Your SlideShare is downloading. ×
Монгол Улсын Их Сургуулийн                 Нийгмийн шинжлэх ухааны сургууль                 Түүхийн тэнхим                ...
УдиртгалОдоогоос 21 жилийн өмнө Улаанбаатарт Монголын ардчилсан холбооныанхдугаар их хурал болсноор Монгол оронд шинэ эрин...
Үндсэн агуулга          Ардчилсан хөдөлгөөн гарах урьдчилсан нөхцөл XX зууны 80-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр социалист,...
1990 онд эвлэршгүй хоёр системийн төлөөлөл болон оршин тогтнож байсан      хоёр Герман улс нэгдэж Берлиний хана нурлаа.   ...
БНМАУ-ын баримталж байсан социализмын тухай онол сургаалийн мухардал,улс орны улс төр, ндийн засаг, нийгмийн амьдралын зог...
Залуучуудын сонорт   Өөрчлөн байгуулалтын хувь заяа ардчилал, ил тод байдал, ардолны оюун санааны эрх чөлөө-чөлөөт сэтгэлг...
Монголын       Ардчилсан   Холбоо   байгуулагдсан   нь,   түүний   үйл        ажиллагаа                               1989...
Ардчилсан төрийн тогтолцоо төлөвшсөн ньҮндсэн хууль бол манай               1990 он гарсаар Ардчилсан Социалист Хөдөлгөөнт...
тусгаарлах, улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын ТүрХурлыг 3-р сард багтаан байгуулахыг шаардсан болов...
телевиз, радиогоор орон даяар ард түмэндээ мэдээлж байжээ. Улс төрийн хүчнүүдямар ч хүнд үед, ямар ч төвөгтэй асуудлыг зөв...
Улс төрийн хүчнүүдийн тоо, хүрээ өсч, ажлын эрч далайц нэмэгдэж, ардчилсанчөлөөт сонгуульд бэлтгэж эхлэв. Бүх нийтийн ардч...
ДүгнэлтТийм ээ! Ардчилсан хувьсгалын яруу алдрыг бид өөрсдөө хэний ч тусламжгүйгээрбадруулж чадсан гайхалтай ард түмэн. Ар...
Ашигласан материалын жагсаалт1. Гантулга.Ц, Алтанцэцэг.Т 2006 он, Монголын түүх, Адмон ХХК2. Амарсанаа.С, Майнбаяр.С, 2009...
Upcoming SlideShare
Loading in...5
×

Түүх реферат

10,702

Published on

Published in: Education
0 Comments
20 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
10,702
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
20
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "Түүх реферат"

  1. 1. Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль Түүхийн тэнхим Сэдэв: Ардчилсан хувьсгалГүйцэтгэсэн оюутан: Б.Билгүүдэй (Олон улсын сэтгүүл зүй I курс) Удирдсан багш: Д.Дашдулам (Ph.Doctor) Улаанбаатар хот 2011 он 1
  2. 2. УдиртгалОдоогоос 21 жилийн өмнө Улаанбаатарт Монголын ардчилсан холбооныанхдугаар их хурал болсноор Монгол оронд шинэ эрин ирж буйг албан ёсоорзарласан юм. Яг л энд Монголын ардчилсан нам байгуулагдсанаа зарласнаарМонголд олон намын тогтоц нэгэнт бодит байдал болсныг тунхагласан юм. Яг лэнд Шинэ дэвшилт холбоо хэмээх улс төрийн зорилго бүхий гурав дахь олоннийтийн байгууллага өөрийн төрснийг зарласнаар Монголд олон ургалч үзэлгарцаагүй зүйл болж гэдгийг нотолсон юм. Ингэж дөнгөж төрж байсан Монголынардчилал өөрийгөө хуульчилсан билээ. ХХ зуунд болсон Монголын гурав дахьхувьсгал өөрийгөө дэлхий даяар зарлаж, Монгол