Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal

1,827 views

Published on

Published in: Economy & Finance
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
1,827
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
558
Actions
Shares
0
Downloads
25
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal

  1. 1. Санхүүгийн тогтворжилтын шинжилгээ Лекц №6
  2. 2. Санхүүгийн тогтворжилтын шинжилгээ Санхүүгийн тогтворжилтын шинжилгээ гэдэг нь аж ахуйн нэгж бизнесийн байгууллага өөрийн хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа явуулж, үүссэн өр төлбөрөө өөрийн хөрөнгөөрөө төлөх чадвартай эсэхийг шинжилдэг. Энэ шинжилгээг санхүүгийн ерөнхий байдлыг шинжлэх гол үзүүлэлт болгон ашигладаг.
  3. 3. Санхүүгийн тогтворжилтын шинжилгээ Төлбөрийн чадварыг үнэлснээр санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэх үндсэн суурь тавигддаг. Өөрөөр хэлбэл төлбөрийн чадвар болон санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдээр аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн чадварыг тодорхойлдог.
  4. 4. Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 1. Бие даалтын коэффициент (өөрийн капиталын оролцоо) Энэ коэффициент нь тухайн аж ахуйн нэгж байгууллага санхүүгийн хувьд хир зэрэг бие даасан буюу гадны эх үүсвэрээс хараат бус зөвхөн өөрийн санхүүжилтээр бие даан үйл ажиллагаа явуулах чадварыг илэрхийлдэг. Эдийн засгийн утга нь 0.6-аас буюу 60%-аас их байвал зохистой гэж үздэг.
  5. 5. Бие даалтын коэф = Өөрийн êàïèòàë > 0.6 Нийт хөрөнгийн ä¿í
  6. 6. Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 2. Хараат байдлын коэффициент Энэхүү коэффициент нь бие даалтын коэффициентийн урвуу хэмжигдэхүүн бөгөөд гадаад эх үүсвэрийн оролцоог илэрхийлдэг. Уг үзүүлэлтийн зохистой утга нь 1-ээс 2-ын хооронд байж болно гэж үздэг.
  7. 7. Хараат байдлын = коэф Нийт хөрөнгийн дүн Өөрийн капитал
  8. 8. Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 3. Өөрийн ба гадны капиталын харьцаа (өрийн харьцааны коэффициент) Энэхүү коэффициент нь өөрийн капиталын нэгжид ногдох гадаад эх үүсвэрийн хэмжээг харуулах бөгөөд 1-ээс их биш байвал зохистой гэж үздэг. Үүнийг эх үүсвэрийн квота гэж нэрлэдэг.
  9. 9. ªÁÃÊÕ = Ãàäíû êàïèòàë Өөрийн капитал
  10. 10. Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 4. Гадны капиталын хувийн жин (дайчлагдсан капиталын оролцооны коэффициент) Энэ үзүүлэлт нь тухайн компаний нийт хөрөнгийн хэдэн хувийг гадны хөрөнгөөр санхүүжүүлж байгааг харуулдаг бөгөөд гаднаас дайчилсан капиталын нийт хөрөнгөнд эзлэх хувийн жингээр тодорхойлогдоно. Эдийн засгийн утга нь 0.4 – с бага байвал тохиромжтой гэж үздэг.
  11. 11. ÃÊÕÆ = Ãàäíû êàïèòàë Íèéò õºðºí㺠< 0.4
  12. 12. Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 5. Байнгын капиталын бүтэц ( байнгын капитал дахь УХӨТ – ийн оролцооны коэффициент) Энэ үзүүлэлт нь компаний үндсэн хөрөнгө ба хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэхэд ашиглаж байгаа гадны капиталын хэмжээ нь нийт эх үүсвэрт эзлэх хувийн жинг харуулна. Энэ үзүүлэлт бага байх тусмаа сайн байдаг.
  13. 13. ÁÊÁ = ÓÕªÒ Áàéíãûí капитал
  14. 14. Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 6. Гадны капиталын бүтэц (дайчлагдсан капиталын бүтцийн коэффициент) Энэ нь гадны капиталын дүнд эзэлж байгаа урт хугацаат зээл өр төлбөрийн хувийн жинг харуулна. Урт хугацаат зээлийн хувийн жин өндөр байх нь тухайн компаний үйл ажиллагааг тогтвортой үргэлжлэх чухал нөхцөл болдог. Энэ коэффициентийн үзүүлэлт өсөх тусам дайчлагдсан хөрөнгийн бүтэц зохистой гэж үздэг бөгөөд эдийн засгийн агуулгын хувьд БХӨТ-ийг ашиглах биш УХӨТ-ийг түлхүү ашиглаж байгааг харуулдаг.
