягтлан бодогчдын нэр хvндийн хэрэг мєн. 8.3. Мэргэжлийн нэр хvндийг унагасан аливаа vйлдлийг ёс зvйн зєрчил гэж vзнэ.
  • Есдvгээр зvйл. Татварын vйлчилгээнд ёс зvйн зарчмыг баримтлах 9.1 Татварын тооцооны vйлчилгээ vзvvлж байгаа мэргэшсэн нягтлан бодогч нь тєрийн хууль, тогтоомж, мэргэжлийн ёс зvйн дvрэм зєрчихгvйгээр vйлчлvvлэгч байгууллагад хамгийн ашигтай хувилбарыг тодорхойлон єгєхийг эрмэлзэнэ. 9.2 Татварын тооцооны тайланг бэлтгэхэд туслалцаа vзvvлж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийн vйл ажиллагаа нь татварын эрх зvйн тогтолцоо, тvvний хэрэглээний талаарх мэдлэг, дадлагадаа тулгуурлан зєвлєлгєє єгєх хэлбэртэй байж болно. 9.3 Vйлчлvvлэгч татварын тооцоонд байгаа алдааг засахаас татгалзвал мэргэшсэн нягтлан бодогч vйлчилгээ vзvvлэхээс татгалзана. 9.4 Татварын тайлангийн агуулгын тєлєєх хариуцлагыг vйлчлvvлэгч буюу ажил олгогч хvлээнэ гэдгийг татварын тайланг бэлтгэсэн болон бэлтгэхэд туслалцаа vзvvлсэн мэргэшсэн нягтлан бодогч vйлчлvvлэгч буюу ажил олгогчид мэдэгдэх vvрэг хvлээнэ. 9.5 Мэргэшсэн нягтлан бодогч доорхи тохиолдолд татварын тайлан боловсруулах vйл ажиллагаанаас татгалзвал зохино. Vvнд: а) Худал хуурмаг, тєєрєгдєлд оруулахуйц мэдээллийг агуулсан байх, б) Vнэн бодитойг шалган тогтоох боломжгvй мэдээллийг агуулсан байх, в) Эрх бvхий татварын байгууллагыг тєєрєгдєлд оруулах зорилгоор зарим мэдээллийг бvрхэгдvvлсэн, орхигдуулсан байх зэрэг тохиолдолд татварын тайлан боловсруулахаас татгалзана. 9.6 Хэрэв мэргэшсэн нягтлан бодогч урьд жилийн татварын тооцооны тайланд материаллаг алдаа байгааг илрvvлбэл vйлчлvvлэгч байгууллагад зєвлєлгєє єгєхийн зэрэгцээ татварын байгууллагад энэ талаар мэдэгдэхийг зєвлєнє. Мэргэшсэн нягтлан бодогч нь бусад этгээдэд энэ талаар мэдээлэх vvрэг хvлээхгvй, бас vйлчлvvлэгч байгууллагын зєвшєєрєлгvйгээр мэдээ дамжуулах эрхгvй байна. Энэ талаар vйлчлvvлэгч буюу ажил олгогч байгууллага алдаа дутагдлаа засахгvй бол мэргэшсэн нягтлан бодогч татварын тайлан бэлтгэх vйл ажиллагаанд оролцохоос татгалзаж, цаашид уг байгууллагатай хамтран ажиллах эсэхээ шийдвэрлэнэ. Аравдугаар зvйл. Зарлал, сурталчилгааны болон єрсєлдєєний vеийн ёс зvйн асуудал 10.1. Мэргэшсэн нягтлан бодогчид єєрийнхєє болон ажлынхаа талаар сурталчлах, зах зээлд санал болгон мэдээлэхдээ: а) Мэргэжлийн нэр хvндийг унагаах аргыг vл хэрэглэнэ. б) Vзvvлж чадах vйлчилгээ, эзэмшсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар хуримтлуулсан туршлагаа хэтрvvлж дэвэргэж сурталчлахгvй байх в) Бусад нягтлан бодогчдын ажлыг муучлан гутаахгvй байвал зохино.