Улс тусгаар тогтносон, бүрэнэрхт, өөрийн хувь заяагаа өөрөө тодорхойлогч, хараат бус улс болж байгаагтунхаглажээ. Яг л 1907 онд сэм бүлэглэсэн Халхын ноёд улс орныхоо тусгаартогтнолыг сэргээх ариун үйлсээ 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ндгүйцэлдүүлэн тунхагласан лугаа адил. Яг л 1920 онд ардын, ноёдын, түшмэдийнгурван бүлэг нууцаар үүсэн эх орноо гадны түрэмгийлэгчдээс чөлөөлөхийг зоринүгсэж явсаар 1921 оны зун өөрийн эвслийн Засгийн газрыг байгуулж тусгаар улсааахин тунхаглаж байсны нэгэн адил.Тусгаар тогтносон Монгол Улс 1911-1915 оны хооронд ердөө гурван жил оршинтогтноод Хиагтын гэрээгээр Хятадын онцгой автоном муж болон хувирсан. 1921-1946 оны хооронд тусгаар тогтнол нь хэнээр ч хүлээн зөвшөөрөгдөөгүй, зөвхөнЗасгийн газар нь Зөвлөлт Оросоор зөвшөөрөгдсөн албан ёсоор Хятадын бүгднайрамдах улсын хэсэг, үнэн хэрэгтээ Зөвлөлтийн бодлогын хавсрага улсаар явжирлээ. 1946 оны нэгдүгээр сард Хятад, хоёрдугаар сард ЗХУ Монголын тусгаартогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. 1961 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээрэлссэнээр Монгол орны тусгаар тогтнол улам баталгаажиж улмаар дэлхийн 150гаруй оронтой дипломат харилцаатай дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, олонулсын олон байгууллагын гишүүн орон боллоо. Гэвч гадаад дотоод бодлогооөөрснөө шийддэггүй, Зөвлөлтийн эзэнт гүрний хараат улс байсан юм.Энэхүү урт удаан хугацаагаар үргэлжилж, эцгээс хүүд дамжин гэрээслэгдэж, хүнийгурваас дөрвөн үеийг дамжин дамнасан тусгаар тогтнолын төлөөх тэмцэл 1990оны ардчилсан хувьсгалаар өндөрлөж бүрэн ялалтад хүрсэн билээ. 1990 оныардчилсан хувьсгал бол Монголын нийт ард түмний ялалт юм. Энэ хувьсгалыноролцогч нь Монголын бүх ард түмэн. Энэ хувьсгалын оройлогч хүч нь Монголынардчилсан холбоо мөн.1990 оны ардчилсан хувьсгал монголчуудад эрх чөлөө,иргэний эрх, зах зээлийн харилцаа, үг хэлэх хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх,сүсэглэн бишрэх хүний наад захын эрх олж ирсэн нь асуудлын зөвхөн нэг талбилээ. Ардчилсан хувьсгал Монгол оронд тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар ньолж ирж, хувь заяаг нь монголчуудын өөрсдийнх нь гарт авч ирсэн юм. 2
  3. 3. Үндсэн агуулга Ардчилсан хөдөлгөөн гарах урьдчилсан нөхцөл XX зууны 80-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр социалист, капиталист, системийнсөргөлдөөнд үндсэн өөрчлөлт гарав. Энэ нь ЗХУ тэргүүтэй Зүүн ЕвропынСоциалист орнуудын амьдралд гарсан улс төр, эдийн засаг, нийгмийн гүн гүнзгийхямралаар нөхцөлдсөн болно. Социалист системийн хямрал нь түүний тулгуурболж байсан ЗХУ-ын нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан дотоод зөрчил,социализмын өөрийнх нь мөн чанараас урган гарсан тодорхой шалтгаантай байв. Социализмын нийтлэг шинжүүд Улс төрийн хүрээнд: Эрх баригч нам төвтэй улс төрийн тогтолцоог хуульчлан баталж, нам бүхнийг шийдвэрлэж төр, ард