• Save
Culture
Upcoming SlideShare
Loading in...5
×

Like this? Share it with your network

Share
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
484
On Slideshare
481
From Embeds
3
Number of Embeds
1

Actions

Shares
Downloads
0
Comments
0
Likes
0

Embeds 3

http://ububa06.blogspot.com 3

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Лекц №10 Соѐлын тухай ойлголт Бэлтгэсэн: Б. Мөнгөнтуул Улаанбаатар Их Сургууль Бизнес Менежментийн тэнхим
  • 2. Агуулга  Соѐлын талаарх ойлголтууд  Соѐл судлалын ухагдахуун ба соѐлын үүрэг  Соѐлын бүрэлдэхүүн  Дэлхийн соѐлын түүхэн тойм
  • 3. Соѐл гэж юу вэ?  Соѐл гэдэг бол оюун ухаант хүн төрөлхтөн буй болсон цагаасаа эхлэн бүтээсэн үнэт зүйл юм.  Соѐл судлалын түүхэнд эртний сэтгэгчид соѐлын тухай олон янзын тодорхойлолт дүгнэлтүүд гаргасан байдаг.
  • 4. Соѐл гэж юу вэ?  XX зуунд соѐлын тухай 10 орчим тодорхойлолт байсан.  XX зууны дунд үед бараг хагас мянгад хүрсэн.  Германы Шиллер “Хүний хүнлэг чанар түүний оюуны баялаг” гэж үзсэн.
  • 5. Судлаачдын үзсэнээр соѐл хэмээх ойлголтын агуулгыг бүрдүүлэх гол сурвалж нь үндсэн 4 санаанд тулгуурладаг гэж үзжээ. 1. Бүтээн туурвих үйлдвэрлэн боловсруулах үйл ажиллагаа 2. Хүмүүсийн боловсрол, хүмүүншил төлөвшил 3. Хайрлах хүндэтгэх, итгэх, бишрэх, эрхэмлэх 4. Үнэт зүйлийг бүтээж буй оюун ухаан
  • 6. Эдгээрээс үзэхэд соѐлыг дараах байдлаар тодорхойлж болно.  Ерөнхий утгаараа соѐл гэдэг нь хүний оюун ухаан хөдөлмөр шингэсэн үнэт баялаг юм.  Соѐл бол байгалийн үзэгдлээс эрс ялгаатай. Зөвхөн хүний нийгэмд байдаг онцгой үзэгдэл бөгөөд оюун ухаанаар бүтээгдсэн хоѐр дахь байгаль юм.
  • 7.  Хүний оюун ухаан соѐлыг буй болгосон бол соѐл эргээд хүнийг төлөвшүүлдэг.  Соѐлыг бүтээдэг хүн өөрөө байгаль орчиндоо соѐлтой хандах ѐс. Байгалийг танин мэдэх тусмаа байгальд соѐлтой ханддаг. Энэ хандлага нь байгалийг хайрлан хамгаалах, унаган дүр төрхөөр нь байлгах үзлээр илэрдэг.
  • 8. Эртний Грект Уницероны үеэс эхлээд соѐлыг:  Материаллаг (техник, технологийн харилцаа эд ахуйн материаллаг бүтээл бүтээгдэхүүн)  Оюун санааны (оюуны бүх бүтээл: Философи, шашин, ѐс зүй, гоо зүй шинжлэх ухаан, урлаг гэх мэт) гэж хуваадаг байв.
  • 9.  Материаллаг соѐл бол объектив бодит байдал юм. Энэ нь аль ч төрлийн хүрээнд хамаарагддаг.  Оюуны соѐл нь хүний оюуны чадавхи авъяас билгийн хүчээр бий болдог. Энэ бүхнээс үзэхэд нэг ѐсондоо соѐл гэдэг бол хүнээр хүн хийх хамгийн зохистой хэрэгсэл мөн.
  • 10. Соѐл судлалын ухагдахуун Соѐл гэдэг үг эртний Римийн “Газар боловсруулах” гэсэн утгатай латин үг. Соѐл бол хүнтэй хамт, хүний нийгэмтэй хамт хөгжсөн. Энэ нь хүний үйл ажиллагаа ба сэтгэцийн хүч нь үнэт зүйлийг бий болгодог гэсэн ойлголт юм.