  15. 15. ÃÊÁ = ÓÕªÒ, ÓÕÇýýë Ãàäíû капитал
  16. 16. Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 7. Зохицуулалтын коэффициент Эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан байнгын капиталын хэсгийг өөрийн эргэлтийн капитал гэнэ.
  17. 17. Зохицуулалтын Коэффициент = Өөрийн эргэлтийн капитал Өөрийн капитал
  18. 18. Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 8. Өөрийн эргэлтийн капиталын зохицуулалтын коэффициент Энэхүү коэффициент нь өөрийн эх үүсвэрийн 1 төгрөг тутамд ногдож байгаа эх үүсвэрийн санхүүжилтийн хэмжээг харуулдаг. Энэ коэффициентийн эдийн засгийн утга өсөх тутам өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа санхүүжүүлэх чадвар дээшилж байна гэж үздэг бөгөөд өсөж байвал зохистой гэж үздэг.
  19. 19. ӨЭКз/к = Цэвэр эргэлтийн хөрөнгө Өөрийн капитал
  20. 20. материаллаг нөөцийн эх үүсвэр Эргэлтийн хөрөнгийн үндсэн хэсэг нь материаллаг нөөц ба зардал бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн нөөцийн гол хэмжүүр болдог. Иймд материаллаг нөөц ба зардлыг ямар эх үүсвэрээр санхүүжүүлж, тэр нь хүрэлцээтэй байгаа эсэхийг тодорхойлох нь санхүүгийн тогтворжилтыг үнэлэх үнэлгээ болдог.
  21. 21. материаллаг нөөцийн эх үүсвэр Үүнийг тооцохдоо санхүүгийн үйл ажиллагааны тогтвортой хэлбэрийг хангаж чадах балансын үндсэн үзүүлэлт болох бараа материалын нөөц болон түүний эх үүсвэртэй холбоотойгоор авч үздэг. Үүнд : 1. Цэвэр эргэлтийн хөрөнгө 2. Бараа материалын нөөцийн эх үүсвэр 3. Материалын нөөцийн зохистой хэмжээ
  22. 22. Бараа материалын нөөцийн эх үүсвэр Материалын нөөцийн эх үүсвэр – Уг үзүүлэлтээр материалын нөөцийн шаардлагатай эх үүсвэрийн хэмжээ хэвийн байгаа эсэхийг тодорхойлж өгдөг. Ìàòåðèàëûí íººöèéí ýõ = ¿¿ñâýð Бараа материалын нөөц худалдан авахад зарцуулсан зээл Бэлтгэн нийлүүлэгчид төлөх өр +
  23. 23. Материалын нөөцийн зохистой хэмжээ Материалын нөөцийн зохистой хэмжээ – Энэ үзүүлэлт нь балансын дүнд тусгагдсан нийт материалын нөөцүүдийн хэмжээгээр тодорхойлогддог. Бараа материалын нөөцийн үзүүлэлттэй холбоотойгоор санхүүгийн тогтворжилтын дараах хэлбэрүүд тодорхойлогддог.
  24. 24. Материалын нөөц < Цэвэр эргэлтийн хөрөнгө тохиолдолд: Уг харьцаа хангагдаж байвал материалын нөөцийг өөрийн эх үүсвэрээр (эргэлтийн хөрөнгөөр) санхүүжүүлж чадаж байгаа буюу гадны зээлдэгчээс ААН үл хамаарахыг харуулдаг. 1. Туйлын тогтвортой байдал
  25. 25. 2. Хэвийн тогтвортой байдал Цэвэр Материалын эргэлтийн < Материалын < нөөц хөрөнгө Нөөц хэвийн эх үүсвэр. Энэ харьцааг хангасан тохиолдолд ААН-ийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан гэж дүгнэдэг ба материалын нөөцийг өөрийн ба гадны эх үүсвэрээр хангах боломжтойг илтгэдэг.
  26. 26. 3. Санхүүгийн тогтворгүй байдал Материалын нөөц < материалын нөөцийн хэвийн эх үүсвэр. Энэ тохиолдолд ААН хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд материалын нөөц хэвийн эх үүсвэрээс гадна нэмэлт эх үүсвэр дайчилсныг харуулна. Материалын хэвийн эх үүсвэрээс материалын нөөцийн абсолют хэмжээ их байх нь муу буюу үйлдвэр аж ахуйн газрын санхүүгийн байдал тогтворгүйтэх талтай.
  27. 27. 4. Санхүүгийн хэт тогтворгүйжилт ба хямралт байдал . Энэ нөхцөлд 3-р харьцааг хангахад материалын нөөц их байхаас гадна хэвийн эх үүсвэрт харьяалагдаж буй зээл төлбөрийн хугацаа (3-р нөхцөлд заасан нэмэлт эх үүсвэр) хэтэрсэн буюу яаравчлагдсан байх тохиолдолд ААН - ийн санхүүгийн байдал хямардаг. Энэ байдал олон дахин давтагдвал уг ААН дампуурч болзошгүй байдаг.Дараах тэгшитгэлээр хангагддаг. Материалын нөөц > материалын нөөцийн хэвийн эх үүсвэр

×