түмний холбоо үнэн хэрэгтээ тасардаг. Үзэл суртлын хүрээнд: Марксизм-Ленинизм цорын ганц зөв онол хэмээн сурталчилж, хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ, олон урьгалч үзлийг хаан боогдуулдаг. Эдийн засгийн хүрээнд: Дан ганц улс нийгмийн өмч ноёрхож, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо үйлчилдэг. Нийгмийн хүрээнд: “Хүн бүр чадлынхаа хирээр хөдөлмөрлөж, хийснийхээ хирээр авах” гэсэн хоосон уриа дэвшүүлж, нийгмийн баялгийг хүмүүст тэгшитгэн хуваарилах зарчим баримталдаг. Европын социалист орнуудад ЗХУ улс төрийн бодлогоо тулган хүлээлгэх гэсэноролдлого нь тэдгээрийн дунд хагарал, зөрчил гарахад хүргэж байв. 1956 ондУнгар, 1968 онд Чехословак, 1970-аад онд Польшид нийгмээ шинэчлэх хөдөлгөөнөрнөсөн боловч ЗХУ оролцон цэргийн хүчирхийллээр дарсан нь коммунистдэглэмийг эсэргүүцэх сэтгэл зүйн орчинг бий болгожээ. Социализмын хямралыг давахын тулд 1980-аад оны дунд үеэс ЗХУ-д өөрчлөнбайгуулалт буюу “перестройка” өрнөлөө. Түүнийг санаачлагч нь тухайн үеийн ЗХУ-ын удирдагч М.С.Горбачев байв. ЗХУ өөрчлөн байгуулалтыг социализмын хүрээнд алгуур аажим хийх чигбодлоготой байсан боловч энэ нь Европын социалист орнуудад нийгмийг бүхэлднь эрс өөрчлөх хөдөлгөөн болон хувирч социализм задран унав. Тухайлбал: 3
  4. 4. 1990 онд эвлэршгүй хоёр системийн төлөөлөл болон оршин тогтнож байсан хоёр Герман улс нэгдэж Берлиний хана нурлаа. 1989 онд Польш, Унгар, Болгар, Чехословакт коммунист намууд засгийн эрх барих чадвараа алдаж ялагдал хүлээв. 1989 оны 12-р сарын сүүлчээс эхлэн Румыны байдал хурцдаж ард түмэн, Засгийн газрын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж, улс орынг толгойлж байсан Николае Чаушеску, түүний гэргий алагдаж цус урсгасан тэмцэл өрнөв. Ийнхүү социалист системийн хямрал, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын үйлявц нь Монголд 1990 оны ардчилсан хөдөлгөөн гарах, гадаад нөхцлийгбүрдүүлсэн. Социалист он жилүүдэд тус улсын нийгмийн амьдралын бүх салбартнилээд амжилт, өөрчлөлт гарсан. Эдгээр өөрчлөлт нь нийгмийн дэвшил хөгжил,ард түмний аж амьдрал, оюун санааны өсөлтөд урьд өмнө нь байгаагүй ахиц,ололтыг бий болгосон. Гэвч тус улс нийгэм, эдийн засгийн гол гол үзүүлэлтээрээ дэлхийд доогууртүвшинд байсны дээр нэг улсаас бүхэлдээ хараат байдалд байв. БНМАУ-ын улс ардын аж ахуйн хөгжилд ЗХУ-ын зээл тусламж голлох үүрэгтэйбайлаа. Энэ үед ЗХУ-аас манай орны авч ашигласан зээл 1990.1.1-ний байдлаар10 тэрбум шахам шилжих рубль болсон гэж тооцдог. 1975 оноос хойш авсан зээлнийт зээлийн 80 гаруй хувийг эзэлж, түүний 1/3 орчим хувь нь гадаад худалдааныбараа гүйлгээнд зориулагдаж байв. Монголын гадаад худалдааны эргэлтийн 84%нь ЗХУ-д ногдож байжээ. Зөвлөлтийн машин техникийн үнэ өндөр, дэлхийн захзээлийн үнээс 30-40% илүү үнээр нийлүүлж, Монголоос авдаг түүхий эдийнхээүнийг нэмэхгүй байв. Улсын үйлдвэрүүд техникийн хоцрогдсон, үр ашиггүй болохнь харагдаж байлаа. Социалист хамтын нөхөрлөл задрахын хирээр БНМАУ-ын эдийн засгийн хэлхээхолбоо суларч, тусламж дэмжлэг нь зогссон. Огцом өөрчлөгдөж байсан дэлхийертөнцөд үндэсний эрх ашиг, байр сууриа хадгалан бэхжүүлэхийн төлөө МонголУлс бие даан тэмцэх хэрэгтэй болов. 4
