Монгол орны рашааны
нөөц
Лекц №8
Бэлтгэсэн: Б.Мөнгөнтуул
Бизнес Менежментийн тэнхим
Улаанбаатар Их Сургууль
Дэд сэдвүүд
 Рашааны тухай ойлголт, төрөл
ангилал
 Монгол орны рашааны мужлалт
 Монгол орны рашааны нөөц,
тэдгээрийн он...
Рашааны тухай ерөнхий ойлголт,
төрөл ангилал
 Хүн төрөлхтөн эрт цагаас эхлэн рашаан ус
ашиглан судалж, элдэв өвчин эмгэгэ...
Рашааны тухай ерөнхий ойлголт,
төрөл ангилал
• Рашаан гэдэг бол амтат шүүдэр, амтат цай,
худаг ус, мөнхийн ус гэсэн утгата...
Рашааны тухай ерөнхий ойлголт,
төрөл ангилал
Рашааныг хамгийн товчхоноор тодорхойлбол:

Физик-химийн үзүүлэлтүүд нь хүний
...
Рашааныг үнэлэх үндсэн
шалгуурууд болон стандартууд
Рашааны физик-химийн үзүүлэлтүүд
хэмээх ойлголтод хийн ба химийн
найрл...
Рашааны эрдэсжилт
(ууссан давсны хэмжээ)
• Уудаг рашааны анагаах чанар аливаа усны
хэрэгцээний чанарыг үнэлэхэд химийн най...
Рашааны температур
• Рашааны температур нь түүний гарал
үүсэл, оршин тогтнохын зүй тогтол, орчны
байгалийн онцлогтой нягт ...
Рашааны хийн найрлага
Байгалийн ус бүхэнд янз бүрийн хий
ууссан ба холилдон байдаг бөгөөд түүний
ихэнх хувийг азот, метан ...
Рашааны хүчиллэг буюу
шүлтлэг чанар
• Байгалийн ус, рашаан болон ус
бүхий ямар ч уусмал дотор
устөрөгч ба гидроксилон хамт...
Рашааны хүчиллэг буюу
шүлтлэг чанар
1

Их хүчиллэг

РН нь 3.5-аас бага

2

хүчиллэг

РН нь 3.5-5.5

3

сул хүчиллэг

РН нь...
Рашааны химийн найрлага
Ихэнх давс хужрын зүйл нь усанд
уусахдаа ион хэмээх нэмэх цэнэгтэй
жижиг хэсгүүдийг үүсгэдэг. Нэмэ...
Монгол орны рашааны
мужлалт
Монгол орны нутаг дэвсгэр дээрх рашаануудыг
дараах үндсэн мужуудад хуваана.
• Нүүрсхүчлийн хий...
Монгол орны рашааны
мужлалт
• Метан, азотот давхарга ба шорвог
рашааны муж.
Нэгдүгээр мужид химийн найрлагаар
ихэвчлэн сул...
Монгол орны рашааны
мужлалт
Аялал жуулчлал,амралт
сувиллын газар зүйн мужлалт
Манай орны нутаг дэвсгэрт амралт
сувилал, аялал жуулчлалыг
хөгжүүлэхэд б...
Аялал жуулчлал,амралт
сувиллын газар зүйн мужлалт
Аялал жуулчлал амралт сувиллын
газар зүйн 3 мужид хуваан авч
үздэг байна...
Манай орны нийт рашаанд амралт
сувиллын аялал жуулчлалын их
мужуудын эзлэх хувь
Монгол орны рашааны нөөц
• Манай улсын хувьд ардын хувьсгалаас
хойшхи жилүүдэд албан ёсны судалгаа
шинжилгээ хийгдэж 300 ш...
Монгол орны рашааны нөөц
Одоогоор улсын хэмжээнд ашиглаж
байгаа болон цаашид ашиглах 9
рашаан, бүс нутгийн хэмжээнд цаашид...
Монгол орны рашааны нөөц
бүс нутгаар
Монгол орны рашааны нөөц
• Манай орны нийт рашааны нөөцийн
31% нь Төвийн бүсд, 28% нь Хангайн
бүсд оршдог ба энэ бүсд мана...
Монгол орны рашааны
нөөц ашиглалтын байдал
Монгол орны рашаан сувиллын
аялал жуулчлалын өнөөгийн байдал
• Манай улсад 2011 оны байдлаар
рашаан сувиллын чиглэлээр үйл...
Рашаан сувиллын газруудын
үйлчлүүлэгчдийн тоо хэмжээ
Рашаан сувиллын аялал жуулчлалын
олон улсын хөгжлийн хандлага
• Дэлхийн хүн амын өсөн нэмэгдэж
байгаа хэрэгцээнд хүмүүсийн...
Рашаан сувиллын аялал жуулчлалын
олон улсын хөгжлийн хандлага
• Рашаанд амрах хүмүүсийн тоо XVIII зууны
сүүлээр нэг жилд 3...
Рашаан сувиллын аялал жуулчлалын
олон улсын хөгжлийн хандлага
• Японд 1948 онд батлагдсан рашааны
тухай хуульд рашааны тод...
Японы рашаан сувиллын аялал
жуулчлал
• Японы арлууд галт уулаар элбэг бөгөөд энд
тэнд бараг бүх нутагт нь рашааны булаг эл...
Японы рашаан сувиллын аялал
жуулчлал
• VII-VIII зууны түүхийн сурвалж бичгээс рашаан
сувиллын тухай бичсэн түүхүүд олон ба...
Европын рашаан сувиллын аялал
жуулчлал
• Рашааныг ангилаар SPA буюу HOT SPRINGS
гэдэг. SPA гэдэг нь Бельги улсын нэгэн тос...
Ашигласан материал
• “Монгол орны рашааны тухай ойлголт”
З. Нарангэрэл УБ 2011
• “Монгол орны рашааны нөөц”
Н. Жамсансүрэн...
БАЯРЛАЛАА
Upcoming SlideShare
Loading in...5
×