  • 11. Соѐл судлалын шинжлэх ухааныг бол Америкийн эрдэмтэн Л.Уайб юм. Тэрээр соѐлыг 3 төрөлд авч үзсэн.  Технологийн соѐл  Нийгмийн соѐл  Оюун санааны соѐл
  • 12.  Технологийн соѐл Үйлдвэрлэлийн хөгжил, хүн байгаль хоѐрын соѐлын асуудлыг авч үздэг.  Нийгмийн соѐл Хүмүүсийн хоорондын харилцаа, эдийн засаг, гоо сайхан, ѐс суртахуун, харилцааны соѐлыг авч үздэг.  Оюун санааны соѐл Сүсэг бишрэл, домог, итгэл, үнэмшил, мэдлэг зэргийг хамааруулж үздэг.
  • 13. Соѐлын үүрэг  Байгалийн хуулийг танин мэдэхэд туслах  Нийгмийг, хүнийг танин мэдүүлэх  Нийгмийн удамшлыг бий болгох  Хүн нийгмийн бахархал, дурсамжийг бий болгох  Харилцааг зохицуулах  Хууль эрхийг сахиулах  Хэрэглээгээ зөв тогтоох, (сайн муу, сайхан муухайг танин мэдэх чадвар олгох)  Хүмүүсийн харилцааг сэтгэл зүйн дарамтаас чөлөөлөх (бие, оюун санааны)
  • 14. Соѐл гэж юу вэ? Соѐл гэдэг нь хэсэг бүлэг хүмүүсийн амьдралын арга, хэв маяг юм.
  • 15. Соѐлын бүрэлдэхүүн хэсгүүд • Хэл • Байр сууц, оромж • Хувцаслалт • Эдийн засаг • Шашин • Боловсрол • Үнэ өртөг • Уур амьсгал • Засгийн газар ба хууль • Урлаг, тоглоом наадгай
  • 16. Боловсрол •The development of the mind and character through study and training •Бэлтгэл болон сургалтын үндсэн дээр оюун ухаан болон зан төлөвийг хөгжүүлэх
  • 17. Хэл -Spoken or written words; human speech -Бичгэн болон аман үгс, хүний яриа
  • 18. Байр, сууц, оромж -Something that protects from the weather or from danger. -Цаг агаар болон аюулаас хамгаалах зүйл
  • 19. Хувцаслалт -Things worn to cover the body -Биеийг халхлахын тулд өмссөн зүйл
  • 20. Эдийн засаг - The way that money and goods are used by people -Хүмүүсийн мөнгө болон бараа бүтээгдэхүү нийг хэрэглэх арга зам
  • 21. Шашин -A System of beliefs that goes beyond human powers -Хүний хүчээс гаднах итгэлийн систем, тогтолцоо
  • 22. Values - Ideals or beliefs that guide the way people live
  • 23. Climate -The usual weather that a place has -Тухайн газрын цаг агаар
  • 24. Засгийн газар болон хууль - Rules made and enforced by the government of a country - Тухайн улсын засгийн газраас даган мөрдүүлэхээр гаргасан дүрэм журам -
  • 25. Entertainment/Recreation -Something that is done for fun or relaxation - Амралт болон зугаа цэнгэлд зориулан гаргасан зүйл
  • 26. Дэлхийн соѐлын түүхэн тойм
  • 27. Хүй нэгдлийн үеийн соѐл Хүй нэгдлийн үе нь одоогоос 40-өөд мянган жилийн тэртээгээс МЭӨ 4000 жил хүртлэх хугацаанд оршсон ажээ. Хүй нэгдлийн үе нь чулуун зэвсгийн хэд хэдэн үеийг дамжсан. • Палеолит ба хуучны чулуун зэвсгийн үе • Мезолит ба дунд чулуун зэвсгийн үе • Неолит ба шинэ чулуун зэвсгийн үе
  • 28. Хүй нэгдлийн үеийн соѐл Энэ үед соѐлын зарим элемент үүссэн. Жишээ нь: Шашны анхны төлөөлөл хэлний эх үүсвэр,муу муухай, сайн сайхны ялгааг ойлгох гэх мэт. Шинэ чулуун зэвсгийн үед урлагийн эх суурь тавигдсан:  Дүрслэх урлаг  Дуу хөгжим  Бүжиг (байгалийн үзэгдлийг дуурайн дүрслэх)
  • 29. Хүй нэгдлийн үеийн соѐл  Мод, чулуу, арьсыг ашиглан хувцас хунар, зарим       эд зүйл хийж эхэлсэн Маги-домд шүтэх,Тотемизм-онгонд шүтэх, Анимизм-сүнсэнд шүтэх үзэл үүссэн. Хэт цахиур нум, сум гарсан. Дуурайж зурах урлагийн эх нь тавигдсан. Мод ургамлаар сав суулга хийгдэж, нохойг гэрийн амьтан болгосон Ан агнуур газар тариалан эрхлэх болсон нь соѐлын эх бүрэлдсэн. Домог сэтгэлгээ хөгжсөнөөс хүний ухамсар сэтгэхүйд нөлөөлсөн.
