Your SlideShare is downloading. ×
0
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
2013 mod urjuuleg  02
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

2013 mod urjuuleg 02

134

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
134
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. МОД ҮРЖҮҮЛЭГ ОЦ Тэнхим
  • 2. Томоохон байнгын мод үржүүлгийн газрыг байгуулах талбайг сонгон авахдаа тал бүрээс нь шинжин судалж тогтоох хэрэгтэй. Эс тэгвэл явцын дунд сөрөг үр дагаварууд нь илэрч түүнийг засахад төвөгтэй болдог. Мод үржүүлгийн газрыг сонгон авахад эдийн засаг, хөрс уур амьсгалын нөхцөлийг тооцон үзнэ. Эдийн засгийн хувьд доорхи үндсэн нөхцөлүүдийг харгалзэн үзэх шаардлагатай. Үүнд: - Суулгац материалаар хангах бүс нутгийнхаа төвд байвал илүү зардал гаргахгүй,тарьц суулгацын чанарыг муутгахгүйгээр хэрэглэгчдэд хүргэх нөхцө хангагдана. - Хэрэглэгчидтэй байгаль цаг уурын нөхцөлөөс хамаарахгүйгээр харилцах зам харилцаатай байх. - Ажиллах хүчээр хангагдах боломжтойгоос гадна, ажиллагчдын ахуй хангамж сайтай байна. - Мод үржүүлгийн газрыг зах зээлдээ аль болох ойр байхын зэрэгцээ засвар үйлчилгээний байгууллагуудын байршлыг бас харгалзан үзэх шаардлагатай.
  • 3. Мод үржүүлгийн газар байгуулахаар сонгон авч байгаа газрын хөрс, уур амьсгалын нөхцөлийг сайтар сонгох шаардлага гарна. Үүнд: дараах үзүүлэлтүүдийг анхааран үзэх шаардлагатай. Хэрэглэгчидтэйгээ хөрс цаг уурын адил нөхцөлд байх шаардлага гарна. Тухайлбал: ойт хээрийн бүсэд ургуулсан суулгац материалыг говийн хуурай нөхцөлд шилжүүлэн суулгах нь түүний өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлнө. Газрын гадаргуу нь тэгш юмуу 1 -2°-аас хэтрэхгүй налуутай байна. Үүнээс илүү налуутай байх нь хөрс усны элэгдэл угаагдалд орох нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ механикжуулах ажиллагааг хүндрүүлдэг. Талбайн налуу нь чиглэлийн хувьд баруун, баруун хойт, хойт, зүүн хойт зүүн зүгт чиглэсэн хөрс илүү чийгтэй байхаас гадна хавар ургалт нь орой эхлэх тул гэнэтийн хүйтрэлтэд нэрвэгдэх нь бага, зуны цагт хөрс халж халуун салхинд хатах, нарны цонолтоос ургамлын иш холтос шарагдаж гэмтэх нь бага байна.
  • 4. Эргэн тойрноосоо хаалттай хонхор хотгор газар агаарын хүйтэн урсгал удаан хоргоддог, цас борооны ус удаан хугацаагаар тогтож ургамлыг гэмтээх тул нарийн хавчиг хөндий, усанд автаж болзошгүй газар мод үржүүлгийн газар байгуулах ньтохиромжгүй. Мод үржүүлгийн талбайн хөрсний ус шавран хүнд хөрсөнд бол 4-6 м, элсэнцэр хөнгөн хөрстэй бол 3-4 м, элсэрхэг хөрстэй бол 2 метрийн гүнд байх шаардлагатай. Хөрсний ус дээр байвал намагжиж хөрсний агааршлыг бууруулах бөгөөд чийг ихтэй хөрсөнд ургаж байгаа суулгац материал намар орой болтол ургаж моджиж амжилгүй хөлддөг муу талтай. Мод үржүүлгийн талбай байгуулах газрыг хөнгөн шавранцар, элсэнцэр, хар шороон хөрсөнд хамгийн үржил шимтэй газар байгуулах нь зүйтэй.