  5. 5. БНМАУ-ын баримталж байсан социализмын тухай онол сургаалийн мухардал,улс орны улс төр, ндийн засаг, нийгмийн амьдралын зогсонги байдал нь өөрчлөнбайгуулалтын дотоод нөхцлийг бүрдүүлсэн. Ардчилсан хөдөлгөөний эхлэл 1980-аад оны дунд үеэс Монголд өөрчлөн байгуулалтын үзэл санаа хүчтэй өрнөж тухайн үеийн эрх баригч хүчнийг энэ талаар эргэцүүлэн бодох, асуудлыг авч үзэхэд хүргэв. 1988 оны 12-р сард хуралдсан МАХН-ын Төв хорооны V бүгд хурал туулсан замаа шүүмжлэлтэй авч үзээд нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт хийх талаар зарим нэг алхам хийжээ. Уг нь бүгд хурлаас нийгмийг ардчилах, ил тод байдлыгАрдчилсан хөдөлгөөний нэвтрүүлэх, боловсон хүчний бодлогод өөрчлөлт гаргах, удирдагч С.Зориг түүгээр ч барахгүй МАХН-ын Программ, БНМАУ-ын Үндсэнхуулийг шинэчлэн найруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах, хилсээрхэлмэгдэгсдийн цагаатгах тусгай комисс байгуулж ажиллуулах зэрэг тодорхойасуудал дэвшүүлсэн боловч нийгмийн амьдралын бүх хүрээг хамруулан, асуудлыгбүрэн томъёолж чадаагүй юм. Энэ нь олон түмний сэтгэлд хүрсэн, тэдний хүсэнхүлээсэн шийдвэр биш байлаа. 1989 оноос гудамж талбайд тухайн үеийн төрийн бодлоготой үл нийцсэн санаабүхий ухуулах хуудас мэр сэр наах болж, энэ нь монголчууд биднийг улс төр, оюунсанааны хүлээснээс гарч, эрх чөлөө, сайн сайхан амьдрал, шударга ёсны төлөөтэмцэлд уриалан дуудаж байв. Энэ үед залуучуудын дунд “Шинэ үе”, “Орчлон”,“Ертөнц” бүлгүүд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Эдгээр бүлгүүдхожмын шинэ улс төрийн намуудын үндэс болжээ. 5
  6. 6. Залуучуудын сонорт Өөрчлөн байгуулалтын хувь заяа ардчилал, ил тод байдал, ардолны оюун санааны эрх чөлөө-чөлөөт сэтгэлгээнээс онцгой хамаарахбилээ. Ийм учраас юуны өмнө: 1. БНМАУ-ын АИХ-ын даргыг бүх ард түмний шууд, нууц санал хураалтаар сонгодог журамд шилжих. 2. Үзэл бодлын плюрализм (олон чиглэл)-ыг албан ёсоор тунхаглаж ардчилал, ил тод байдлыг баталгаатай болгосон хуулийг ойрын хугацаанд боловсруулан бүх ард түмнээр хэлэлцүүлэн батлах. 3. НҮБ-ын Ерөнхий Ассамбейгаас 1948.12.10-нд баталж гарсасан “Хүний эрхийн бүх нийтийн тунхаглал”-ыг ард олонд таниулан сурталчилж, амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхийг залуус бид нам засгийн удирдлагаас шаардаж байна. “Шинэ үе” хөдөлгөөнөөс 1989.1.2-ноос 3-нд шилжих шөнө нийслэлийн гудамж талбайд наасан бичиг.Улс төрийн тэмцлийн дараагийн алхам 1989 оны 12-р сарын эхээр МХЗЭ-ийн ТХ-оос зохион байгуулсан залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн дээр хийгдэж,нийгмийн амьдралыг бүхэлд нь өөрчлөх, үүний тулд олон түмнийг зохионбайгуулалтад оруулах, нэгтгэн нягтруулах талаар зөвлөгөөнд оролцсон заримзалуус санаа нэгдсэн байна. Энэ үед МАХН-ын удирдлага өөрчлөлт шинэчлэлтхийх талд зогсож байсан боловч эрс шинэчлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байв.Мөн ЗХУ-аас улс төр, эдийн засгийн талаар бүхэлдээ хараат нөхцөлд эрх барьжбайсан МАХН хойд хөршийн байр суурийг харах, хүлээзнэх байдал ажиглагдажбайв. 6
