• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
Agnuuriin aj nuuts
 

Agnuuriin aj nuuts

on

  • 629 views

 

Statistics

Views

Total Views
629
Views on SlideShare
534
Embed Views
95

Actions

Likes
0
Downloads
0
Comments
0

2 Embeds 95

http://ububa06.blogspot.com 90
http://www.ububa06.blogspot.com 5

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment
  • {}

Agnuuriin aj nuuts Agnuuriin aj nuuts Presentation Transcript

  • Ан агнуурын аялал жуулчлалын нөөц Лекц № Бэлтгэсэн: Б.Мөнгөнтуул Бизнес Менежментийн тэнхим Улаанбаатар Их Сургууль
  • Дэд сэдвүүд • Ан агнуурын аялал жуулчлал, түүний үүсэл хөгжил • Ан агнуурын аялалын төрлүүд • Ан агнуурын аялалын нөөц • Монгол орны ан агнуурын аялал жуулчлалын нөөц, тархалт • Ан ангуурын аялалын нөөцийн үнэлгээ
  • Ан агнуурын аялал жуулчлалын үүсэл хөгжил • Хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн хүмүүс ан хийх, загас барих, ургамлын үндэс, жимс түүж, зэрлэг ан амьтад барьж, гаршуулан маллах зэрэг аж ахуйг эрхэлж ирсэн түүхтэй. • МЭӨ 400-250 мянган жилийн тэртээх анчдын ул мөр, ан амьтны яс, хад чулуун дээрх анчид, ан амьтны сүг зураг зэргийг үлэмж хэмжээгээр илрүүлсэн.
  • Ан агнуурын аялал жуулчлалын үүсэл хөгжил • Европын жуулчин Марко Пологийн мэдээлсэнээс үзвэл 13-р зууны үед ан агнуур хамтын хөдөлмөрөөр явагддаг байсан нь нэг талаараа ядуу ардын аж амьдралын гол орлого, нөгөө талаар цэрэг эрсийн байлдааны сургуулилтын обьект болж байв. • Энэ түүхэн урт хугацаанд ан авын хэрэгсэл шийдэм, жад, сэлэм, гувчуураас нум сум, сааль занга, урхи, хавх зэрэгт шилжиж улмаар цахиур буу бий болсон түүхтэй.
  • Ан агнуурын аялал жуулчлалын үүсэл хөгжил • 17-р зууны үеэс Монгол орны ан амьтны баялгийг гадаад орнууд сонирхож өөрсдийн тагнуул, судлаачдыг аялал жуулчлал, хайгуулын хэлбэрээр явуулах нь ихэссэн байна. • 1972 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэдэд ан агнуулах журмийг батлан гаргасан.
  • Ан агнуурын аялал жуулчлалын үүсэл хөгжил • 1963 оноос манай улс ангийн аялал жуулчлалыг зохион байгуулалттайгаар явуулдаг болсон байна. • 1970-д оны сүүлээс 1990-д оныг агнуурын аялал жуулчлалын оргил үе гэж үзэж болох бөгөөд жилд 400-д анчин жуулчин хүлээн авч байсан.
  • Ан агнуурын аялал жуулчлал • Ангийн аялал бусад аяллын төрлөөс ялгаатай нь идэвхигүй байдлаар амрах бус /наран шарлага, шашин гэх мэт/ аль болохоор анчин жуулчин өөрийн хүч чадал, авъяас чадвар, оюун ухаанаа сорьсон нэг ёсондоо өөрөө өөртэйгөө тэмцэж байгалийн элдэв саад бэрхшээлийг сөрөн гарч өтлөж, өвгөрсөн, онд орохгүй болсныг нь сонгож агнадагаараа онцлогтой.
  • Ан агнуурын аялал жуулчлал • Анчин жуулчид нь нийгмийн хамгийн чинээлэг давхаргын хүмүүсээс гадна олон үеийн гөрөөч удамтай, ан гөрөөг хайрлах, өсгөн үржүүлэх талаар мэдлэг боловсролтой, өөрсдийнхөө зарцуулж байгаа мөнгөнөөс тодорхой хувийг ан амьтнаа хайрлан хамгаалах үйлсэд зарцуулдаг хүмүүс байдаг.
  • Ан агнуур нь экологийн ач холбогдолтой. • Анчин-жуулчид аливаа амьтны хамгийн том үзэсгэлэнтэй шилдэг олзворыг трофей сонирхдог. Хамгийн том гэдэг нь хамгийн хөгшин амьтан байдаг бөгөөд байгалийн жамаараа үхэх ан амьтдыг өндөр үнэ төлөн агнадгаараа эдийн засгийн өндөр ач холбогдолтой билээ.
  • Ан агнуурын аялал жуулчлал • Агнуурын ач холбогдолтой зэрлэг болон зориудаар өсгөн үржүүлж байгальд нь байршуулсан амьтдыг ан гэж нэрлэдэг. • Монгол улсын нутаг дэвсгэрт түр буюу байнга орших ан гөрөөс загас, шувуунаас манай улсын агнуурын фонд бүрдэнэ. • Агнуурын ач холбогдолтой гэдэгт тоо толгой, нөөцийн хэмжээ байгалийн хэвийн хорогдолоо нөхөн төлжиж үржих чадвартай, одоо агнагдаж байгаа буюу агнагдаагүй ч гэсэн агнах нөөцтэй амьтдыг хэлнэ.
  • Ан агнуурын аялал жуулчлал • Ан агнуур. Ан гэдэг нь агнуурын бүх амьтдын ерөнхий нэр бөгөөд түүнийг авлаж олзворлох үйлдлийг ан агнуур гэнэ. • Агнуурын амьтан гэж арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй ан амьтныг хэлдэг. • Агнуурын нөөц гэж агнуурын амьтны биологийн нөөцөөс хэвийн өсөлт, үржилтийг алдагдуулахгүй агнах, барих боломжтой тоо, хэмжээг хэлдэг.
