• Save
лекц 10 энто
Upcoming SlideShare
Loading in...5
×

Like this? Share it with your network

Share
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
861
On Slideshare
853
From Embeds
8
Number of Embeds
1

Actions

Shares
Downloads
0
Comments
0
Likes
0

Embeds 8

http://ubuac06.blogspot.com 8

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. ХОРТОН ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АРГА
  • 2. ХОРТОН ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АРГА 1. Агротехникийн  2. Химийн.  3. Физикийн.  4. Механикийн.  5. Биологийн.  6 Хорио-цээрийн арга хэмжээ 
  • 3. 1, Агротехникийн арга нь үнэндээ агроэкологийн арга юм. ,Учир нь үүний үрээр хортон шавьжид тохиромжгүй нөхцөл бүрдүүлж, ургамлын өсөлт хөгжилтөнд тохиромжтой нөхцлийг буй болгоно. Энэ аргын гол нь зөв ээлжлэн тариалах, агротехникийн өндөр ажиллагааг хийх, орон нутгийн нөхцөлд тохирсон тэсвэртэй, өндөр ургацат сортыг нэвтрүүлэх зэрэг явдал мөн. Иймд энэ арга урьдчилан сэргийлэх чухал үүрэгтэй болно. 2, Химийн арга нь ихэвчлэн их хэмжээгээр гарч ирсэн хортонг богино хугацаанд устгах юмуу ургамлыг эрүүлжүүлэхэд зориү-лагдана. Үүнд: химийн янз бүрийн хорт бодисыг ашиглана. Энэ арга практикт маш элбэг хэрэглэгддэг (7-р бүлгийг үз!)
  • 4. 3, Физикийн арга нь цахилгаан энерги, их бага температур, өндөр хүчдэл зэргийг хэрэглэн хортны орчныг хувиргах юмуу хортонг шууд устгах чадалтай байдаг. 4, Механик арга бол янз бүрийн механик ажиллагаагаар хортныг устгах явдал мөн. Жишээлбэл: цох баригч, хүрэнцэр баригч, наалдуулах бүслүүрийг хийх гэх мэт. 5, Биологийн арга нь хортны байгалийн дайсан паразит ба махчин шавьж, шавьж идэмтэн шувуу, сүүн тэжээлтэн болон шавьжид өвчин үүсгэгч нян, вирус, мөөг мэтийг хэрэглэн устгах явдал мөн. 6, Хорионы арга хэмжээ нь аюултай өвчин, хортныг гадаад орноос еөрийн оронд нэвтрүүлэхгүй байх, еерийн орны дотор нэг нутгаас нөгөөд хортон шавьжийг тархаахгүй байх, тэдэнтэй тэмцэх арга хэмжээ юм.
  • 5. МЕХАНИК АРГА ЭРВЭЭХЭЙ УСТГАХ АРГА  Цахилгаан буюу өөр гэрлийг ашиглаж «гэрлэн баригч» хийж шөнийн амьдралтай шавьжийн дүрсийн бүрэлдүүн, тоо хэмжээг судлахад хэрэглэдгээс гадна устгахад ч ашиглаж болно. Ихэнхи шөнийн шавьжууд харанхуй, намуухан шөнө хурц гэрэлтэй газар өөд тэмүүлэн цуглардаг.
  • 6. БҮГЭГ УСТГАХ АРГА  Хортон бүгэгийг барихын тулд үнэрт бодис бүхий тэжээлийн өгөөш хэрэглэж болно. Үүнд: чихрийн үйлдвэрийн хамгийн муу чанарын хаягдлыг авч 2—3 дахин их устай хольж хутгана. Үүндээрээ бага зэрэг, энгийн хөрөнг хийж исгэхэд тусгай үнэртэй шингэн үүснэ. Үүнийгээ талбайд тавьбал бүгэгүүд түүний үнэрээр цугларч, түүнд орж үхнэ.