  7. 7. Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсан нь, түүний үйл ажиллагаа 1989 оны 12-р сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдөр Залуучуудын соёлын төвийн үүдэнд цөөн хүн оролцсон даруухан цуглаан болов. Энэ цуглаанаас Монголын нийгмийг ардчилах, хуучин тогтолцоог халахад чиглэсэн Монголын Ардчилсан Холбоо(МоАХ) байгуулагдсаныг албан ёсоор зарлажээ. 1990.12.10-ны өдрийн анхны Цуглаанд оролцогчдоос МАХН-ын ТХ-ны VII бүгд цуглаан хурал, БНМАУ-ын АИХ-ын чуулганд өргөн барихбичиг гаргав. Энэ нь албан ёсоор тавьсан анхны шаардлага байлаа. Өргөн барих бичгийн шаардлагаас: А) БНМАУ-ын Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг оруулах • Улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах зарчмыг хууль эрхийн баталгаатай болгож АИХ-аас намын тухай хууль боловсруулан гаргах • Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард, иргэдийн дархан эрхийг төр засаг, намын үйл ажиллагаанд дээдлэн хүндлэх • БНМАУ-ын АИХ-ыг байнгын ажиллагаатай парламентийн хэлбэрт оруулах Б) Өөрчлөн байгуулалт шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд дараах арга хэмжээг даруй авах • БНМАУ-ын сонгуулийн системийг шинэчлэх Ардын Хурлын депутатуудыг сонгох бүх нийтийн сонгуулийг 1990 оны эхний хагас жилд багтаан явуулах • Хэвлэлийн эрх чөлөөг хуулийн баталгаатай болгох • Тусгай хангамжийг устгахӨргөн барих бичгийг нам төрийн хэвлэлд нийтлээгүй, тавьсан шаардлагыг эрхбаригч нам хэрэгжүүлээгүйгээс улс төрийн шахалт шаардлагууд улам хүчтэйөрнөв. Тухайн үед олон түмний дунд энэ байгууллагын хэтийн зорилго, чиглэл,цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар бодитой ойлголт төдий л байсангүй. 7
  8. 8. Ардчилсан төрийн тогтолцоо төлөвшсөн ньҮндсэн хууль бол манай 1990 он гарсаар Ардчилсан Социалист Хөдөлгөөнтөрийн байгуулал, хүний эрх,эрх чөлөө, иргэдийн эрх (АСХ), Шинэ дэвшилтэт (ШДХ) зэрэг эвсэл холбоодүүргийг тодорхойлсон Монгол дараалан байгуулагдаж, жагсаал цуглаан өдрөөстөрийн үзэл баримтлалынтулгуур баримт бичиг мөн. өдөрт нэмэгдсээр байв.1992.1.13 бол Монгол Улсынтүүхэнд тодоор үлдэх өдөр. Тэд МАХН-ын ноёрхлыг халах, олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх талаар удаа дараа шаардлага тавьж байлаа. МоАХ-ны анхдугаар Их хурал МоАН байгуулагдсаныг зарлав. Энэ нь Монголын түүхэн дэх улс төрийн хоёр МоАХ-ны анхдугаар их хурал (1990.02.18) дахь нам байлаа.