  • Ан агнуурын аялал жуулчлал • Агнуурын трофей. Трофей гэдэг нь ялалтын тэмдэг гэсэн франц үг. Энэ үг нь монголчуудын ангийн ганзага буюу шилдэг олзвор гэсэн ойлголттой ойролцоо утгатай. Манай анчид ан ав хийснийхээ билэг хишгийг ерөөж, ганзага мялаах, ганзага хуваах, ганзага тараах зэрэг зан үйлийг дагадаг уламжлалтай байсан. Манай улсын ангийн трофей нь үзэмж хэмжээгээрээ дэлхийд том бөгөөд үзэсгэлэн төгөлдөрөөрөө гайхагддаг билээ. • Агнуурын отог. Агнуурын отог гэдэг анчин жуулчдыг хүлээн авч үйлчилдэг аялал жуулчлалын зохион байгуулалтын нэгэн нэгж бөгөөд ан агнуулахаар газарчлах, агнуурын хугацаанд жуулчдыг хоол хүнс унаагаар хангах үндсэн үүрэгтэй. Отгууд нь улирлын чанартай 6-11 сард голчлон ажилладаг.
  • Ан агнуурын аялал жуулчлал • Агнуурын амьтны сан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх унаган, нутагшсан буюу нүүдлийн агнуурын хөхтөн амьтан, шувуу, загаснаас бүрдэнэ.
  • Ан агнуурын аялал жуулчлал • “тархац нутаг” гэж тухайн амьтны нутагладаг, нүүдэллэдэг, тэдгээрийн амьдрах тохиромжтой нөхцөл бүрдсэн газар нутгийг хэлнэ. • "нэн ховор амьтан" гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хэлнэ. • "ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлнэ.
  • Ан агнуурын аялал жуулчлал • "агнуурын амьтан" гэж арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй ан амьтныг хэлнэ. • "агнуурын нөөц" гэж агнуурын амьтны биологийн нөөцөөс хэвийн өсөлт, үржилтийг алдагдуулахгүй агнах, барих боломжтой тоо, хэмжээг хэлнэ.
  • Ан агнуур • Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих: Иргэн өөрийн ахуйн хэрэгцээнд зохих төлбөр төлж, сумын засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг агнаж барихыг хэлнэ. гахай, бор гөрөөс, цагаан зээр, загас, шувууг агнана. • Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах барих: • Агнуурын ховор амьтанг судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар. • Гадаадын болон Монгол улсын иргэн тусгай төлбөр төлж • Нутаг дэвсгэрт агнуурын амьтны сүргийн бүтцийг зохицуулах • Спорт агнуурын чиглэлээр
  • Ан агнуур • Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр ан амьтан агнуулах барих : Тусгай Ан амьтан агнах, барих зөвшөөрөлийг хуваарилах тухай сайдын гаргасан журам нь хууль зүйн яаманд бүртгэгдэж, бүх нийтээр дагаж мөрдөх журамд нийцүүлэн тэнцсэн аж ахуйн нэгж нь засгийн газрын тогтоолоор батлагдсан олзворын жишиг үнийг баримтлан гадаадын анчдыг зуучлан авчирч БОАЖЯ-наас олгосон тусгай зөвшөөрлын дагуу гэрээ хийгдсэн орон нутагтаа тодорхой хугацаанд заасан анг агнуулахыг хэлнэ.
  • Монгол орны ан агнуурын нөөц, өнөөгийн байдал • Монгол орны амьтны аймгийн бүрэлдэхүүн үүсэл хөгжил, тархалтанд хотгор гүдгэр, уур амьсгалын нөхцөл, ургамлын нөмрөг ихээхэн нөлөө үзүүлдэг. Тухайлбал: уулархаг нутаг нь харьцангуй чийглэг, ой мод, өвс ургамал өтгөн шигүү, экологийн таатай нөхцөлтэй тул жигүүртэн хөхтөний төрөл зүйл олонтаа байдаг.
  • Монгол орны ан агнуурын нөөц, өнөөгийн байдал • Амьтдын тэжээл ургамлын аймгийн бүрэлдэхүүнтэй нягт холбоотой учраас байгалийн бүс , бүслүүрийг дагаж нэг бүс, бүслүүрт тодорхой амьтад зонхилж байхад зарим төрлийн амьтад шилжин амьдарч байна. Уулт хээрийн амьтад говийн бүслүүрийн амьтадтай шууд залган нутагшина.
  • Монгол орны ан агнуурын нөөц • Манай оронд 136 зүйлийн хөхтөн амьтад байдгаас тал хувь нь, 426 зүйлийн жигүүртнээс 40 гаруй нь ан агнуурын фонд үүсгэгч амьтад буюу ан агнуурын аялал жуулчлалын нөөц гэж тодорхойлсон байдаг.
  • Монгол орны ан агнуурын нөөц • Нэн ховор амьтан – Хөхтөн 13 зүйл – Шувуу 8 зүйл – Загас 4 зүйл • Ховор амьтан – Хөхтөн 13 зүйл – Шувуу 22 зүйл – Загас 3 зүйл • Элбэг тархацтай амьтан – Хөхтөн 10 зүйл – Шувуу 4 зүйл – Загас ..... зүйл
  • Угалз
  • Тэх
  • Хар сүүлт
  • Цагаан зээр
  • Бор сүүлт
  • Халиун буга
  • Зэрлэг гахай
  • Хүрэн баавгай
  • Чоно
  • Тул загас
  • Хур
  • Сойр
  • Шонхор шувуу