  • 7. ХАЧИГ , ҮРЧ ЦОХ УСТГАХ  Үр хадгалах байрын хоргонтой тэмцэхдээ бага температурыг (хүйтнийг) ашиглаж болдог. Жишээлбэл: гурилын хачиг 29°-т нэг хоногийн дотор, вандуйн үрч цох 2,5°-т тус тус үхдэг.
  • 8. БИОЛОГИЙН АРГА Хортон шавьжийн эсрэг дараахи амьтдыг ашиглаж болно. 1, Махчин, паразит шавьжууд. 2. Мөөг, бактери ба вирус өвчин үүсгэгчид. 3. Шавьж идэштэн шувууд, сүүн тэжээлтэн зэргийг ашиглана.
  • 9. МАХЧИН, ПАРАЗИТ ШАВЬЖУУД.  Трихограмм жижигхэн биетэй (0,4—0,9 мм) шавьж тул өндгөө хортны өндөг ба авгалдайн дотор гаргадаг. Трихограммын өндөг-нөөс гарсан жижигхэн авгалдай «эзэн шавьжийн» өндөг , авгалдайн дотрр амьдран түүний шим, шүүсээр хооллон яваандаа тэдгээрийг үхүүлдэг.
  • 10.  Асар их тарахсан паразит, махчин шавьжуудын дотроос паразиг сарьсан далавчитнууд (трихограмм, теленомус, менискус г. м.) тахин-ялаа, махчин шавьжуудаас цицендел, карабус, платизм, ктырь-ялаа шүр цох, алтан нүдэт гэх мэт шавьжууд чухал үүрэг гүйцэтгэнэ.
  • 11. БҮГЭГ ЭРВЭЭХЭЙ  Менискус-шонхор зөгийн авгалдай бүгэг эрвээхэйн хүрэнцэрийн биед өвөлжөөд, хавар эзэн хүрэнцэрээ бүрэн үхүүлэн түүнээс гарч улмаар газрын хөрсөнд орж хүүхэлдэй болно. Менискус 7—8 сард нисч эхлэх ба энэ үе нь бүгэгийн хүрэнцэр гарах үетэй тохирдог. Менискус шонхор зөгий 80—250 өндөг гаргана.
  • 12. УРГАМЛЫН ХОРИО  Ургамлын хорио бол харь орноос өөрийн арны нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн хортон шавьж ба өвчнийг нэвтрүүлэхгүй байх зорилго бүхий улсын арга хэмжээ юм.
  • 13. ХИМИЙН АРГА АШИГТАЙ ТАЛ Үүнд: 1. Зохих бэлдмэлийг зөв сонгон авч хэрэглэж чадвал бүх хортон буюу өвчний хөгжлийн ямар ч шатны эсрэг хэрэглэж болно.  Ялангуяа хортон ба өвчин маш ихээр дэлгэрч ургацыг ихээр бууруулах үед хэрэглэхэд богино хугацааны дотор тэдгээрийг устгаж чадна.  Хортныг устгах ашигт ажиллагаа тун өндөр байх бөгөөд зарим үед 100%-Д хүрч чадна.  4. Химийн хорыг хэрэглэх арга бүгд механикжиж чадсан байдаг тул зардал бага шаардагдан, богино хугацаанд явуулж чадна. 
  • 14. ХИМИЙН АРГАД ДУТАГДАЛТАЙ МУУ ТАЛ    Үүнд: 1. Хор-тон, өвчин үүсгэгчдэд үйлчлэхээс гадна ашигтай шавьж, амьтдыг нэгэн адил устгадаг. 2. Хүн ба адгуусан амьтанд хортой тул түүнтэй ажиллах ажиллагаанд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол аюул учруулдаг. 3. Химийн хорт бодисууд хөнөөлт организмуудын га-даад орчныг удаан хугацаагаар хувиргаж чадахгүй тул хортны цаа-шид үржих нөхцлийг үгүй болгож чадахгүй. 4. Химийн хорт бодисыг үргэлжид хэрэглэж болохгүй. Жишээлбэл: ургамлын цэцэглэлт, ургац хураах үе г. м.