МоАХ-ны их хурал БНМАУ-ын АИХ, МАХН-ын ТХ-нд өргөх бичиг гаргав. Түүнийагуулга нь: • Эрх баригч намын Төв хорооноос шууд томилогдсон Сайд нарын зөвлөлийг огцруулж, АИХ-ыг тараах. • Хувьсгалт өөрчлөн байгуулалтын хазаарлан барьж байгаа өнөөгийн намын Төв Хороог огцруулж хэмжээгүй эрх мэдлийг халах • Буруутай этгээдүүдийн хэргийг нийт Ард түмний Онц Зөвлөлөөр шалган шүүж яллах. • Монгол орны үнэт баялгийг тонон дээрэмдэх бодлого, үйл ажиллагааг таслан зогсоох, уурхайнуудыг хаах, газрын баялгийг ашиглах асуудлыг нийт ард түмнээр хэлэлцүүлж шийддэг журам тогтоох1990.03.04-нд шинээр байгуулагдсан хүчнүүд тав дахь удаагийн цуглаанаа хийж,МоАХ, АСХ, ШДХ, Монголын Оюутны Холбоо(МОХ)-ны хамтарсан мэдэгдэлгарлаа. Түүнд МАХН-ын онц их хурлыг 1990 оны 3-р сард зарлан хуралдуулж,МАХН-ын ТХ-ны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг ардын төрөөс 8
  9. 9. тусгаарлах, улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын ТүрХурлыг 3-р сард багтаан байгуулахыг шаардсан боловч заасан хугацаандаа бүрэндүүрэн хариу авч чадсангүй. Иймд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжин 3-р сарын 7-ны өдрийн 14 цагт МоАХ-ны Ерөнхий зохицуулах Зөвлөлийн 10 гишүүн улс төрийн өлсгөлөн зарлав. Улс орны байдал ихээхэн эгзэгтэй болж ирэв. 1990 оны 3-р сарын өлсгөлөнМөн өдрийн орой ардчилсан хүчнийхэн мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд: Манай орны түүхийн нэн хариуцлагатай энэ үед МАХН-ын ТХ-ны УТТ- ны гишүүн та нөхдийн улс төрийн ухаалаг шийдвэр гаргах чадваргүй болохыг дахин нотлон харууллаа гэж бид үзэж байна гээд өнөөгийн МАХН-ын ТХ-ны УТТ огцрох асуудалтай амь насаараа дэнчин тавьж байна” гэж дахин шаардав.1990.03.09-ний өдрийн 19 цагт эрх баригч нам, төрийн удирдлага, шинэ хүчнийудирдагчдын оролцсон “Дугуй ширээ”-ний ярилцлага болж дараах асуудлаарзарчмын тохиролцоонд хүрэв. • МАХН-ын ТХ-ны УТТ огцрох асуудлыг удахгүй болох ТХ-ны бүгд хуралд оруулж шийдвэрлэх. • Улс төрийн намуудын тухай хуулийг АИХ-ын ирэх чуулганаар хэлэлцэх. • МАХН, Үндсэн хуулиар батлагдсан эрх дархаасаа татгалзах тухай асуудлыг АИХ-ын чуулганд оруулах. Ийнхүү талууд харилцан буулт хийж зөвшилцсөнөөр 3-р сарын 9-ний оройөлсгөлөн зогсов. МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ынТэргүүлэгчдийн дарга Жамбын Батмөнх дээрх шийдвэрийг 1990.03.09-ний орой 9
  10. 10. телевиз, радиогоор орон даяар ард түмэндээ мэдээлж байжээ. Улс төрийн хүчнүүдямар ч хүнд үед, ямар ч төвөгтэй асуудлыг зөвшилцөн шийдвэрлэж, өөрчлөлтшинэчлэл хийх боломжтойгоо харуулж хурцадмал байдал намжив. Энэ нь Монголулсын ирээдүйн эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө хийсэн улс төрийн түүхэншийдвэр байлаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдаг өмнөх түүхийнсургамжийг шинэ нөхцөлд дахин харуулж чадсан юм. Тохироцоог хэрэгжүүлэх талаар хийсэн алхмууд: • МАХН-ын ТХ-ны VIII бүгд хурал (1990.03.12) УТТ-ны гишүүд орлогч гишүүд, нарийн бичгийн дарга нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав. МАХН-д онцгой эрх олсгосон