Rashaanii nuuts

1,244

Published on

1 Comment
3 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
1,244
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
0
Comments
1
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "Rashaanii nuuts"

  1. 1. Монгол орны рашааны нөөц Лекц №8 Бэлтгэсэн: Б.Мөнгөнтуул Бизнес Менежментийн тэнхим Улаанбаатар Их Сургууль
  2. 2. Дэд сэдвүүд  Рашааны тухай ойлголт, төрөл ангилал  Монгол орны рашааны мужлалт  Монгол орны рашааны нөөц, тэдгээрийн онцлог  Монгол орны рашаан сувиллын аялал жуулчлалын өнөөгийн байдал
  3. 3. Рашааны тухай ерөнхий ойлголт, төрөл ангилал  Хүн төрөлхтөн эрт цагаас эхлэн рашаан ус ашиглан судалж, элдэв өвчин эмгэгээ эмнэн сувилж ирсэн баялаг түүхтэй.  Рашаан гэдэг нь эртний Энэтхэгийн бичгийн хэлний санскрит үг бөгөөд дуудлага нь (rasauna) гэж дуудагддаг. Санскритаар рашааныг (amrita) гэж нэрлэдэг. Харин Японоор (onsen), Англиар (spa буюу hot springs) гэдэг.
  4. 4. Рашааны тухай ерөнхий ойлголт, төрөл ангилал • Рашаан гэдэг бол амтат шүүдэр, амтат цай, худаг ус, мөнхийн ус гэсэн утгатай. Энэтхэгийн энэ рашаан гэдэг үгийг манай улс бүр эрт Хүннү улсын үед авсан бололтой. Эрт үеэс холдон салж сарнисан Монголын олон овог аймгууд рашааныг рашаан гэдгээр барахгүй VIII- IX зууны үед мөн түүнээс өмнө ч ойр хол холилдон явсан Түрэг угсаатан үндэстэн болон Кавказ, Дундад Азийнхан рашааныг “арасан”, “аршан” , “рашан” гэх зэргээр ижил төстэй дуудаж байсан нь бүгд нэг гаралтай үг болохыг гэрчилдэг.
  5. 5. Рашааны тухай ерөнхий ойлголт, төрөл ангилал Рашааныг хамгийн товчхоноор тодорхойлбол: Физик-химийн үзүүлэлтүүд нь хүний бие махбодид анагаах илааршуулах зохистой нөлөө үзүүлж чадах байгалийн, ихэнхдээ газар доорхи усыг рашаан гэнэ.
  6. 6. Рашааныг үнэлэх үндсэн шалгуурууд болон стандартууд Рашааны физик-химийн үзүүлэлтүүд хэмээх ойлголтод хийн ба химийн найрлага, ерөнхий эрдэсжилт, шүлтлэг хүчиллэг шинж болон температур, цацраг идэвхит чанар, органик бодис зэрэг багтах бөгөөд тэдгээр нь тодорхой хэмжээний агуулгатай байж анагаах эмчлэх шинж чанарыг бүрдүүлнэ.
  7. 7. Рашааны эрдэсжилт (ууссан давсны хэмжээ) • Уудаг рашааны анагаах чанар аливаа усны хэрэгцээний чанарыг үнэлэхэд химийн найрлагаас гадна эрдэсжилтийг нь авч үзэх хэрэгтэй. • Рашаан сувилалд цэнгэгээс эхлээд давстай хүртэл янз бүрийн эрдэсжилт бүхий усыг хэрэглэдэг учраас рашааныг 6 хуваадаг. Эрдэсжилтийн хэмжээ Шинж 1 2.0 г/л сул эрдэсжилт 2 2.0-5.0 г/л бага эрдэсжилт 3 5.0-15.0 г/л дунд эрдэсжилт 4 15.0-35.0 г/л их эрдэсжилт 5 35.0-150р.0 г/л шорвог ус 6 150.0 г/л-ээс дээш гашуун шорвог
  8. 8. Рашааны температур • Рашааны температур нь түүний гарал үүсэл, оршин тогтнохын зүй тогтол, орчны байгалийн онцлогтой нягт холбоотойгоос гадна хүн, амьтны биед асар их нөлөөтэй байдаг. Рашааныг температурынх нь хувьд дараах 4 бүлэгт хуваана. Температур Шинж чанар 1 200-аас бага хүйтэн 2 200-350 бүлээн 3 350-420 халуун 4 420- аас дээш маш халуун