  • 10.2. Зарлал, сурталчилгаа нь олон нийтэд бодитой арга хэлбэрээр мэдээлэл єгєхєд чиглэгдсэн, зохистой, шударга, vнэн зєв бєгєєд vйлчлvvлэгчид ойлгомжтой, энгийн байх ёстой. Бусдыг тулган шаардсан юмуу залхаасан байдлаар сурталчилгаа явуулахыг хориглоно. 10.3. Нийтэд vйлчилгээ vзvvлдэг мэргэшсэн нягтлан бодогчид, аудитын байгууллагын талаар явуулах зарлал, сурталчилгаа нь мэргэшсэн нягтлан бодогч болон байгууллагаас vзvvлж байгаа vйлчилгээний тухай бодит мэдээллийг єргєн олон нийтэд мэдээлэхэд чиглэгдэнэ. Энэхvv зарлал, сурталчилгаа нь шударга, зvй зохистой, тєєрєгдєлд оруулахааргvй байвал зохино. 10.4. Дараах шинж чанар, утга санааг агуулсан зарлал, сурталчилгаа нь нийтэд vйлчилгээ vзvvлдэг мэргэшсэн нягтлан бодогчид болон аудитын байгууллагын мэргэжлийн ёс зvйд vл нийцнэ. Vvнд: а) Ирээдvйд нааштай vр дvнд хvрнэ гэсэн худал, хуурмаг, vндэслэлгvй тєсєєлєл бий болгох б) Аливаа шvvх, ємгєєлєгч, зохицуулагч (удирдах) байгууллага болон тvvнтэй ижил тєрлийн байгууллага, албан тушаалтанд нєлєєлж чадна гэсэн ойлголт єгєх в) Шалган тогтоож болохуйц баримтад vндэслээгvй, єєрийгєє дєвийлгєн магтсан агуулгатай мэдэгдэл гаргах г) Нийтэд vйлчилдэг бусад мэргэшсэн нягтлан бодогч, итгэмжлэгдсэн байгууллагатай харьцуулалт хийсэн сурталчилгаа гаргах д) Vйлчлvvлэгчээ илт дэмжсэн юмуу хаацайлан хамгаалсан байдлыг агуулах е) Єєрийн тухай бусад хvмvvсийн магтаал агуулсан мэдээ, мэдээлэл тараах ж) Нягтлан бодох бvртгэлийн тодорхой салбарт сайн шинжээч юмуу онцгой мэргэжилтэн байж чадна хэмээн vндэслэлгvй мэдэгдэх з) Vйлчилгээнийхээ vнэ хєлсийг бусад єрсєлдєгчтэй харьцуулахад илvv хямд гэж сурталчлах и) Жирийн хvн буруу ойлгох юмуу тєєрєгдєлд ороход хvргэж болох аливаа бусад зvйлс агуулсан мэдээлэл тараах зэрэг нь мэргэжлийн ёс зvйд vл нийцнэ. 10.6. Нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогч болон аудитын байгууллагыг дараах тєрлийн зарлал, сурталчилгаа явуулахыг зєвшєєрнє. а) Мэргэшсэн нягтлан бодогчийн улс, орон нутгийн чанартай аливаа томилгоо болон цол, зэргийн талаар нийтэд мэдээлэх б) Мэргэшсэн нягтлан бодогч болон аудитын байгууллага нь зєвшєєрєгдсєн vйлчилгээний чиглэлийн шинэ тvншлэл юмуу илvv цалин, хєлстэй ажил эрэлхийлж байгаагаа аливаа мэдээллийн хэрэгслэлээр сонирхогч талуудад мэдээлэх в) Аливаа лавлагааны ном, хэвлэлд нэрээ оруулах г) Мэргэжлийн асуудлаар ном болон єгvvлэл бичдэг мэргэшсэн нягтлан бодогч єєрийн нэр, мэргэжлийн цол зэргээ дурдах болон байгууллагын нэрийг ашиглах д) Мэргэшсэн нягтлан бодогч, ажилтнуудад туслахаар зохион байгуулж байгаа сургалт болон семинаруудад vйлчлvvлэгч, ажилтнууд, мэргэжлийн бусад нягтлан бодогчдыг єєрсдєє сайн дураар хvсэлт гаргасан бол урьж оролцуулж болно. е) Мэргэшсэн нягтлан бодогчийн нэрийг агуулсан бєгєєд бусад ажилтнууд болон