  • 30. Эртний Египетийн соѐл  Эртний Египетийн соѐл нь МЭӨ мянган жилийн сүүлчээс манай тооллын 332 он хүртэл Египет улсад оршин тогтносон.  Эртний Египетийн соѐл бол үндсэндээ шашны соѐл байсан бөгөөд амьтан бүхнийг шүтдэг, өөрийн эх орноо дээд тэнгэрийн бүтээл гэж үзэн улсынхаа хааныг бурхны элч гэж үзэж байсан.
  • 31. Эртний Египетийн соѐл Египет улсын хаанчлалын 3 үе ба соѐлын хөгжил. 1. Эртний хаадын үе (Газар тариалан, бичиг үсэг, барилга, чулуу, тоосгоны үйлдвэрлэл хөгжиж, ном бүтсэн) 2. Дунд хаанчлалын үе (Метал хайлуулж эд зүйлс болон хүрэл зэвсэг хийгдсэн. Шилэн урлал, анагаах ухаан, математик хөгжин, уран баримал пирамидын урлаг хөгжсөн) 3. Шинэ хаанчлалын үед (утга зохиол хөгжсөн)
  • 32. Эртний Грекийн соѐл  Грекчүүд соѐлын бүх салбар тэр тусмаа шинжлэх ухааны салбарт гавьяа байгуулсан бөгөөд орчин үеийн сэтгэлгээний салбарыг үндэслэгч эцэг гэж дэлхийд хүлээн зөвшөөрдөг.  Орчин үеийн урлагийн бүх төрөл зүйл Грекээс эхтэй бөгөөд философи эртний Грекээс эх авч хөгжсөн. (Сократ, Платон, Гераклит, Аристотель)
  • 33. МЭӨ V-IV зуун Эртний Грекийн соѐлын хөгжлийн сонгодог үе юм. Энэ үед:  Шинжлэх ухааны судлал хөгжсөн.  Нарны хуанли тэнгэр газрын зураглал бий      болсон. Бие сэтгэлээрээ өв тэгш чөлөөт шүтэн бишрэх үзэл дэлгэрсэн. Боловсрол хүмүүжлийг эрхэм болгосон. Одон орон, сансар судлал, түүх судлал хөгжсөн. Орчин үеийн урлагийн бүх төрөл зүйлийн эхлэл бий болсон. Анхны мөнгөн тэмдэгт бий болсон.
  • 34. Эртний Римийн соѐл  Эртний Римийн соѐл нь МЭӨ VIII зуунаас МЭ 1476 он хүртлэх үеийг хамардаг.  Эртний Римийн соѐл нь эртний Грекийн соѐлын хэсэг буюу төгсгөл юм.  МЭ V зуунд загалмайтны шашин буюу Христосийн шашин дэлгэрсэн. Есүс Христийг ертөнцийн эзэн хэмээн шүтэж эхэлсэн.  Римийн соѐлын гол төлөөлөгч нь Цицерон бөгөөд тэрээр уран илтгэгч зохиолч, нийтлэгч улс төрч байсан.
  • 35. Византын соѐл МЭ 1395-1453он  1330 онд Константин Неополь хот Византын нийслэл болсноор соѐл иргэншлийнх нь суурь тавигдсан.  Өөрсдийн үе угсааг Римчүүдээс үүсэлтэй гэж үздэг ба соѐлын үндсэн агуулга нь Христос шашны соѐл байв.  Гар урлал эрчимтэй хөгжиж, бурханы хөргийг эрхэмлэдэг байсан.  Сүм хийдийн уран барилга хөгжсөн.
  • 36. Эртний Энэтхэгийн соѐл  Эртний Энэтхэгийн соѐл МЭӨ 3000 МЭ VI зуун     юм. (“Арийчүүд”, “Брахманчууд”, “Мэргэдийн орон” гэдэг байсан.) Шинжлэх ухаан урлагийн төрлүүд хөгжсөн. Математик одон орон, хэл шинжлэл, анагаах ухаан хөгжсөн. Уран сайхны соѐл, утга зохиол хөгжсөн. Буддизм эрчимтэй өрнөн дэлгэрч байсан. Энэтхэгийн уламжлалт соѐлыг өөр хоорондоо салшгүй холбоотой дуу, хөгжим бүжиггүйгээр төсөөлөх аргагүй. Үүний нийтлэг чанарыг кино урлаг нь илэрхийлдэг.