БНМАУ-ын Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох саналыг АИХ-д уламжлахаар шийдвэрлэв. • АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн VIII чуулган (1990.03.21) “БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол МАХН мөн.” Гэсэн үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгов. Ингэснээр нэг нам дангаар ноёрхох эрх зүйн үндэсгүй болж, олон намын тогтолцоо бий болох нөхцөл бүрджээ. • АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулган (1990.05.10) “БНМАУ-ын улс төрийн намуудын тухай” хуулийг анх удаа баталжээ.Хуулийн дагуу намуудыг албан ёсоор бүртгэж, үйл ажиллагааны эрх зүйнбаталгааг бүрдүүлэв. Хуулинд 801-ээс доошгүй гишүүнтэй намыг улсын бүртгэлдбүртгэх, нам нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллах зэргийг тусган, намуудхуулийн хүрээнд ажиллах болсон нь шинэ зүйл байсан юм.1990 оны хавар Монголын Социал-Демократ нам (МСДН 03.02), Монголын НогоонНам(МНН 03.09), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН 03.11), МонголынЧөлөөт Хөдөлмөрийн Нам (МЧХН 03.12)-ууд байгуулагдав. Энэ нь нэг намын эрх мэдлийг хязгаарлах, хүний эрх, эрх чөлөөг хангах, үзэлбодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуудлыг олон талаас нь нухацтай хэлэлцэх,ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой шийдвэр болж, улс төрийнамьдралд биеллээ олсон билээ. 10
  11. 11. Улс төрийн хүчнүүдийн тоо, хүрээ өсч, ажлын эрч далайц нэмэгдэж, ардчилсанчөлөөт сонгуульд бэлтгэж эхлэв. Бүх нийтийн ардчилсан сонгуульд оролцож байрсууриа бэхжүүлэх явдал тэдний гол зорилт байв. Үүний тулд улс орны бодитбайдал, түүний учир шалтгаан, өөрсдийн бодлого, зорилгыг сурталчлах, тухайнүеийн нам, төрийн байгууллага хийгээд олон түмэнд хандаж мэдэгдэл, уриалга,тунхаглал гаргах, өргөх болон шаардах бичиг гардуулах зэрэг олон арга хэлбэрээрүйл ажиллагаа явуулж байлаа. Төрийн ардчилтсан тогтолцооны эрх зүйн үндэс тавигдсан ньАрдчилсан өөрчлөлт шинэчлэлтийн нэг чухал асуудал нь төрийн шинэ тогтолцоогбүрдүүлэх явдал байв. АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулганаар1990.05.10-нд хэлэлцэн баталсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийнтухай” хуулинд төрийн шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг тодорхойлжээ. Энэ хуулийг БНМАУ-ын АИХ-ын шинэ сонгуулиас шинэ Үндсэн хуулийг батлаххүртэл хугацаанд дагаж мөрдсөн юм. Хуулиар төрийн эрх барих дээдбайгууллагын бүтэц, бүрэн эрх зэргийг шинээр авч үзэж, төрийн эрх мэдлийгтэнцвэржүүлсэн шинэ тогтолцоог тодорхойлж өгсөн билээ. БНМАУ-ын төрийн тогтолцоо (1990-1992) Ардын Их Улсын бага Ерөнхийлөгч Засгийн газар Хурал(АИХ) хурал (УБХ)Ардын Их Хурал: Монголын ард түмний төрийн эрх барих төлөөлөгчдийн дээдбайгууллага бөгөөд түүнийг бүх нийтийн ардчилсан сонгуулиар сонгогдсондепутатын бүрэлдэхүүнтэй байгуулна. БНМАУ-ын АИХ, зөвхөн өөрийн шийдвэрлэхбүрэн эрхийн асуудлаас гадна төрийн гадаад, дотоод бодлогын ямар ч асуудлыгсанаачилгаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.