  • vйлчлvvлэгчдэд туслалцаа vзvvлэх техникийн мэдээлэл єгєх зориулалттай ном, товхимол болон бусад баримт бичгийг хvмvvст буюу мэргэжлийн бусад нягтлан бодогчдод єєрсдийнх нь хvсэлтээр олгож болно. ж) Нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчдын байгууллага ажлын байрны талаар оюутнууд болон тєгсєгчдєд мэдээллэхээс гадна сул орон тоондоо мэргэшсэн нягтлан бодогчийг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр зарлаж, олж авч болно. з) Нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчид болон аудитын байгууллага vйлчлvvлэгчдийнхээ нэрийн ємнєєс ажилчдын тєлєє мэдээлэл хийж болно. Ийм мэдээллийн гол агуулга нь vйлчлvvлэгчийн тєлєєх зорилгод нийцсэн байна. и) Vйлчлvvлэгч нартаа болон хvсэлт тавьсан vйлчлvvлэгч бус этгээдэд: • Vзvvлж буй vйлчилгээгээ баримт мэдээнд тулгуурлан бодитой vг хэллэгээр илэрхийлсэн танилцуулга, • Vйлчлvvлэгчийн нэр, албан газрын хаяг, хамсаа компаниудын болон харилцагчдын нэр, хаяг бvхий лавлахыг гаргаж єгч болно. к) Нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчид болон аудитын байгууллагын партнерын бvтцэд гарсан єєрчлєлт, тэрчлэн хаягийн єєрчлєлтийн талаар тохиромжтой сонин сэтгvvлээр нийтэд мэдээлж болно. 10.7. Vйлчлvvлэгчийн гаргаж байгаа баримт бичигт нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчийн нэрийг дараах тохиолдолд оруулж болно. а) Vйлчлvvлэгчийн одоогийн бизнесийн vйл ажиллагааны асуудлаар болон шинэ бизнес эрхлэх болсонтой холбогдуулан нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчийн гаргасан тайланг хэвлэн нийтлэхийг vйлчлvvлэгч санал болгосон нєхцєлд тухайн тайлантай хамт нийтэлсэн зvйлийн утга агуулгаас хамаарч гаргасан тайлангийн шинж байдал, утга санааны талаар олон нийт тєєрєгдєлд орохооргvй байх нєхцєлєєр зєвшєєрч болно. Гэхдээ уг баримт бичиг (тайлан)-ийг нийтлэхээс ємнє эхлээд зєвшєєрєл авах ёстойг vйлчлvvлэгчид зєвлєвєл зохино. б) Мэргэшсэн нягтлан бодогч нь хувь хvний vvргээрээ аливаа байгууллагатай холбоотой буюу тэрхvv байгууллагад албан тушаалтай бол, тухайн байгууллага албан бичиг, хуудас болон бусад баримт бичигт тэдний нэр, мэргэжлийн зэрэглэлийг ашиглаж болно. Энэхvv мэдээллийг мэргэшсэн нягтлан бодогч мэргэжлийн хараат бус ажил vvргийн хувьд тус байгууллагатай холбоотой гэж олон нийт ойлгоход хvргэж болзошгvй байдлаар ашиглуулахгvй байх явдлыг хангах vvрэгтэй. 10.8. Мэргэшсэн нягтлан бодогч болон аудитын байгууллагын єрсєлдєєний талбар нь vйлчилгээний чанар, мэдлэг, дадлага, туршлага, зарим євєрмєц салбарын мэдлэг, зєвлєгєєний єгєєж зэрэгтэй холбоотойгоор хуримтлагдан бий болох нэр хvнд, олон тvмний итгэл хvлээх явдал байна. 10.9. Бусад мэргэшсэн нягтлан бодогчийн нэр тєрд харшилж болох аливаа vйлдэл хийхийг эрс хориглоно. Арван нэгдvгээр зvйл. Vйлчилгээний тєлбєрийн ёс зvйн асуудал 11.1. Нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчид болон аудитын байгууллага нь vзvvлсэн vйлчилгээнийхээ тєлєє хєлс авах эрхтэй.
