4 udirdlagiin batlamj medegdel

969 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
969
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
315
Actions
Shares
0
Downloads
13
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

4 udirdlagiin batlamj medegdel

  1. 1. Батлав. Тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж Удирдлагын батламж мэдэгдэл
  2. 2. АОУС-ын “АУДИТЫН НОТОЛОХ ЗҮЙЛ” гэсэн 500-р стандартад “ аудитор нарийвчилсан горимоор аудитын нотлох зүйл олж авахдаа ийм горимуудаар цуглуулсан нотлох зүйлсийн хангалттай, зохистой байдлыг санхүүгийн тайлангийн батламж мэдэгдлийг дэмжихээр хяналтын сорилоор цуглуулсан аливаа нотлох зүйлтэй хамт авч үзнэ” гээд “санхүүгийн тайлангийн батламж мэдэгдэл гэж удирдлагын зүгээс санхүүгийн тайланд илэрхий буюу өөр хэлбэрээр тусгасан батламж мэдэгдлийг хэлнэ. Үйлчлүүлэгч байгууллагын удирдлагаас санхүүгийн тайланд тодорхой болон тодорхой бус хэлбэрээр илэрхийлсэн мэдээллүүдийг хэлнэ.
  3. 3. Санхүүгийн тайлагналын дараах урьдчилсан нөхцлүүд байдаг бөгөөд тэдгээрийн агуулгыг АОУС-д тайлбарласан байдаг. Үүнийг төрөл тус бүрээр нь авч үзвэл: 1. БОДИТОЙ ОРШИХ. Санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгө, материал, бүтээгдэх үүний үлдэгдлийн дүн нь биетээр оршиж байгаа бодит зүйлсийн илэрхийлэл болохыг харуулдаг. Өөрөөр хэлбэл бодитой оршин байгаа зүйлийг бүртгэл, тайлагналаар илэрхийлсэн гэсэн санааг агуулж байдаг.
  4. 4. 2. БОЛЖ ӨНГӨРСӨН БАЙХ. Мөн тайланд илэрхийлж байгаа зүйл бүгд бодитоор болж өнгөрсөн гэдгийг харуулж байдаг. Энэ нь мэдээж зүйл мэт санагдах боловч бүртгэл, аудитын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой ойлголт юм. Аливаа зүй бус ашиглалт, буруу ташаа үйлдлийг болж өнгөрсөн мэтээр илэрхийлэх нь мэдээлэл алдаа агуулж буйг илтгэнэ.
  5. 5. 3. ИЖ БҮРЭН БАЙХ. Тайлангийн илэрхийлэл бүр нь тухайн үйл явдлыг иж бүрэн тусгасан байхаас гадна үнэлгээ, тооцоолол, б ичилт зэрэг нь бүгд бүрэн хийгдсэн гэсэн агуулгыг илэрхийлж байдаг.
  6. 6. 4. ЭРХ ҮҮРЭГТЭЙ БАЙХ. Үйл ажиллагаа явуулах, түүний үр дүнг тайлагнах явцад үйлчлүүлэгчийн удирдлага тодорхой эрх эдлэхээс гадна үүрэг хүлээдэг болохоо тайлагналын урьдчилсан нөхцлийн энэ төрлөөр дамжуулан илэрхийлдэг. Тухайлбал тайланд тусгагдсан хөрөнгийг өмчлөх эрхтэйгээс гадна өр төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг болохоо илэрхийлж байдаг.
  7. 7. 5. ҮНЭЛЭХ. Үйл ажиллагааг бүртгэлд тусгахдаа мөнгөн хэмжүүрээр хэмжих ба энэ нь үнэлгээгээр илэрхийлэгдэнэ. Энэ бүхнийг тайлагнах үйл ажиллагаанд мөрдсөн болохоо удирдлагын зүгээс илэрхийлдэг.
  8. 8. 6. ИЛЭРХИЙЛЭХ БА ТОДРУУЛАХ. Энэ нь аливаа үйл ажиллагааг илэрхийлэх, шаардлаг атай зарим зүйлд журмын дагуу тодруулга хийх нь удирдлагын зүгээс тайлагнах үйл ажиллагаанд мөрдөх гол урьдчилсан нөхцлийн нэг болохыг харуулж байгаа юм.
  9. 9. 7. ҮНЭН ЗӨВ БАЙХ. Тайлагнах үйл ажиллагаанд энгийн тооцооллоос эхлээд бүх бичилт үнэн зөв гэдгийг харуулдаг.
  10. 10. 8. ЦАГ ХУГАЦААТАЙ БАЙХ. Үүнийг ихэнхдээ хоёр үндсэн чиглэлээр тайлбарладаг. Алив үйл ажиллагааны баримтжуулалт, түүнд тулгуурласан бичилт зэргийг тухайн цаг хугацаанд нь хийхгүй байх нь алдаа, эрсдэл бий болох нөхцөл болдог гэж үздэг бол нөгөө талаар тухайн тайлангийн хугацаанд болсон бүх үйл явлын талаарх бүртгэл тооцоолол заавал тухайн энэ үед хамрагдах ёстой гэсэн ойлголтыг илэрхийлнэ.

×