  • 37. Эртний Хятадын соѐл МЭӨ 2000 жилийн тэртээгээс үүссэн гэж үздэг. Онцлог нь:  Бодит амьдралыг эрхэм болгодог. (амьдарч буй энэ биенд ашигтай юм юу байна)  Зан үйл, төр нийгмийн билэгдлийг гол болгодог байсан.  Тэнгэр байгалийг шүтэж ирсэн.
  • 38. МЭӨ 1000 жилийн үеэс Хятадад нийгэм эдийн засгийн дэвшил гарсантай уялдаж соѐлын амьдралд өөрчлөлт болсон:  Газар тариаланд усжуулалт буй болж хотууд төвлөрч      байсан. Кунз-хүмүүсийн харилцааны тухай үзэл дэлгэрсэн. Даосизм хэмээх шашны урсгал (байгалийг танин мэдэх) дэлгэрсэн. Легизм ѐс суртахууны, горим журмын тухай зэрэг үзэл сурталууд байсан. Цаасны үйлдвэр, одон орон байгаль судлал хөгжсөн. Уран сайхны соѐл их хөгжсөн. Уран барилга (Цагаан хэрэм Бээжингээс 750км зайд оршино. Өргөн нь 5-8м өндөр 10м)
  • 39. Дундад зуун өрнийн ба сэргэн мандалтын үеийн соѐл      Энэ нь XV-XVI зууны үе юм. Дундад зуун бол дайн дажинаар дүүрэн байсан, хүн төрөлхтний гунигт үе. Онцлог нь: Феодалын нийгмийн харилцаа тогтсон. Техникийн шинжлэх ухааны эхлэл тавигдсан. Шашны үзэл сургаал дэлгэрсэн XI-XII зууны сүм хийдүүд буй болж тэр орчинд сургууль номын сан, гар урлал төвлөрсөн XIII зууны эхээр оюун ухааныг дээдэлсэн реалист чиглэл гол хандлага болсон.
  • 40. Сэргэн мандалтын үеийн соѐл XIV-XVI зууны үе хамаарагдана. Гол орон нь Итали улс юм. Сэргэн мандалтын үеийн соѐл нь гол төлөв урлагийн бүтээл, шинжлэх ухааны ололт дээр тулгуурласан байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэлгээнд шилжсэн үе юм. Иймд шинэ үеийн иргэншилд шилжих дэвшлийн чухал үе гэж үздэг.
  • 41. Сэргэн мандалтын үеийн соѐлд нөлөөлсөн хүчин зүйлүүд:  Газар зүйн их нээлт.  Дэлхийн тухай мэдлэг, төсөөлөл өргөжсөн.  Сэхээтний шинэ давхаргууд буй болсон.  Оюун ухааны реализм гол хандлага болсон.  Хүнлэг үзэл дэлгэрсэн  Хүмүүс бурханы өмнө тэгш эрхтэй гэдгийг хуулийн өмнө тэгш эрхтэй хэмээн сольж байсан.  Урлаг уран бүтээл нэрд гарсан. (Ленардо да Винчи, Шекспир)
  • 42. Соѐн гэгээрүүлэгчдийн соѐл XVIII зууны соѐн гэгээрүүлэгчдийн үеийн соѐл бол сэргэн мандалтын үеийн соѐлын үргэлжлэл байв. Энэ үзэл санаа XVII зууны II хагасаас гарч ирсэн бөгөөд гол төлөөлөгчдөд Английн философич Д.Ж.Локк (1632-1704), Францын Вольтер (1694-1778), Ж.Руссо, Германы Гѐте, Кант, АНУ Франклин нар байв.
  • 43. Соѐн гэгээрүүлэгчдийн үеийн гол тулгуур санаа нь:     “Шинэ нийгэмд хүрэх үндсэн хэрэглэгдэхүүн нь хүнийг гэгээрүүлэх, хүмүүжүүлэх, авъяас чадвар, боломж бололцоо, оюун ухааныг хөгжүүлж, шударга нийгмийг байгуулахад оршино” Энэ үед: Философи байгалийн шинжлэлтэй хамт хөгжсөн. Шинжлэх ухааны хувьсгал бий болж техникийн шинэ нээлтүүд гарсан. Урлагийн төрлүүд хөгжих нэг онцлог нь хийсвэрлэх хандлага гарч ирсэн. Австрийн Моцартын хөгжмийн бүтээлүүд сонгодог чиглэл болж гарч ирсэн.