  • 11.2. Vйлчилгээний ажлын vнэ хєлс нь vйлчлvvлэгч нарт vзvvлсэн vйлчилгээний vнэ цэнийг шударгаар тооцоолж, дараах зvйлvvдийг харгалзсан байх ёстой. а) Тухайн тєрлийн мэргэжлийн vйлчилгээнд шаардагдах ур чадвар ба мэдлэг б) Мэргэжлийн тухайн vйлчилгээг гvйцэтгэхээр зайлшгvй ажиллах хvний сургалтын болон туршлагаар олж авсан мэдлэгийн тvвшин в) Ажиллах хvн тус бvрийн болон багийн зайлшгvй зарцуулах цаг хугацаа г) Эдгээр vйлчилгээг vзvvлэхэд vvсэх vvрэг хариуцлагын тvвшин 11.3. Vйлчилгээний vнэ хєлс нь гvйцэтгэсэн ажлын хэмжээнээс хамаарах бєгєєд тvvнд мэргэшсэн нягтлан бодогч, бусад ажилтнуудын цалин хєлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн болон эрvvл мэндийн даатгал, vйл ажиллагааны зардал, хvлээх хариуцлагын нєхвєр болон бусад зардал, байгууллагын ашиг хуримтлалыг тусгасан байвал зохино. 11.4. Vйлчилгээний vнэ хєлснєєс гадна vйлчилгээний явцад гарах тээвэр, хоол унд, байр зэрэгтэй холбогдон гарах зардлыг гэрээнд тусад нь тусгаж vйлчлvvлэгчээс гаргуулж болно. 11.5. Нийтэд vйлчлэх vйлчилгээний ажлын vнэлгээ, тєлбєрийг уг vйлчилгээ гvйцэтгэхээр ажиллах хvн тус бvрийн болон багийн зарцуулсан хугацааны 1 цагт буюу 1 єдєрт ноогдох зохистой vнэлгээг vндэслэн тооцно. Эдгээр vнэлгээ нь нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогч болон аудитын байгууллагын ажлын зохион байгуулалт, эрхлэх vйл ажиллагаанаас шууд хамааралтай байна. 11.6. Vйлчилгээний vнэ хєлс нь vйлчилгээний vр дvнгээс шалтгаалан єєрчлєгдєх, эсвэл тодорхой хувиар єсєх буюу буурах хандлагыг агуулж болохгvй. 11.7. Хэрэв vйлчилгээ vзvvлэх гэрээг тохиролцох vеэр мэргэжлийн тусгайлсан vйлчилгээний тєлбєрийг бvхэлд нь юмуу эсвэл тvvний зарим хэсгийг єєр тєрлийн vйлчилгээний vнэ хєлсєнд хамааруулан тооцохыг хориглоно. 11.8. Мэргэжлийн зарим vйлчилгээг урьдчилан зохицуулсан тєлбєрєєр гvйцэтгэх зайлшгvй шаардлагатай юмуу зохимжтой байж болох боловч ийм тохиолдолд нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогч нь 11.2, 11.5 ба 11.7 дугаар зvйлд дурьдсан асуудлуудыг анхааран vзэж тєлбєрийг тооцоолбол зохино. 11.9. Нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогч тухайн vйлчилгээнд урьд ємнє vзvvлж байсан адил тєрлийн vйлчилгээнд ноогдуулсан тєлбєрєєс бага хэмжээний тєлбєрийг ногдуулах нь тєлбєрийн жишгийг 11.2, 11.5 болон 11.7 дугаар зvйлд заасны дагуу тооцоолсон байх шаардлагад нийцэхгvй. 11.10. Vйлчилгээний тєлбєрийг бусдаас доогуур тогтоох замаар ажлыг баталгаатай болгох нь зохисгvй явдал биш боловч ємнє юмуу одоо vйлчилгээ vзvvлж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийн ногдуулсанаас, эсвэл бусдаас санал болгосон хэмжээнээс мэдэгдэхvйц доогуур тєлбєртэй ажил олж авсан нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогч ажлын чанар муудаж магадгvй гэж ойлгогдох эрсдэл