Улсын Бага Хурал: Хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрхбүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага мөн. УБХ-ын дарга нь БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч байна.Ерөнхийлөгч: Ардын төрийн тэргүүн, БНМАУ-ын тусгаар тогтнол, Монголын ардтүмний эв нэгдлийн баталгаа мөн.БНМАУ-ын АИХ-ын нийт депутатуудын олонхийнсанал авсан нэр дэвшигчийг БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно.Засгийн газар: Төрийн гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага мөн. БНМАУ-ынЗасгийн газар нь Ерөнхий сайд, тэргүүн шадар сайд, шадар сайд нар, БНМАУ-ынсайд, улсын хорооны дарга нарын бүрэлдэхүүнтэй байна. 11
  12. 12. ДүгнэлтТийм ээ! Ардчилсан хувьсгалын яруу алдрыг бид өөрсдөө хэний ч тусламжгүйгээрбадруулж чадсан гайхалтай ард түмэн. Ардчилсан хувьсгалын манлайлагч,удирдан зохион байгуулагч, оролцогчид, амь биеэ үл хайрлан тэмцсэнтэмцэгчдийн түүхийн нэгээхэн хэсгийг би энд дурдлаа. Дэлхийд хэн ч таньжмэддэггүй байсан миний буурай орон дөнгөж үдсэн XX зуундаа асар олон ахицдэвшлүүдийг хийж түүхэн том 3 хувьсгал хийж, ард түмнээ энх тайван, амарамгалангийн далайд умбуулах хүсэлтэй чин зоригт баатар эрсийн халуун зүрхээргурвантаа амилж өнөөгийн дүрийг олсон нь энэ билээ. Төрт улсын минь тусгаартогтнол, түмэн олны минь амгалан байдал аж төрөх боломжийг бүрдүүлж өгсөнөнөөгийн ардчилсан нийгэм тийм ч амар замаар олдоогүйг бид үзлээ.Хүйтэн ширүүнийг ч ажирахгүй олон удааг жагсаал цуглаан хийж, төрийн цаазаас чайхгүй ард олныхоо эрх чөлөө, шудрага ёсны төлөө тэмцсэн халуун цустхувьсгалчдын түүх. Монголчуудын нэгнээ гэсэн нигүүлсэнгүй сэтгэлээр бид“цусгүй” хувьсгал хийж дэлхийн ардчиллын түүхэнд тодоор тэмдэглүүлж чадсан.Миний аав ч мөн ардчилсан хувьсгалд гар бие оролцож С.Зориг, Ц.Элбэгдоржнартай мөр зэрэгцэн жагсаж, тэмцэж, жагсаж явсан нэгэн. МоАХ, МоАН-ийг үүсгэнбайгуулалцаж өнөөгийн монголын нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэж явсан. Тийм чучраас миний аавын зураг Монголын Үндэсний Түүхийн Музейд байдаг болов уу?!Харин ирээдүй хойч болсон үр хүүхдүүд бид энэ их зовлон бэрхшээлээр олж авсанэрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа нь азтай. Эрх чөлөө гэх энэ жаргалдаахэтэрхий их бялууран шунал сэтгэл, буруу хүмүүжил зэргийг олж байгаа нь машхарамсалтай.Тэдэнд эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ, нэг нэгнээ энэрэх ёсыг ухааруулах,ойлгуулах, ухамсарт нь суулгах чанга “гар” байхгүй байгаа мэт надад санагддаг. 12
  13. 13. Ашигласан материалын жагсаалт1. Гантулга.Ц, Алтанцэцэг.Т 2006 он, Монголын түүх, Адмон ХХК2. Амарсанаа.С, Майнбаяр.С, 2009 он, Монголын Ардчилсан холбооны түүхэн цомог3. Боловсролын хөгжлийн сургууль, 2000 он, Нийгмийн тухай мэдлэг4. Өдрийн сонин,2008 он,Ардчилсан хувьсгал ба тусгаар тогтнол, 13

×