  • 44. XX зууны соѐлын тойм XX зуун бол хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө үзэгдээгүй шинэ эрин үеийг нээсэн.  Байгалийн шинжлэлд олон чухал нээлт: Микро ертөнцийн дотоод гүн рүү нэвтэрсэн (атом цөмийн нээлт), суурь машины автомат систем, тооцон бодох электрон систем.  Сансарын уудмыг эзэмших ажиллагаа, Шинжлэх ухаан техникийн хувьсгалын зуун, иргэний ардчилсан хүмүүнлэг нийгэмшилтийн зуун гэж нэрлэх болсон.  XX зуунд 2 том дайн гарсан. Үүний үр дүнд буй болсон 2 системийн зөрчил илааршиж буй.
  • 45. XX зууны соѐлыг дараах 3 чиг хандлагад авч үзэж болно. Үүнд: 1. Уламжлалт ба хүмүүнлэгийн соѐл 2. Шинжлэх ухаан техникийн соѐл 3. Нийтийн соѐл
  • 46. Уламжлалт ба хүмүүнлэгийн соѐл Түүхийн олон үеийн туршид уламжлагдан хадгалагдаж ирсэн:  Аж төрөх ѐсны хэв маяг, зан заншил,  Төр шашны хийгээд иргэний баяр ѐслол,  Найр хурим, наадам цэнгээний ѐс горим,  ардын урлаг  Ёс суртахууны хэм хэмжээ зэрэг өргөн хүрээтэй асуудлууд хамаарагдана.
  • 47. Хүмүүнлэгийн соѐл нь бие хүний хүмүүжих гол орчин болдог. Хүмүүнлэгийн соѐл нь  Нийт хүн төрөлхтний нийтлэг шинж  Тухайн ард түмний үндэстний өвөрмөц онцлог шинжийг агуулж байдаг.  Уламжлалт хүмүүнлэгийн соѐлоосоо хөндийрвөл хүн чанараа алддаг.  Хүн төрөлхтний соѐл тухайн үндэстний соѐл хоорондоо органик холбоотой.
  • 48. Шинжлэх ухаан технологийн соѐл  XX зууны соѐлын гол чиглэл юм. Шинжлэх ухаан технологийн ололт амжилт гаргахын хирээр хүмүүсийн сэтгэхүйд цоо шинэ ухамсар бүрэлддэг.  XX зууны 2-р хагасын эхээр шинжлэх ухаан технологид асар их дэвшил гарснаар соѐлын амьдралд гүн гүнзгий өөрчлөлт гарсан.  Шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэл хүн хоорондын холбоо ойртон нягтарсан. Шинжлэх ухаан технологийн ололт нь хүмүүсийн аж төрөх ѐс төдийгүй оюун ухаан төлөвшил хүмүүжилд нөлөөлсөн.
  • 49. Нийтийн соѐл  Орчин үеийн хэвлэл мэдээллийн болон харилцаа     холбооны бүх хэрэгсэл реклам чимэглэл, спорт, үйлдвэрлэлийн урлаг зэрэг олон нийтийг хамарч, тэдний сонирхолыг илүү татаж байгаа хэсгийг нийтийн соѐлын хүрээнд хамааруулдаг. Нийтийн соѐлыг буй болгосон ууган орон нь АНУ юм. XX зуунд фото зураг, радио, кино үүссэн нь нийтийн соѐлын шинэ шат болсон. Үүний дараа телефон, телеграф, харилцаа холбооны хэрэгслүүд үүссэн. XX зууны 30-аад оноос телевизор буй болсон.
  • 50. Нийтийн соѐл  Нийтийн соѐл нь ардын соѐлоос ялгаатай бөгөөд ардын соѐл бол олон зуун жилийн уламжлалттай, өөрсдийн амьдралын утга учрыг илэрхийлдэг бол нийтийн соѐл нь ШУ технологийн дэвшлээр бий болдог.  Нийтийн соѐл нь орчин үеийн соѐлын хөгжлийн бодит шаардлагын дагуу гарсан бөгөөд нийгмийн хөгжилд цаашдын явцад улам түгээмэл болох соѐлын онцгой төрөл юм.  Нийтийн соѐлын орон зайг улам тэлж байгаа нэг зүйл бол интернет сүлжээ юм.
  • 51. Өнөөдөр нийтийн соѐлд хандаж байгаа үзэл бодлын хоѐр чиглэл байна. Үүнд:  Өөдрөг үзэлтнүүд буюу оптомистууд - дээд оюуны соѐл доошоо бууж нийтийн соѐлд ойртож байгаа нь нийтийн соѐлыг өөд татаж байгаа юм.  Гутрашгүй үзэлтнүүд буюу пессимистууд оюуны үнэт соѐл буурч нийтийн соѐлд шингэж байгаа нь оршин тогтнох байр сууриа алдаж доройтож байна.