  • байдгийг анхаарч байвал зохино. Энэ зорилгоор мэргэжлийн vйлчилгээ vзvvлсэний тєлбєрийг тогтоосон vед дараах нєхцєл хангагдсан гэдэгт мэргэшсэн нягтлан бодогч итгэлтэй болсон байвал зохино: • Ажлын чанарыг муутгахгvйн тулд vзvvлж байгаа vйлчилгээг мэргэжлийн бvх стандарт болон чанарын хяналтын горимыг мєрдєж гvйцэтгэх боломжтой гэж vзсэн; • Тогтоосон тєлбєрєєр гvйцэтгэхээр зорьж байгаа vйлчилгээний хамрах хvрээ болон ирээдvйн vр дvнгийн талаар vйлчлvvлэгчийг тєєрєгдєлд оруулахгvй байх боломжийг хангасан. 11.11. Vйлчлvvлэгч болон vйлчлэгчийн аль алины эрх ашгийн vvднээс, тєлбєрийн талаар vл ойлголцлоос зайлсхийхэд туслах зорилгоор ажил эхлэхээс ємнє тєлбєрийг тооцсон vндэслэл, тvvнийг нэхэмжилж барагдуулах журмыг тохиролцож бичгээр баталгаажуулсан байвал зохино. 11.12. Хэрэв ємнє нь vзvvлсэн vйлчилгээний тєлбєр удаан хугацаагаар тєлєгдєєгvй, vргэлжилсэн, эсвэл мэдэгдэхvйц хэсэг нь тєлєгдєєгvй байх нь дараагийн ажлыг гvйцэтгэхэд хараат бус байдлыг алдагдуулж болзошгvй тул ийм тєлбєрийг дараагийн ажлын гэрээ байгуулахаас ємнє тєлєхийг шаардаж, барагдуулсан байх ёстой. 11.13. Vйлчлvvлэгчээс бэлэг авах юмуу дайлуулах нь хувийн сонирхолын болон танил талын хараат бус байдлыг vvсгэж болзошгvй тул vйлчлэгч багийн гишvvн ялимгvй биш vнэ єртєгтэй бэлэг авах юмуу дайлуулж vл болно. Арван хоёрдугаар зvйл. Эрхлэхийг хориглох vйл ажиллагаа 12.1. Мэргэшсэн нягтлан бодогч мэргэжлийн ёс зvйн зарчим болох шударга ёс, бодит болон хараат бус байдал, мэргэжлийн нэр хvндэд одоо болон ирээдvйд шууд юмуу дам байдлаар нєлєєлєх, эсвэл сєргєєр нєлєєлж болох бизнес, ажил мэргэжил, vйл ажиллагаанд оролцохыг хориглоно. 12.2. Нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогч нягтлан бодох бvртгэлийн мэргэжлийн ёс зvйн vндсэн зарчмуудын дагуу мэргэжлийн vйл ажиллагааг зохих ёсоор явуулахад саад болох нєлєє бvхий бєгєєд аудитын байгууллагын vйл ажиллагааны хvрээнд зєвшєєрєгдсєн мэргэжлийн vйлчилгээтэй холбоогvй бизнес, ажил мэргэжил, vйл ажиллагаанд нэгэн зэрэг оролцох нь нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчийн vйл ажиллагаанд vл нийцнэ. 12.3. Аудитын vйл ажиллагаа эрхэлдэг мэргэшсэн нягтлан бодогч нь Аудитын тухай хуулийн 4 дvгээр зvйлд зааснаас бусад бизнесийн vйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. Арван гуравдугаар зvйл. Хилийн чанад дахь vйл ажиллагаа 13.1. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч гадаад оронд мэргэжлээрээ тvр