  9. 9. Рашааны хийн найрлага Байгалийн ус бүхэнд янз бүрийн хий ууссан ба холилдон байдаг бөгөөд түүний ихэнх хувийг азот, метан (намгийн хий), устөрөгч, хүхэрт-устөрөгч, нүүрс хүчлийн хий эзэлдэг. Рашаануудыг зонхилох хийгээр нь нүүрс хүчлийн хийтэй, азоттой, хүхэрт- устөрөгчтэй азот ба нуурс хүчлийн хийтэй, нүүрч хүчлийн ба метан хий гэж ангилж болно. Гэхдээ энэ хийнүүд нь ууссан ба холилдон орших бүх хийн эзлэхүүний 10%-иас доошгүйг эзэлдэг.
  10. 10. Рашааны хүчиллэг буюу шүлтлэг чанар • Байгалийн ус, рашаан болон ус бүхий ямар ч уусмал дотор устөрөгч ба гидроксилон хамт байдаг учир уусмал дотор энэ хоёр бодисын хэмжээ ба хоорондын харьцаагаар шингэний хүчиллэг, шүлтлэг чанарыг тодорхойлдог. Рашааныг хүчиллэг ба шүлтлэг чанараар нь үндсэнд нь 5 хувааж болно.
  11. 11. Рашааны хүчиллэг буюу шүлтлэг чанар 1 Их хүчиллэг РН нь 3.5-аас бага 2 хүчиллэг РН нь 3.5-5.5 3 сул хүчиллэг РН нь 5.5-6.8 4 саармаг РН нь 6.8-7.2 5 сул шүлтлэг РН нь 7.2-8.5 6 шүлтлэг РН нь 8.5 дээш
  12. 12. Рашааны химийн найрлага Ихэнх давс хужрын зүйл нь усанд уусахдаа ион хэмээх нэмэх цэнэгтэй жижиг хэсгүүдийг үүсгэдэг. Нэмэх цэнэгтэй хэсгүүдийг катион, хасахыг анион гэдэг. Усанд байгаа бодисын хэмжээ тэдний хоорондын харьцааг, өөрөөр хэлбэл химийн найрлагыг анион, катионоор тодорхойлж тэмдэглэдэг. Усыг химийн найрлагаар нь олон янз ангилдаг.
  13. 13. Монгол орны рашааны мужлалт Монгол орны нутаг дэвсгэр дээрх рашаануудыг дараах үндсэн мужуудад хуваана. • Нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааны муж. Ийм рашаанууд нь унтарсан галт уул бүхий газар тархмал тохиох бөгөөд Дорнод монголын тал нутгийн хойд хэсэг, Хэнтийн уулархаг орны төв ба зүүн шувтаргат оршино. • Азотот халуун рашааны муж. Халуун рашаанууд нь манай орны хойд ба баруун хойд хэсэгт тархан оршино. Тэнд газрын гүн хагарал элбэг байдаг.
  14. 14. Монгол орны рашааны мужлалт • Метан, азотот давхарга ба шорвог рашааны муж. Нэгдүгээр мужид химийн найрлагаар ихэвчлэн сульфат буюу хлорид натри, нүүрсхүчлийн хий ихтэй хүйтэн рашаан, харин хоёрдугаар мужид химийн найрлагаар ихэвчлэн сульфат гидрокарбонат-кальц натрит хааяа сульфат натри бүхий голдуу азотоор хийжсэн халуун рашаанууд багтана. • Рашаан ховортой нутгийн муж
  15. 15. Монгол орны рашааны мужлалт
  16. 16. Аялал жуулчлал,амралт сувиллын газар зүйн мужлалт Манай орны нутаг дэвсгэрт амралт сувилал, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд байгаль эдийн засаг нийгмийн тохиромжтой байдлаараа харилцан адилгүй нөхцөл -нөөцтэй тул төрөл чиглэл үйл ажиллагааны улирлын онцлог, ландшафтад эргэж үзүүлэх хүн амын нутагшил зэргийг харгалзан үзэж ангилсан байдаг.
  17. 17. Аялал жуулчлал,амралт сувиллын газар зүйн мужлалт Аялал жуулчлал амралт сувиллын газар зүйн 3 мужид хуваан авч үздэг байна. Үүнд: – Амралт сувилал, аялал жуулчлалын бүх төрлийг хөгжүүлж болох их муж – Амралт сувилал, аялал жуулчлалыг хязгаарлагдмал хөгжүүлэх их муж – Амралт сувилал, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хязгаарлагдмал их муж гэсэн гурван мужлал болгосон.