  • 5.    Энэ нь модлог ургамал эхэн үедээ шим тэжээлийн бодис их шаардахын зэрэгцээ тарьц, суулгац ухаж авахын хирээр ихээхэн хэмжээний тэжээлийн бодис алдагдаж байдагтай холбоотой. Хужир марзтай ялангуяа ургамалд хортой сод (Nа2С03) бүхий газрыг сонгон авч хэрхэвч болохгүй. Мод үржүүлгийн талбайн хөрс нь цохны авгалдай, хортон шавьж, элдэв өвчний халдваргүй байх ёстой. Иймээс талбайд хортон шавжийн судалгаа хийж, хортон шавж илэрвэл бүрмөсөн устгах, эсвэл өөр газар сонгон авна. Мод үржүүлгийн газрын амин чухал асуудал бол усан хангамж юм. Иймээс усалгаа хийх усны эх үүсвэрийг нарийн тооцож түүний чанарыг тогтоох хэрэгтэй.
  • 6. Мод үржүү лгийн газрын з охион байгуулалт . Мод үржүүлгийн талбайг зөв зохион байгуулах нь талбайг бүрэн гүйцэд, тодорхой дараатай удаан хугацаагаар ашиглахын үндэс юм. Талбайн зохион байгуулалтад үрийн хэсэг, бойжуулах талбайг зөв байршуулах, ээлжлэн тариалах системийг тохируулах, зам, усалгааны суваг шуудуу, хамгаалалтын зурвас, аж ахуйн барилга байгууламж, хашаа хамгаалалтыг нарийн төлөвлөж газар дээр нь зохион байгуулах ажил орно. Мод үржүүлгийн газрын гол цөм нь үйлдвэрлэлийн хэсэг болно. Үйлдвэрлэлийн хэсэг нь үрийн хэсэг, бойжуулах талбай гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсгээс тогтдог. Үрийн хэсгийг хамгийн тэгшхэн, хөрсний шим тэжээл арвин, хөнгөн хөрстэй, эргэн тойрондоо хамгаалалтыг зурвас, эх ургамлын плантац, жимсний цэцэрлэг, цуглуулгын талбай зэрэг өндөр ургасан мод сөөгөөр хүрээлэгдсэн газарт байрлуулна.
  • 7. Эдгээр нөхцөлүүд нь тарьц ургуулах ажил илүү нарийн ажиллагаа, ургах орчны тохиромжтой нөхцөлийг шаарддагтай холбоотой. Мод үржүүлгийн газрын хоёрдахь гол хэсэг бол бойжуулах талбай юм. Бойжуулах талбайд тарьцыг шилжүүлэн суулгаж бойжуулах, мөчрийн тайрдсыг суулгаж ургуулах үйл ажиллагаа явагдана. Иймээс шим тэжээл сайтай тэгш талбайг сонгон авна. Харин эх ургамлын плантац, жимсний цэцэрлэг, модлог ургамлын цуглуулга зэргийг байгуулах бол дээрх 2 хэсэгт тохироогүй газруудад байгуулна. Мод үржүүлгийн газрын зам, талбайн бүх хэсгийг хооронд нь холбосон байх боловч аль болох бага талбай эзлүүлэхээр тооцох хэрэгтэй. Мод үржүүлгийн талбайн замыг зориулалтаар 4 ангилж болно. Үүнд:
  • 8.     Эргэн тойрны зам . Хөрс элдэншүүлэх машин механизм эргэж болохоор 10 м орчим өргөнтэй байх ба гадна орчноос хортон шавьж, түймэр талбай руу орохоос хамгаалах үүрэгтэй. Гол зам. Талбайн бүх хэсгийг холбосон байх ба талбайн хөндлөн болон дагуу чиглэлд байрлах бөгөөд машин ердийн хөсөг зөрөхөөр 8-10 м өргөн байна. Эргэх зам . Энэ зам нь машин, трактор, ердийн хөсөг нэг талбайгаас нөгөөд шилжих хамгийн дөт зам бөгөөд 8 м-аас доошгүй өргөнтэй байна. Тусл ах зам.Талбай хоорондуур хүн, ердийн хөсөг явж болохоор 2 м өргөнтэй байна.

×