  • ажиллах, vйлчилгээ vзvvлэхдээ ёс зvйн дvрмийг чандлан сахиж, ур чадвараа дайчлан ажиллана. 13.2. Мэргэшсэн нягтлан бодогч єєр оронд оршин сууж мэргэжлийн vйлчилгээ vзvvлэх vед тухайн орны ёс жаягыг хvндэтгэн Олон улсын нягтлан бодогчдын холбооноос баталсан ёс зvйн хэм хэмжээг баримтлана. 13.3. Гадаад орны мэргэшсэн нягтлан бодогч Монгол оронд мэргэжлээрээ ажиллах, vйлчилгээ vзvvлэхдээ Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зvйн дvрэм, ОУНБХ-ны ёс зvйн шаардлагын аль алиныг мєрдєнє. Арван дєрєвдvгээр зvйл. Нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчийн солигдох vеийн ёс зvй 14.1. Vйлчлvvлэгч нийтэд vйлчилдэг мэргэшсэн нягтлан бодогчийг сонгох, тэдгээрийг солих эрхтэй. 14.2. Нэг vйлчлvvлэгч байгууллагад ажиллах аудитын багийн бvрэлдэхvvн нь багийн ахлагч, бусад мэргэшсэн нягтлан бодогч туслах аудиторууд зэрэг бvрэлдэхvvнтэй байж болно. Vйлчлvvлэгч байгууллага хvсэлт гаргах эсвэл vндсэн багийн ахлагчийн санал болгосноор нарийн мэргэжлийн бусад мэргэшсэн нягтлан бодогчийг ажилд татан оролцуулж болно. Энэ тохиолдолд аудитын багийн ахлагчаас бусад мэргэшсэн нягтлан бодогч уг ажилд томилогдсоны давуу талыг ашиглан vйлчлvvлэгч байгууллагыг єєртєє татахыг оролдож vл болно. 14.3. Vйлчилгээ vзvvлж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийн ажил vvргийг зохих дvрэм, журмын дагуу єєр мэргэшсэн нягтлан бодогчид шилжvvлж болох бєгєєд энэ нєхцєлд vйлчлvvлэгчийн захиалгат ажлыг нь шинээр томилогдсон мэргэшсэн нягтлан бодогч ємнєх хамтын vйл ажиллагааг vргэлжлvvлэхийн хамт цаашдын vйл ажиллагааг гvйцэтгэх эрхтэй болно. 14.4. Ажлаа шилжvvлэн єгч байгаа мэргэшсэн нягтлан бодогч нь шилжvvлэн гvйцэтгэх ажлын талаар зааварчилгаа єгєхєєс гадна ажил хvлээн авагч мэргэшсэн нягтлан бодогчтой харилцан холбоотой хамтран ажиллаж, шаардлагатай ажил дээр туслалцаа vзvvлнэ. 14.5. Ажлаа шилжvvлж єгсєн мэргэшсэн нягтлан бодогч vйлчлvvлэгчийн зєвшєєрснєєр vйлчлvvлэгчийн талаар хvссэн холбогдох мэдээллээр ажил хvлээн авагч мэргэшсэн нягтлан бодогчийг хангах ёстой. 14.6. Vйлчлvvлэгч, vйлчлэгч хоёр талын болон аль нэг талын санаачилгаар vйлчилгээ vзvvлэгч солигдох vед vйлчлvvлэгч хориглоогvй бол шинэ vйлчлэгч нь ємнєх vйлчлэгчтэй уулзаж санал бодлыг сонсох ёстой. Мєн тvрvvчийн vйлчлэгч шинэ vйлчлэгчид vйлчлvvлэгчийн бvртгэл, ажлын баримт материалыг єєртєє байлгах хууль ёсны эрхтэй биш бол нэн даруй шилжvvлэн єгч энэ тухайгаа vйлчлvvлэгчид мэдэгдэнэ.
  • Арван тавдугаар зvйл. Ёс зvйн шаардлагыг хэрэгжvvлэх (Ёс зvйн зєрчлийг шийдвэрлэх) 15.1.Мэргэшсэн нягтлан бодогч энэхvv Ёс зvйн дvрмийг чанд мєрдєх vvрэгтэй. 15.2. Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зvйн дvрмийг хэрхэн хэрэгжvvлж байгаа байдалд ММНБИ-ийн Ёс зvйн хорооноос байнга хяналт тавина. 15.3. Ёс зvйн хороо: 15.3.1. Мэргэжлийн стандартуудыг дэмжиж хєгжvvлэх, Ёс зvйн дvрмийг дагаж мєрдєх явдлыг хангах, тvvнийг дагаж мєрдєєгvй тохиолдолд уг асуудлыг судлан шалгаж шийдвэрлэх, хариуцлага тооцох vvрэгтэй. 15.3.2. Ёс зvйн хороо ёс зvйн хэрэгжилтэнд тус дєхєм vзvvлэхийн тулд ёс зvйн бvх шаардлага болон тэдгээрийг vл биелvvлэхийн vр дагаврыг гишvvн нэг бvрт ойлгуулахад чиглэсэн хєтєлбєр гаргаж, хэрэгжvvлнэ. 