  18. 18. Манай орны нийт рашаанд амралт сувиллын аялал жуулчлалын их мужуудын эзлэх хувь
  19. 19. Монгол орны рашааны нөөц • Манай улсын хувьд ардын хувьсгалаас хойшхи жилүүдэд албан ёсны судалгаа шинжилгээ хийгдэж 300 шахам рашаан усыг илрүүлсэн. Одоогийн байдлаа рашааны үнэлэмж хангахуйц 90 гаруй ордтойгоос халуун рашааны орд 40, хүйтэн рашааны орд 52, байгалийн халуун уур бүхий орд 1, рашаан төст булаг 108, бичил орчин бүхий хүчин зүйлүүд байгаагаас гадна эмчилгээний лаг, наанги шавартай 40 гаруй нуур, шаврын орд газар судлагдсан байна.
  20. 20. Монгол орны рашааны нөөц Одоогоор улсын хэмжээнд ашиглаж байгаа болон цаашид ашиглах 9 рашаан, бүс нутгийн хэмжээнд цаашид ашиглах 3 рашаан , аймгийн хэмжээнд ашиглаж байгаа буюу цаашид ашиглах 18 рашаан , сумын хэмжээнд ашиглаж байгаа буюу цаашид ашиглах 15 рашаан , цаашид ашиглах эмчилгээний нуур болон шаврын орд 12 , цаашид савлаж ашиглах рашаан 11 байна.
  21. 21. Монгол орны рашааны нөөц бүс нутгаар
  22. 22. Монгол орны рашааны нөөц • Манай орны нийт рашааны нөөцийн 31% нь Төвийн бүсд, 28% нь Хангайн бүсд оршдог ба энэ бүсд манай орны улсын болон аймаг орон нутгийн томоохон рашаан сувиллын газрууд эдгээр рашааны нөөцийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байгаа билээ. Эдгээр бүсүүдийн рашаанууд нь азотот халуун рашаан болон азотот давсархаг ба шорвог рашаануудын бүлэгт багтдаг.
  23. 23. Монгол орны рашааны нөөц ашиглалтын байдал
  24. 24. Монгол орны рашаан сувиллын аялал жуулчлалын өнөөгийн байдал • Манай улсад 2011 оны байдлаар рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй улс, орон нутгийн чанартай 50 гаруй рашаан сувиллын газар байна. Үүнээс улсын 10, аймаг орон нутгийн 16, сум орон нутгийн 20 гаруй рашаан сувиллын газар амрагч жуулчдыг хүлээн авч ажиллаж байна.
  25. 25. Рашаан сувиллын газруудын үйлчлүүлэгчдийн тоо хэмжээ
  26. 26. Рашаан сувиллын аялал жуулчлалын олон улсын хөгжлийн хандлага • Дэлхийн хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд хүмүүсийн жуулчлах хэлбэр, идэвхитэй амьдралын хэлбэр орчин цагт хот суурин, үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн, байгаль орчны бохирдол, нийгэм эдийн засгийн стресс нь хүмүүс хотоос зайдуу цэвэр агаарт гарч идэвхитэй амралтын хэлбэрүүд болон аялал жуулчлал тэр дундаа эрүүл мэндийн, амралт сувиллын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагыг гаргаж байна.
  27. 27. Рашаан сувиллын аялал жуулчлалын олон улсын хөгжлийн хандлага • Рашаанд амрах хүмүүсийн тоо XVIII зууны сүүлээр нэг жилд 3 800 000 байсан бол XXI зууны эхэн үе гэхэд 36 800 000 буюу 9,5 дахин нэмэгджээ. Дэлхийн хэмжээний рашаан сувиллын аялал жуулчлалын олон улсын хөгжлийн хандлагыг авч үзвэл Ази болон Европын улс орнуудад харилцан адилгүй хөгжиж байна. Жишээ нь: Япон улсад рашааныг ихэвчлэн амралтын хобби маягаар хөгжүүлж байгаа бол Солонгос улсад гоозүй болон гоо сайхны чиглэлээр хөгжүүлж ашиглаж байна. Харин Европт зөвхөн орчин үед рашааныг эмчийн зааврын дагуу эмийн журмаар ашиглаж байна.
  28. 28. Рашаан сувиллын аялал жуулчлалын олон улсын хөгжлийн хандлага • Японд 1948 онд батлагдсан рашааны тухай хуульд рашааны тодорхойлолт, стандартыг заасан байна. – Эх булгаас ундрахад 25-аас дээш өндөг градустай байх – 1 литр усан дотор 1000 мг-аас дээш эрдэс агуулсан байх – Доорх элементүүдээс аль нэгийг нь заавал агуулах. CO2, Li, Sr, Ba, Fe, Mn, H, Br, F, S гэх мэт.
  29. 29. Японы рашаан сувиллын аялал жуулчлал • Японы арлууд галт уулаар элбэг бөгөөд энд тэнд бараг бүх нутагт нь рашааны булаг элбэг байдаг. Япон улсын нутаг дэвсгэр дээр нийт 12000 гаруй рашаан байдаг. Японд ийм олон рашаан байгаагийн учир нь галт уул элбэг байгаагаас болдог ажээ. Үүнээс гадна: – Байнга газар хөдөлдөг учраас завсраар нь рашааны ус ундарч байдаг – Бороо их ордог бөгөөд газарт шингэх усаар баян – Физик газарзүйн үүднээс үзвэл харьцангуй залуу бөгөөд галт уулсын ихэнх нь унтарч амжаагүй галт уулс юм.
  30. 30. Японы рашаан сувиллын аялал жуулчлал • VII-VIII зууны түүхийн сурвалж бичгээс рашаан сувиллын тухай бичсэн түүхүүд олон байдаг. Ер нь Японд бурхан шашин орж ирэхээс өмнөх үеэс уламжлагдаж ирсэн рашаан усаар биеэ угаавал ертөнцийн янз бүрийн бохир зүйлийг арилгах болно гэсэн сургаал байдгаас үзвэл рашаан усыг маш их эрт дээр үеэс хэрэглэж байсныг харуулж байна. Япончууд дээр үеээс рашааны эх булгийг нээснээр зочид буудал буюу сувиллын газрыг байгуулан эмчилгээ хийсээр, рашааныг эмчилгээний нэг арга гэж үзсээр иржээ. • 1920-1930-д оны эхэн үеэс эхлэн Японд аялал жуулчлал гэсэн ойлголт хөгжиж эхэлсэн бөгөөд нутгийн ихэнх хэсгээр төмөр замын сүлжээ байгуулагдсантай холбогдон улам их хүн рашаанд амрах болсон.
  31. 31. Европын рашаан сувиллын аялал жуулчлал • Рашааныг ангилаар SPA буюу HOT SPRINGS гэдэг. SPA гэдэг нь Бельги улсын нэгэн тосгоны нэр бөгөөд тус улсын нийслэлээс зүүн тийшээ 100д км зайтай газар оршдог. Дээр үед энэ тосгонд рашааны эх булаг анх нээгдсэнтэй холбоотой юм. • Рашааны эх булаг дэлхийн улс оронд тархсан байдаг боловч газар газар янз бүрийн аргаар ашигладаг. Европт бол ерөнхийдөө ихэнх рашааныг зөвхөн уух эмчилгээнд ашиглаж байгаа бөгөөд Япон болон азийн орнуудын улсууд шиг банн дүүргээд орно гэж бараг байхгүй. Халуун рашаан усанд орсон ч хэзээ ч нүцгэн орохгүй зөвхөн усны хувцастай ордог.
  32. 32. Ашигласан материал • “Монгол орны рашааны тухай ойлголт” З. Нарангэрэл УБ 2011 • “Монгол орны рашааны нөөц” Н. Жамсансүрэн УБ 1999 • “Монгол орны рашааны судалгаа, ашиглалтын одоогийн байдал ба хэтийн төлөв” О.НамнандоржУБ 1996 • Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр 2005 он
  33. 33. БАЯРЛАЛАА

×