15.3.3. Ёс зvйн байдлын мэдээллийг гишvvдэд зориулсан гарын авлага, нийтлэл, мэргэжлийн сэтгvvл, сонин, сахилгын байдал болон vйл ажиллагааны илтгэл, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан гишvvн нэг бvрт хvргэж байна. 15.4. Ёс зvйн хороо мэргэшсэн нягтлан бодогч ёс зvйн дvрмийг хэрхэн мєрдєж байгааг єєрийн тєлєвлєгєєт болон гэнэтийн шалгалтаар, эсвэл мэдээлэл гомдлын мєрєєр шалгана. Ёс зvйн хороо ирсэн бvх гомдлыг авч vзэх vvрэгтэй. 15.5. Ёс зvйн хороо мэргэжлийн стандартууд, ёс зvйн дvрэм зєрчсєн тухай гомдлыг тухайн мэргэшсэн нягтлан бодогчоос хараат бус тусгай комисс томилон шалгуулж болно. 15.6. Ёс зvйн хороо мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зvйн зєрчил гаргасан байж болох тохиолдлыг олж тогтоох, шийдвэрлэхдээ нэн тvрvvнд ажил олгогч байгууллагын тогтоосон журмыг харгалзан vзэх нь зvйтэй. 15.7. Мэргэшсэн нягтлан бодогч ёс зvйн шаардлага биелvvлээгvй аливаа учир шалтгаанаа ММНБИ-ийн Ёс зvйн хорооноос томилогдсон шалгагч нарт тодорхой, ойлгомжтой тайлбарлаж, баримт бичиг, материалаа vзvvлэх vvрэгтэй. 15.8. Мэргэшсэн нягтлан бодогчийн vvрэг хариуцлага зарим тохиолдолд ямар нэг дотоод, гадаад шаардлагуудтай зєрчилдєх асуудал гарч болно. Энэ тохиолдолд ёс зvйн энгийн зєрчил, маргаанаас эхлээд залилан, хууль бус vйлдлийг хамарсан олон янзын арга замаар ёс зvйн зєрчил vvсч болно. 15.9. Ёс зvйн зєрчил гаргасан мэргэшсэн нягтлан бодогч найдвартай ємгєєлєл, зєвлєгєє авах боломжоор хангагдах ёстой. 15.10. Ёс зvйн хорооны дvгнэлт нь баримт, гэрчийн мэдvvлгээр нотлогдож батлагдсан байвал зохино.
  • 15.11. Ёс зvйн зєрчил гаргаж шийтгvvлсэн нягтлан бодогч шийтгэлийн хугацаа дуусмагц шийтгэлийг хvчингvй болгуулахаар ёс зvйн хороонд хандах vvрэгтэй. Арван зургаадугаар зvйл. Шийтгэл 16.1. Ёс зvйн зєрчил гаргасан тухай ёс зvйн хорооны дvгнэлт саналыг Ёс зvйн хороо болон Институтын тэргvvлэгчдийн хурлаар хэлэлцэхэд ёс зvйн зєрчилд холбогдсон мэргэшсэн нягтлан бодогч байлцах эрхтэй. 16.2. Ёс зvйн зєрчил гаргасан тухай Ёс зvйн хорооны дvгнэлт нь ММНБИ-ийн Тэргvvлэгчдийн хурлаар батлагдсаны дараа хvчин тєгєлдєр болно. ММНБИ-ийн тэргvvлэгчид Ёс зvйн дvгнэлт шийтгэлийг хэлэлцэж шийдвэрлэхдээ олонхийн саналаар шийднэ. 16.3 ММНБИеийн тэргvvлэгчид мэргэшсэн нягтлан бодогчийн гаргасан зєрчлийн шинж байдлыг харгалзан дараах шийтгэлийн аль нэгийг ногдуулна. Vvнд: а) Сануулах б) Мэргэшсэн vйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хvртэл хугацаагаар тvдгэлзvvлэх в) Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хасах Арван долоодугаар зvйл. Vл зєвшєєрєх 17.1. Mэргэшсэн нягтлан бодогч Ёс зvйн зєрчил гаргасан тухай Ёс зvйн хорооны дvгнэлтийг эс зєвшєєрвєл эрх бvхий дээд байгууллагад гомдол гаргах эрхтэй. *** *** ***